Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол, Вьетнамын Засгийн газрын комиссын 18 дугаар хуралдаан болж байна

НИЙТЛЭСЭН: 2022-09-14 17:41:01
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газрын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан энэ сарын 13-16-нд Улаанбаатар хотноо болж байна. Тус комиссын Монголын хэсгийн төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Вьетнамын хэсгийн төлөөлөгчдийг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан нар тэргүүлж оролцов. ЗГХК-ын 18 дугаар хуралдаанаар талууд Монгол, Вьетнамын улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, дотны түнш Вьетнам Улсыг энэхүү харилцааны гүүр хэмээн үздэгийг онцлов. Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан Монгол Улсад хийж буй ажлын айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын анд нөхөд найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үүднээс дээд, өндөр болон бүхий л түвшний төлөөлөгчдийн солилцоог цаашид үргэлжлүүлэх талаар санал нэгдэв. 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг угтан дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаар болов. Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх өргөн нөөц бололцоо бий гэдэгт санал нэгдэж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Цаашид хоёр орны худалдааг нэмэгдүүлэх, худалдааг хоёр талын урсгалтай болгох хүрээнд Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох боломжийг үргэлжлүүлэн судалж, нягт хамтран ажиллахаар тогтов. Түүнчлэн Монгол, Вьетнам хоорондын хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлтийг 2025 он гэхэд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллахаар болов. Талууд Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн үхэр, хонь, ямааны махны экспортын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдол өгч, вьетнамын тал 2022 оны 4 дүгээр улиралд багтаан үнэлгээний ажлын хэсэг, холбогдох мэргэжилтнүүдийг Монгол Улсад томилон ажиллуулж, “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний загварыг 2022 онд багтаан эцэслэн тохирохоор болов. Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн хөгжилд нэн хэрэгцээтэй буй салбар болох эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах экспертүүдийг бэлтгэх хүрээнд Вьетнам Улсын дэлхийн бусад улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагыг судлах, цаашид манай мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд зориулсан сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тохиров. Талууд хоёр улсын хоорондын зам тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжит гарцыг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Энэ хүрээнд хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нягт хамтран ажиллахаар тогтов. Вьетнамын тал Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орох сонирхлоо илэрхийлэв. Монголын тал Вьетнам Улсыг тус хэлэлцээрт нэгдэх асуудал нээлттэй болохыг мэдээлж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд хоёр улсын агаарын тээврийн компаниуд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг тогтмол үйлдэх замаар зорчигч тээвэр, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Хоёр тал хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй туршлагыг судлах, ахмад настныг чадавхжуулах солилцооны хөтөлбөр зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. Хуралдааны хүрээнд сайд Ле Минь Хоан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нартай тус тус уулзав. Энэ үеэр “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.