Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.Амарсайхан: Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг тооцох ёстой

НИЙТЛЭСЭН: 2022-09-22 14:11:28
Улс төр > Шадар сайд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт үргэлжилж байна. Тус чуулга уулзалт өнөөдөр “Оюутолгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн экспо”-гоор үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн 1000 гаруй ханган нийлүүлэгчдээс өнөөдрийн уулзалтад 100 гаруй аж ахуйн нэгж оролцож буй. Уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн голт зүрх болсон уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид та бүхэн төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх, дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн төрөл, нөөц арвинтай, далайд гарцгүй манай орны хувьд Уул уурхайн салбар маань эдийн засгаа богино хугацаанд хөл дээр нь босгох, баялгийн сангаа бүрдүүлэх, цаашлаад шинжлэх ухаан, өндөр технологи, инновоцид суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх үндэс, давуу тал нь байх ёстой юм. Үүний тулд эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй, эрдэс баялаг, уул уурхайг эдийн засгийн гол тулгуураа болгодог улс орнуудын хууль журам, бодлого шийдвэр, туршлага сургамжаас сайтар судлан, өөрийн орны онцлог талууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, өнөө ба ирээдүйд тулгарах эерэг, сөрөг үр дагавруудыг зайлшгүй тооцоолох учиртай. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцож, татвар, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн тухай хууль болон УИХ-аар хэлэлцэх бусад хууль тогтоомжуудтой нягт уялдуулах нь зүйтэйг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишээ харуулж байна. Иймд төрийн зөв оновчтой бөгөөд тогтвортой бодлого, харилцан итгэлцэл дээр тогтсон гадаад харилцаа, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийн асуудал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, энэ салбар дахь ажилтнуудын нийгмийн хамгаалал, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байрыг олноор бий болгох зэрэг бүх талын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна” гэсэн юм. Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австрали Улсад албан айлчлал хийж, тус улсын Шадар сайд Р.Марлз, Гадаад хэргийн сайд П.Вонг, Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Эрдэс баялагийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Уркахарт болон Эрдэсийн зөвлөл, “Рио Тинто” зэрэг уул уурхайн томоохон компаниудын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцож, дараа дараагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргахаар хэлэлцсэн талаар төгсгөлд нь дурьдлаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
16 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
16 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
16 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
16 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
16 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
16 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
16 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
16 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
16 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
17 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
18 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
18 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
18 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
18 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
18 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
18 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
18 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
18 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
18 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
19 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
19 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
19 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
19 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
19 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
19 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
19 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
19 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
20 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
20 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
21 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
21 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
21 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
21 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
21 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
21 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
21 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
22 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
22 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
22 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
22 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
23 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
23 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
23 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
23 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
23 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
23 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
23 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
23 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
23 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
23 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.