Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ГОВЬ-АЛТАЙ: “С.Аварзэд-100" түүх ба орчин үе эрдэм шинжилгээний бага хурал болов

НИЙТЛЭСЭН: 2022-09-20 13:11:06
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Говь-Алтай : Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд агсан С.Аварзэдийн 100 жилийн ойд зориулсан "Аварзэд-100" түүх ба орчин үе эрдэм шинжилгээний бага хурал Алтай хотноо боллоо. Эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Хилийн цэргийн дээд сургуулийн багш, хурандаа Ц.Ганболд, БНМАУ-ын ГЯЯ-ны сайд С.Аварзэд агсны гэргий Л.Дугармаа, хүү А.Цогт, охин А.Алимаа нарын хүндэт зочид оролцлоо. Хүндэт төлөөлөгчид түүний түүхэн намтар, гавьяа үйлсийнх нь талаар танилцуулж хийсэн бүтээснийг нь хойч үеийнхэн мартаж болохгүйг тэмдэглэн хэлсэн юм. Мөн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан уншин танилцуулж, орон нутгийн удирдлагуудад гардуулсан юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд С.Аварзэдийн алдар гавьяаг мөнхжүүлэн үлдээх зорилгоор ийн хэлэлцүүлэг өрнүүлсэн ба түүний гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд танилцуулав. Үүнээс гадна их хүмүүний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар Есөнбулаг сумын Шагай төвийн уулзвараас Ардчиллын өргөө хүртэлх гудамжийг С.Аварзэдийн нэрэмжит болгож, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Үүний зэрэгцээ түүний 100 жилийн ойд зориулсан хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, аймгийн начин Б.Төрмөнх үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт сумын заан н.Мөнгөнтулга, сумын заан Х.Мөнхтогоо нар шалгарав. С.Аварзэд нь 1922 онд Монгол Улсын Засагт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр хэмээх газар төржээ. Түүнийг гурван настай байхад эцэг эх нь мөнх бусыг үзүүлж тэрбээр ах, эгч нарынхаа асрамжид өсч Тайшир сумын бага сургуульд орж суралцсан байна. 1937-1941 онд ЗХУ-ын Эрхүү хотын Зоо мал эмнэлгийн техникумд сурч улмаар Говь-Алтай аймагт малын бага эмч, Мал аж ахуйн яаманд малын бага эмч, орчуулагчаар ажиллажээ. 1946 онд Маршал Х.Чойбалсаны тушаалаар ЗХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуульд явсан анхны зургаан оюутны нэг бөгөөд 1952 онд тус сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэлээр төгссөн байна. Тэрээр Гадаад явдлын яамны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Улсын прокурорын орлогч, Засгийн газрын зохион зааварлах хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 1955-1957 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан аж. С.Аварзэд агсны Монгол Улсын Дипломат албаны түүхэнд үлдээсэн томоохон гавьяа бол 1957 оны зун ЗХУ-ын санаачилгаар эхлүүлсэн Монгол - Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд оролцох Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллах хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө туйлбартай тэмцэж ажиллажээ. Зөвлөлтийн төлөөлөгчид Увс аймгийн хойд хэсэг Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй манай түүхэн хил нутаг 700 км хоёр газрыг өөрийн улсын нутаг дэвсгэрт багтааж хилээ тогтоохоор Монголын төлөөлөгчдөөс шаардсан байна. Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд Зөвлөлтийн талын саналыг хүлээж авах боломжгүй гээд эрт үеэс тогтож ирсэн түүхэн хил манай нутаг дэвсгэрийн бодит байдалд нийцэхгүй байгааг баримтаар нотлон Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцсэн эх оронч байлаа. Түүний тэмцлийн дүн зах зээлийн ханшаар 4.2 тэрбум ам долларын үнэтэй 2566 тонн цэвэр мөнгөний нөөц Асгатын ордыг монголчууддаа авч үлдэж чадсан байна. Тэрээр 1959-1964 онд Бүгд найрамдах Унгар улсад суугаа Элчин сайд, Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МУИС-д багшаар ажиллажээ. Түүнийг эх орныхоо төлөө хэлэлцээн дээр баримталсан бодлогынх нь төлөө хэлмэгдүүлэн тухайн үеийн нам төрийн удирдлагууд шийтгэж нутаг заан ГовьАлтай аймгийн Цогт суманд Нэгдлийн дарга, Автотээврийн 1, 37 дугаар баазад жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
15 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
15 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
15 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
16 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
16 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
16 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
16 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
16 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
16 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
16 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
17 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
17 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
17 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
17 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
17 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
17 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
17 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
18 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
18 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
18 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
18 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
18 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
18 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
18 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
18 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
18 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
19 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
19 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
19 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
20 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
20 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
20 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
20 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
21 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
21 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
21 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
21 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
21 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
21 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
22 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
22 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
22 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
22 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
22 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
22 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
22 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
22 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
22 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
22 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.