Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах төв байгуулах боломжтой гэв

НИЙТЛЭСЭН: 2022-08-08 20:41:17
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.08) “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээнд оролцож буй Япон Улс, ОХУ-ын эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Энэхүү симпозиумыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран энэ сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хорт хавдрын мэс заслын орчин үеийн арга технологи, дүрс оношилгооны шинэ аргуудаас суралцаж, туршлагажихын чухлыг онцлоод өөрийн орны сайн туршлагаасаа хуваалцаж манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд таван жил болсон байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ тогтолцоог бэхжүүлэхэд “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Мөн хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ технологиудыг нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад гурван улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв. ОХУ болон Япон Улсын эмч, мэргэжилтнүүд УИХ-ын даргын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа тэмдэглээд хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээний шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. ОХУ-ын эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан хорт хавдрын орчин үеийн өндөр техник-технологи хэдийнэ нэвтэрсэн бол Япон Улсад дүрслэл оношилгооны технологийг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний олон аргыг амжилттай нэвтрүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр хэлж байлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн ерөнхий захирал, ОХУ-ын Хавдар судлаачдын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн академич Каприн Андрей, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн шинжлэх ухаан хариуцсан дэд захирал Шегай Петр, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хавдар судлалын тэнхимийн профессор, Эрхүү хот дахь бүсийн Хавдар судлалын төвийн мэс засал хариуцсан орлогч дарга Расулов Родион, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот дахь Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хэвлийн хавдар судлалын тасгийн эмч Муратов Андрей, Япон Улсын Жунтендо их сургуулийн Гастроэнтерологийн дүрслэл, интервенцийн хавдар судлалын тэнхимийн доктор, Хүний их эмч, анагаах ухаан доктор Шиина Шуичиро, Япон Улсын Хавдар судлалын үндэсний төвийн ЭХО оношилгооны тасгийн эрхлэгч, Хүний их эмч, профессор Ясунори Мизүгүчи, Япон Улсын Киотогийн их сургуулийн дэд профессор, элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч Тошими Кайдо болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
16 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
17 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
17 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
17 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
17 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
17 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
17 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
17 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
17 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
17 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
18 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
18 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
18 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
19 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
19 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
19 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
19 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
19 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
19 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
19 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
19 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
19 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
20 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
20 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
20 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
20 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
20 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
20 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
21 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
21 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
21 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
22 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
22 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
22 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
22 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
22 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
22 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
23 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
23 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
23 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
23 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
23 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
23 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
23 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
23 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
23 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
23 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
23 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
1 өдөр    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.