Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа

НИЙТЛЭСЭН: 2022-08-08 17:44:52
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт тус төслийн талбайд өнөөдөр ажиллалаа. Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатжээ. Улмаар 2013 онд ЭГУЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА- тай хамтарч судалгаа хийжээ. Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлд Засгийн газар ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Мөн тэрбээр, "Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэр шийдвэрлэсэн. Манай талаас бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Нэг ёсондоо, Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Дараагийнх нь 315 МВт-ын Эгийн голын усан цахилгаан станц. Энэ төслийг хэрэгжүүлэхэд саатал гарсан. Байгаль орчны нөлөөллийн судалгааг олон улсын компаниар хийлгэж, гүйцэтгэл 85 хувьтай байна. Маргааш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газрын зүгээс Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар энэ төслийг урагшлуулахад бүх талаар ажиллаж байна" гэв. Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн 17 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Тэр дундаа 1.7 хувийг усан цахилгаан станц гаргаж байна. Улсын хэмжээнд усан цахилгаан станц байгуулах 11 байршил бий. Үүнээс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулах чухал. Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болж, эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ. Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" ирэх аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэлээ. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
15 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
15 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
16 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
16 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
16 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
16 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
16 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
16 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
16 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
16 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
17 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
17 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
17 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
17 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
17 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
17 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
18 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
18 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
18 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
18 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
18 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
18 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
18 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
18 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
18 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
19 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
19 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
19 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
19 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
20 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
20 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
20 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
20 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
21 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
21 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
21 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
21 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
21 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
21 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
22 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
22 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
22 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
22 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
22 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
22 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
22 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
22 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
22 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
22 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.