Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АНУ-ын Сенатын танхим уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулах төлөвлөгөөг баталлаа

НИЙТЛЭСЭН: 2022-08-08 16:55:43
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

АНУ-ын Конгрессын Сенатын танхим 18 сарын турш ширүүн хэлэлцсэний эцэст тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены амбицтай төлөвлөгөөг баталлаа. Уг төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулахад болон эрүүл мэндийн салбарт 430 тэрбум ам.доллар хуваарилах тухай тусгажээ. 750 хуудас бүхий уг баримт бичгийг энэ долоо хоногт Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэх юм. Баримт бичгийг Төлөөлөгчдийн танхим шууд батлах төлөвтэй байгаа бөгөөд дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурна. “Энэ нь маш их буулт шаардсан төлөвлөгөө. Чухал шийдвэрүүдийг гаргахад үргэлж буулт хийх шаардлага гардаг. Төлөөлөгчдийн танхим энэхүү төлөвлөгөөг аль болох хурдан батлах ёстой бөгөөд би гарын үсэг зурахаа тэсэн ядан хүлээж байна” гэж Ж.Байден мэдэгджээ. “Инфляцыг бууруулах тухай хууль” гэж албан ёсоор нэрлэгдэж буй уг хуулийн төсөл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд манлайлах байр сууриа эргүүлэн авахад АНУ-д туслах төдийгүй энэхүү төлөвлөгөөг батлах нь дотоодын гол асуудлуудын нэг учир Ж.Байдены рейтингийг өсгөнө. Дээрх багц санхүүжилтийн ихэнх хэсэг буюу 370 тэрбум ам.долларыг 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 40 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд зарцуулна. Тухайлбал, уг хуулийн төсөлд америкчуудад цахилгаан машин худалдан авахад 7500 хүртэл ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэх, мөн нарны зай хураагуур суурилуулахад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд түймэрт ихээр өртөж байгаа ойг хамгаалахад зориулж олон сая ам.доллар хуваарилах, байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Үүнээс гадна, уг баримт бичигт Холбооны улсын төсвийн алдагдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардлыг багасгах, томоохон корпорацуудын татварыг нэмэгдүүлэх талаар тусгасан бөгөөд энэ нь төсөвт нэмэлт орлого оруулах ёстой. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр бүх арга хэмжээ нь тус улсын инфляцыг бууруулна. Энэхүү хуулийн төслийн хүрээнд гаргах нийт санхүүжилтийн хэмжээ 740 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна. Сенатын танхимд олонхын суудал эзэлдэг АНУ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер уг хуулийн төслийг баталсныг түүхэн мөч хэмээн тодорхойлжээ. “Манай хуулийн төсөл инфляцыг бууруулж, зардлыг багасгаж, сайн цалинтай олон сая ажлын байрыг бий болгох бөгөөд уурын амьсгалын өөрчлөлттэй тэмцэх АНУ-ын түүхэн дэх хамгийн зоригтой багц юм. Энэхүү хуулийн төсөл нь Америкт хямд өртөгтэй цэвэр эрчим хүчний эрин үеийг эхлүүлж, тоглоомын дүрмийг өөрчилнө. Энэ бол удаан хүлээлгэсэн түүхэн мөч юм” гэж тэрбээр Сенатын танхимын хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Харин Бүгд Найрамдах намын төлөөлөгчид энэ хуулийн төслийг төсвийн мөнгийг хэтэрхий үрэлгэн зарцуулах төсөл гэж шүүмжилжээ. Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Митч Макконнелл Ардчилсан намынхныг “эдийн засгийн сүйрлийг хоёр дахин нэмэгдүүлэхийн төлөө” саналаа өгсөн гэж буруутгасан байна. Уг хуулийн төсөл Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд болон ардчилсан намынхны саналыг тэнцүү хуваасан бөгөөд ердөө ганц саналын зөрүүтэй (51-50) батлагдсан байна. Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын санал шийдвэрлэх санал байжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
16 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
16 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
16 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
16 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
16 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
16 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
16 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
16 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
17 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
17 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
18 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
18 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
18 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
18 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
18 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
18 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
18 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
18 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
18 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
19 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
19 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
19 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
19 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
19 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
19 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
19 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
19 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
20 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
20 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
21 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
21 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
21 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
21 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
21 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
21 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
21 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
22 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
22 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
22 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
22 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
23 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
23 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
23 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
23 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
23 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
23 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
23 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
23 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
23 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
23 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.