Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 10-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдаан эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2022-08-07 12:38:26
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Дэлхийн суут хүмүүн, Монгол эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордонд болов. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын түүх, угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”, “Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа”, “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” гэсэн нийт 6 салбар хуралдааныг зохион байгуулж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдааныг 8 дугаар сарын 6, 8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, Япон Улс, ОХУ-ын 15 монгол судлаач эрдэмтэд “Монгол төрийн алтан аргамжийн бодлогын судалгааны тухайд”, “Чингис хаан ба Торгоны зам”, “Монголчууд дэлхий дахиныг засан тохинуулсан нь” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тухайлбал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, Элчин сайд асан Ц.Батбаяр, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандай, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, Академич Б.В.Базаров, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын Эзэнт гүрэн, Дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор С.Цолмон, судлаач, доктор Ж.Бор нар 8 дугаар сарын 6-ны өдрийн хуралд илтгэлээ хэлэлцүүлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол судлалыг хөгжүүлэхэд эрдэмтдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг онцлон тэмдэглээд, Монгол Улсын гадаад бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон монгол судлалын цар хүрээг олон улсад түгээн дэлгэрүүлэх тухай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ ГХЯ-ны зүгээс БНЧУ-ын Карлын их сургуультай хамтран “Монголика Прагенсиа” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргаж, “Монголын нууц товчоо”-г гадаад хэлээр хөрвүүлэн нийтлүүлэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг дурдав. Мөн залуу монголч эрдэмтдийг дэмжих зорилгоор 2023 оноос эхлэн шилдэг бүтээлд олгох “Гадаад харилцааны сайдын нэрэмжит шагнал”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэв. Хуралдаан 8 дугаар сарын 8-ны өдөр ГХЯ-нд үргэлжилж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан, Японы Шимоносэки их сургуулийн Профессор Макото Тачибана, Доктор ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор, дэд профессор Б.У.Китинов, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор, профессор Ж.Баттөр, Монголын Энэтхэг судлалын төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, доктор, профессор О.Нямдаваа, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монголын Вьетнам судлал төвийн тэргүүн, доктор Б.Цэнгэллхам зэрэг эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хуралдаанаас санал, зөвлөмж гаргаж батлах юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
16 цаг    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьжээ
16 цаг    

ЗАВХАН: Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат камер ашиглаж байна
16 цаг    

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов
16 цаг    

ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь
16 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа
16 цаг    

Японд шинэ автомашины борлуулалт өсжээ
16 цаг    

Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна
16 цаг    

ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой
16 цаг    

ДУНДГОВЬ: ОНХС-ийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв
16 цаг    

СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа
17 цаг    

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна
18 цаг    

Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ
18 цаг    

Газрын тосны үнэ өсжээ
18 цаг    

СҮХБААТАР: 70 гаруй иргэн алимны мод тарихаар худалдан авчээ
18 цаг    

СЭЛЭНГЭ:Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав
18 цаг    

ЗАВХАН: Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ
18 цаг    

Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ
18 цаг    

ЗАВХАН: Сүүлийн 10 жилд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоо буурчээ
18 цаг    

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ
18 цаг    

БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
19 цаг    

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв
19 цаг    

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
19 цаг    

СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна
19 цаг    

СЭЛЭНГЭ:Аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газарт камержуулалт шаардлагатай байна
19 цаг    

ОХУ Энэтхэгийн газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч болжээ
19 цаг    

СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав
19 цаг    

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно
20 цаг    

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна
20 цаг    

ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав
21 цаг    

ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ
21 цаг    

Азийн өвлийн наадам Саудын Арабын өндөр уулс бүхий нутагт болно
21 цаг    

Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа
21 цаг    

С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
21 цаг    

АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай авна
21 цаг    

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН
21 цаг    

БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо
22 цаг    

ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ
22 цаг    

Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
22 цаг    

Өчигдөр шинжилгээгээр 51 хүнээс коронавирус илэрчээ
22 цаг    

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
23 цаг    

Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа
23 цаг    

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ
23 цаг    

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна
23 цаг    

АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
23 цаг    

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
23 цаг    

“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
23 цаг    

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
23 цаг    

ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно
23 цаг    

ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
23 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.