Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Илүү их уншъя” уриатай номын баяр орон даяар эхэлнэ

НИЙТЛЭСЭН: 2022-09-16 10:28:09
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Номд дуртай хүн бүрийн хүсэн хүлээж буй 32 дахь удаагийн номын баяр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийн нээлтийн ёслолыг 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатай орон даяар зохион байгуулж байна. Гурван өдөр болох үндэсний номын баярын үеэр монгол бичиг соёлоо сурталчлах, Д-парламент платформд нэгдэх, номын хүрээнүүдэд зочлох, азтан шалгаруулах номын гудамжаар аялах, зохиолчидтой уулзах, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Улсын Алдарт Гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн-номын нээлтэд оролцох, 5 жилийн ойгоо тэмдэглэж буй “Номын ертөнц” клубийн сурагчидтай уулзах, “Номын баяр-Бидний баяр” хандивын үйл ажиллагаанд оролцох, хэвлэн нийтлэгчдийн санал бодлыг сонсох боломжтойн дээр номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн хөтөлбөрийг орон даяар зохион байгуулах юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. “Мэргэн ном” шагналыг олгохдоо хэвлэн нийтлэгч байгууллагаас Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг хөхиүлэн дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан бүтээлж хөдөлмөрийг урамшуулан гурван эрхэмд олгодог уламжлалтай. Номыг эрхэмлэн дээдэлж ирсэн монголчууд номтой холбоотой төрөл бүрийн ажлыг эрдэмтэн мэргэдийнхээ санаачилга оролцоотой зохион явуулж иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангаж ирснээс дурдвал: 1950 онд Хуучин номын худалдаа, 1955 онд Хүүхдийн номын зах, 1990 онд Номын баяр, үзэсгэлэн, 1999 онд Номын яармаг, 2000 онд “Бичиг соёлын хишиг өдөр”-ийг тэмдэглэж ирсэн ч үйл ажиллагаа нь тогтмолжоогүй байв. Харин 2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын бүтээлч хөдөлмөр, санаачилгаар Номын баярыг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулж өдгөө 32 дахь удаагийн номын баяраа тэмдэглэж байна. Тус ТББ-ын санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч 158 тоот зарлиг буулгаж 2012 оноос “Номын баярын өдөр”-ийг нийслэлийн төв талбайд тэмдэглэдэг болсон бөгөөд 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэх тухай заалт оруулж баталснаар Номын баяр улам бүр өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болоод буй. Номын баярт оролцогчдыг олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа бөгөөд зохиолчид, хэвлэн нийтлэгчид шинэ номоо уншигчдадаа толилуулахын зэрэгцээ зарим байгууллага онцгой бэлэг бэлдээд байгаа аж. Тухайлбал, “Альфа” номын дэлгүүр номд хайртай нэг гэр бүлийг машинтай болгохоо зарласан бол “Интерном” номын дэлгүүр “Уншъя, Нисье” уриа дэвшүүлэн оролцож байна. “Номын соёлт ертөнц” ТББ-аас эрхлэн гаргадаг “Номын ертөнц” сэтгүүл нийт 5000 хувь хэвлэгдэн үнэ төлбөргүй түгээгддэг бөгөөд уг сэтгүүлийн эхний 1000 дугаарыг тусгай тасалбар дагалдаж, хүүхдүүд энэ тасалбараар 70 гаруй сонин содон амьтадтай амьтны хүрээлэн үзэж сонирхон танин мэдэхүйн аялал хийх боломжийг олгох юм. Намрын 32 дахь номын баярт “Улаанбаатар зоо” амьтны хүрээлэн, “Интерном” номын дэлгүүр, Фэст академи, ТВ-9 телевиз, ЖиПиЭнЭм ХХК, Стартап терминал ХХК, Монголын уран уншигчдын холбоо, “Мөрөөдөх эрхтэй бүсгүй” ТББ-ын хамт олон дэмжигчээр оролцож байгаа юм. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.