Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Францад зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” цогц үйл ажиллагаа өндөрлөв

НИЙТЛЭСЭН: 2022-09-26 11:40:03
Бусад > Урлаг | Сэтгэгдэл: 0

Бүгд Найрамдах Франц Улсын Парис, Гана, Дрө хот, Рубрук тосгонд болсон “Монголын соёлын өдрүүд” цогц үйл ажиллагаа дууслаа. Уг үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсыг гадаадад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” нь Монгол, Францын парламентын харилцаа, соёл урлаг, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбар зэрэг өргөн хүрээг хамрав. Энэ хүрээнд Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо ЮНЕСКО-ийн Төв байранд 9 дүгээр сарын 23-нд толилуулав. Тоглолтыг Францын Сенатын танхим, Үндэсний Ассамблей, Үндсэн хуулийн цэц, төрийн яамд, орон нутгийн байгууллагын албаны хүмүүс болон Парис хотноо суугаа гадаадын улс орнуудын Элчин сайдын яамд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн газрын төлөөлөгчид, Европын орнуудад ажиллаж амьдарч буй монгол иргэд зэрэг нийт 1200 гаруй зочин үзэж сонирхов. “Нүүдэлчдийн домог” тоглолтын үеэр гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Монголын сайхан орноор” гэрэл зургийн цахим үзэсгэлэнг зочдод танилцуулав. Боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей сургууль Францын Мишлей лицей сургуультай, Монгол Улсын Их Сургууль Франц Улсын Сорбон III их сургуультай хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх зэргээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Соёлын өдрүүдийн хүрээнд Франц дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар монголч эрдэмтэн судлаачид, монгол судлалаар суралцаж буй оюутнуудын дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, “Алдуул модны эрэлд” баримтат киног ирсэн зочдод толилуулсны зэрэгцээ залуу уран бүтээлч Б.Одончимэгийн “Тал нутгийн амьдрал” үзэсгэлэнг гаргав.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
29 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
1 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
1 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
1 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
1 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
1 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
1 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
1 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
2 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
2 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
21 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
21 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
22 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.