Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

НИЙТЛЭСЭН: 2022-08-08 16:04:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэл хийв. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярихдаа: "Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээний хүрээнд Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг хөндлөө. Цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй энэ үед хөрш орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд санал нэгдлээ. Улмаар Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд талууд саналаа нэгтгэв. Тодруулбал хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцлоо. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснийг хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэлээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд санал солилцов. Мөн хэлэлцээний үеэр хилийн боомтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд "Гашуунсухайт-Ганцмод" боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. "Ханги-Мандал" боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүд харилцан тохирсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хувьд БНХАУ-д сурч буй монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцлоо. Мөн иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулахаар ярилцсан. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн тул цаашид ч энэ чиглэлд хамтрана гэдгээ илэрхийлсэн. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа. Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаар Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол-Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ. Монгол-Хятадын хамтын ажиллагаа цаашид ч үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ: "Монгол улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэнчлэн хоёр улсын харилцааны талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”,"Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”,“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Хэлэлцээний үеэр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ талууд дахин нотоллоо. Түүнчлэн хоёр улс язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, хятадын талаас монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол улсын талаас “Нэг-хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна. Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мөн хэлэлцээрээр "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Эл төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой. Мөн байгаль орчны чиглэлээр хамтарч ажиллах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ. БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, хятадад суралцдаг монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжив. Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ” хэмээн онцлов.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
15 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
15 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
15 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
15 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
15 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
15 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
15 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
15 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
15 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
15 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
16 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
16 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
16 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
17 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
17 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
17 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
17 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
17 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
17 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
17 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
17 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
17 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
18 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
18 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
18 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
18 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
18 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
19 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
19 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
20 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
20 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
20 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
20 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
20 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
20 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
20 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
21 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
21 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
21 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
21 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
21 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
21 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
22 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
22 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
22 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
22 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
22 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
22 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
22 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.