Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

НИЙТЛЭСЭН: 2022-08-08 10:35:05
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахаар өнөөдөр хүрэлцэн ирнэ. Тэрбээр 2022 оны 8 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ташрамд дурдахад, Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан юм. МОНГОЛ УЛС БА НҮБ Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм. Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлж батлуулжээ. Өдгөө “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” гэсэн Ерөнхий Ассамблейн 5 тогтоолыг тогтмол санаачлан батлуулж байна. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд тохиосон юм. Монгол Улс 2000 оноос хойш зохион байгуулсан тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт, гамшгийн эрсдлийг бууруулах болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дамжин өнгөрөх хамтын ажиллагааны асуудлаарх томоохон хурал, дээд хэмжээний уулзалтуудад оролцож, тэдгээрээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ирсэн болно. НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж, манай хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чухал түнш байсаар иржээ. НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА БА МОНГОЛ УЛС Монгол Улсын Засгийн газраас 1999 онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай тогтоол гаргаж, улмаар “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын санамж бичиг”-ийг байгуулав. 2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хууль батлан гаргав. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 18,139 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар Өмнөд Судан, Суданы Дарфур, Абией муж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар, Конго, Йемен зэрэг 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс нийт 1108 цагдаа, цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байв. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад очиж энхийг сахиулагчдаа эргэж байсан юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
15 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
15 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
15 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
15 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
15 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
15 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
15 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
15 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
15 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
15 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
16 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
16 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
16 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
17 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
17 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
17 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
17 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
17 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
17 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
17 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
17 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
17 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
18 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
18 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
18 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
18 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
18 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
19 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
19 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
20 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
20 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
20 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
20 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
20 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
20 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
20 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
20 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
21 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
21 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
21 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
21 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
21 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
21 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
21 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
22 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
22 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
22 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
22 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
22 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.