Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Яагаад заавал Эш хөрөг гэж?

НИЙТЛЭСЭН: 2022-07-27 16:10:26
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр дээдлэн залах тухай зарлиг гаргасан нь олны анхаарлын төв дэх сэдэв хэвээр байна. Олон нийтийн дунд энэхүү зарлигийн агуулга санааг дэмжин сайшаах хандлага түлхүү байгаа ч чухам юуны учир заавал эш хөргийг, заавал зарлиг гарган барин дээдлэх ёстой гэж гэсэн асуултууд мөн зэрэгцэн гарсаар байгаа юм. Зарлигт тодруулан дурдсан эш хөрөг гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр бол 1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг. Хубилай хааны зарлиг ёсоор бүтээгдсэн эш хөрөг нь хоёр хувь байх агаад алинаас алийг нь хуулсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Одоо нэг нь Тайваний Үндэсний ордон музейд, нөгөө нь БНХАУ-ын Түүхийн музейд бий бөгөөд эдгээр музейнхэн өөр өөрийн хөргийг жинхэнэ эх хэмээн маргадаг. Ямартаа ч эрдэмтэд энэ хоёр маш адилхан хөрөг зургийг хоёул 13-р зууны үеийн бүтээл гэдгийг бүх талаас нь судлан хөдлөшгүй нотолсон. Тахилгад зориулж нэгийг нь, нөгөөг үр хойчид нь үлдээхээр зурсан байх магадтай ч гэж үзэх нь бий. Дэлхийн түүхэнд тодоос тод бичигдсэн, дэлхийн газрын зургийг шинээр зурахад хүргэж явсан Хаан Чингисийн эш хөргийг тахин дээдлэх нь ердөө зарлиг захиас төдий зүйл бас биш юм. Бодит түүх, эх сурвалжууд бүдгэрэх, магад ирээдүйд устаж үгүй болох, баримжаалах зүйлгүй болох аюул ч нүүрлэж мэднэ. Тэр цагт хойч үе юугаар өнгөрсөн үеэ төсөөлж үлдэх. Одоо л бид урд хөршид байх эш хөргийг дээдлэн залах тухай ярьж эхэлж байгаагаас биш үнэндээ таамаг төдий дүрсэлсэн олон янз зурагаар Чингис хааныг төлөөлүүлж төсөөлж ирсэн нь үнэн. Өнгөрсөн хугацаанд буруу зургийг хааны хөрөг гэж эндүүрч явсан тохиолдол ч бий. Эзэн богд Чингисийн байлдан дагуулалтын олон олон түүх сурвалж бичиг, мөн янз бүрээр дүрсэлсэн олон хөрөг зургууд дэлхийн өнцөг булан бүрээс гарч ирсээр байдаг. Олон газар орон, улсад өөр өөрийнхөөрөө царай төрх зохион, янз бүрийн төрх байдалтайгаар харуулдаг. Ингэж ямар нэгэн тогтсон дүр төрхгүй шахам шүтэн тахих нь явцын дунд үнэн түүх арилан балрах, аль ч үгүй хоцрох уршигт ч хүргэж мэдэх тул энэхүү зарлигийг олон нийтээр өндөр ач холбогдол өгөн дагах нь чухал юм. Мөн дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд бахархан дээдлэх, шүтээн нэгтэй байна гэдэг оюун санааны хувьд ч нэгдмэл байхын зэрэгцээ оюуны нэгэн дархлаа нь болж байх юм. Тиймээс ч тэр зураг нүдэнд дулаан юм гэх мэтээр эргэлзээтэй байдлаар аль нэгэн хөрөг дүрд дур зоргоор Их хааны нэр оноох нь оновчтой биш. Олон сурвалж бичиг, түүхэн тэмдэглэлийг нийцүүлэн шүүж үзсэнээр Их Эзэн Чингис хааны жинхэнэ гэгдсэн хоёр хөрөг хоёул Хятадад байна. Монголын өв болсон эдгээр бүтээлүүд хэдийгээр хилийн цаана, гаднын улсын музейд буй ч эрхбиш хөрөг хуулбарыг нь хүндлэн залах эрх нь бидэнд нээлттэй. Ер нь зарим нэг шүүмжлэлт хандлага буюу заавал зарлиг тушаалаар зураг хөрөг тахин шүтэх онц шаардлага чухам юунд байгааг асуух явдалд эсрэгцүүлэн тавих учир шалтгаан олон. Үүний нэгдүгээрт одоогоор баттай ноттой болгож авсан түүхийн үнэт өв, үнэт зүйлээ үнэн мөнөөр нь түүх тэмдэглэл болгон үлдээх явдал нэн чухал. Мөн Чингис хааны дүр царайг нэг янзаар тогтоон авч үр хойчид үнэнээр үлдээн түүхлэх нь бидний үүрэг мөн юм. Түүхчид, эрдэмтэн судлаачид ч энэ зарлиг шийдвэрийг онцгойлон талархаж хүлээж авч байгаагаа илэрхийлсээр байгаа. Тайваний Үндэсний музейнхэн өөрт хадгалагдаж байгаа хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилж ирсэн учраас жинхэнэ эх нь мөн гэдэг. Харин Хятадын түүхийн музейнхэн “бидэнд буй хөрөг бол Монголын ван хэргэмт язгууртны гэрээс олдсон, үе удам дамжин хадгалж шүтэж ирсэн учир эх хөрөг мөн" хэмээн тайлбарладаг. Юань улсын судар болон бусад түүх сурвалжид тэмдэглэн үлдээснийг үзвэл: Тавдугаар жарны шар Барс жил буюу аргын он тооллын 1278 онд Хубилай хаан өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач, монгол үндэстэн Хорихасунд зарлиглан тушаасан. Чингээд өөрөө, өвөөгийнхөө дүр төрхийг зураачид хэлж зөвлөн, Их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй Хорихасун зураач түүний ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсныг “Чингис хааны гэгээн дүр мөн” хэмээн таалж ордондоо хүндэтгэн залсан байдаг. Энэ мэтээс үзэхэд, эрдэмтэн судлаачдын олж тогтоосноос харахад дээрх хөргийг эш хөрөг хэмээн үзэх бүрэн боломжтой ажээ. Харин өмнөдийн болон бусад улсын жуулчлан явагч, элч тушаалтнуудын тэмдэглэл зэрэгт Монголын Их хааныг ихэвчлэн “хүдэр том биетэй, өргөн дух магнайтай, сүрлэг, хүчирхэг” гэх зэргээр дүрсэлсэн байдаг. Эш хөрөг гэж үзэх баримт аль алинд нь олон байдаг энэ хоёр хөргийг олон шалгуураар шалгаж нягталсны үндсэн дээр Юань улсын үеийн зураг гэдгийг батлан нотолсон. Харин хаан амьд сэрүүн байх үед бүтээгээгүй гэж үзсэн байдаг. Ийнхүү тэртэй тэргүй маш нарийн үндэслэл, шинжлэх ухааны тайлбар сэлттэйгээр одоогоос 700 гаруй жилийн өмнө зурж бүтээсэн хөрөг мөн гэж баталсныг өмнөдөд ихэд олзуурхан хадгалж байна. Үүнийг бид үл тоон, түүнээс өөр дүртэй байх ёстой гэж зөрж мэлзэх нь яг үнэндээ зүйтэй биш юм. Өөрөөр хэлбэл Хятадад ч нэг, Монголд ч өөр нэгэн Чингисийн хөргийг энэ нь яг мөн, тэр нь худал гэх маргаан үргэлжлүүлэх шаардлагагүй билээ. Тиймийн учир цаашид монгол туургатан цөм бүгдээр Их эзнийхээ хөрөг дүрийг нэг янзад тогтоон авч ойлголтоо нэг мөр цэгцлэхэд Ерөнхийлөгчийн энэ зарлиг ихээхэн чухал болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч: Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс ийнхүү зарлиг болгожээ. Зарлигт: Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай. Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай. Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай. Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
14 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
15 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
22 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
23 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
30 минут    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
31 минут    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
32 минут    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
33 минут    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
34 минут    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
35 минут    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
37 минут    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
38 минут    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
39 минут    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
40 минут    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
41 минут    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
43 минут    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
45 минут    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
46 минут    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
48 минут    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
49 минут    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
51 минут    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
52 минут    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
53 минут    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
55 минут    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
56 минут    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
57 минут    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
1 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
1 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
1 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
1 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
1 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
1 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
1 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
1 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
1 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
17 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
17 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
19 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
20 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
20 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
20 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
20 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    

ДУНДГОВЬ: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 49 өрхөд "чип" багц олгов
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.