Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 08-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт

НИЙТЛЭСЭН: 2022-07-02 15:47:16
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын их бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, "Та бид Ардын хувьсгалын түүхт 100 жил, 101 дэх жил рүү шилжиж, шинэ зуун эхлэх торгон заагт Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөрзамын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигтийн 415 орчим километр төмөр замын их бүтээн байгуулалтыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болж байна.Төр, хув ийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлээр үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Монгол Улс саяхан бүх аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох “Мянганы зам” төслийг бүрэн хэрэгжүүлж чадсан. Одоо Монголчууд Та бидний өмнө бүх боомтоо хатуу хучилттай автозамаар холбох, стратегийн боомтуудаа Үндэсний төмөр замын сүлжээнд бүрэн холбох, Замын-Үүд-Алтанбулагийн боомтыг олон улсын зэрэглэлийн хурдны замаар холбох томоохон зорилт байна. Миний бие Улсын Их Хурлын танхимд “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байснаа дахин энд онцолж байна. Цар тахлын, бас дайны энэхүү цаг үед тээвэр логистик, хил хязгаарын удаашрал, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол зэрэг олон сөрөг хүчин зүйлс бүтээн байгуулалтын ажилд бодитоор нөлөөлж байгаа боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй олон ажлыг амжуулж чадлаа. - Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал, Тэг гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж чадсан. Энэ бүтээн байгуулалт ердөө нэг жилийн дараа буюу 2023 оны эхний хагаст ашиглалтад орж, Монголчууд бид дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Гүний уурхайтай болно. - Монгол Улсын Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой хил холболтын цэгээр холбогдож, экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр олон жил улс төржин маргаж, 80 гаруй их наяд төгрөгийн алдагдсан боломжийн өртөг шингэсэн Гашуунсухайтын төмөр замын ажил энэ намартаа бүрэн дуусна. - Саяхан Ханги-Мандал, Зүүнбаян-Хангийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж байсан бол бүтээн байгуулалтын ажил хурдтай өрнөж, товлосон хугацаанаасаа өмнө дуусах таатай мэдээ ирж байна. Ингэснээр бид 2 дахь Замын-Үүдтэй болно. - Удахгүй Шивээхүрэн-Сэхэ боомт хүртэлх төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, Арцсуурь-Шивээхүрэн боомтыг холбох Баруун босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж дуусч байгааг мэдэгдэхэд таатай байна. - Мөн Ульхан-Хавиргын боомтыг автозамаар холбох ажил энэ сардаа багтаж эхэлнэ. Харин өнөөдөр Та бидний хамтдаа эхлүүлж буй Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөрзамын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт 2 дахин нэмэгдэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах болно. Бичигтийн боомтыг Монгол Улсын загвар боомт болон олон улсын жишигт нийцүүлэн хөрөнгө оруулалтын асуудлыг мөн шийдвэрлэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Өнөөдөр эхлүүлж буй энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина. Энэхүү хөгжлийн таатай боломжууд нь нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад томоохон түлхэц үзүүлнэ. Эрхэм хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд ээ, Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад түүхэн чухал алхам гэдгийг Ерөнхий сайдын хувьд онцлон тэмдэглэж байна. Эрхэм хүндэт Монголчууд аа, Дэлхий даяар цар тахал, геополитикийн хямралаас улбаалж, үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, эдийн засгийн амаргүй сорилтууд үргэлжилсээр байна. Гэвч Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, Монгол Улсын шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй ээ. Та бид хичээвэл ямар ч сорилтыг даван туулж чаддагийн бодит илэрхийлэл бол өнгөрсөн нэг жилийн хугацаа байлаа. Ердөө л нэг жил гаруй хугацааны өмнө вакцинжуулалт эхлээгүй, хатуу хөл хориотой, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан, зоогийн газар, фитнесс клубээс эхлээд хичээл сургууль, олон нийтийн бүхий л арга хэмжээ хязгаарлагдаж, Улсын Их Хурлын чуулганаас эхлээд бүхий л байгууллага цахимаар ажиллаж, Үндэсний их баяр наадам ч зохион байгуулах боломжгүй байсан хүнд өдрүүд байлаа. Харин өнөөдөр Монгол Улс цар тахлыг даван туулж, цар тахлын хязгаарлалтуудыг цуцалж, жуулчдыг нээлттэй урьж чадсан цөөн улсуудын нэг болж чадлаа. Та бид хамтдаа хичээж чадвал нэг жилийн дараах Монгол Улсын эдийн засаг одоогоос огт өөр түвшинд очсон байх болно. Яагаад гэвэл тэр үед бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын төмөр замын 5 гарцтай улс болсон байх болно. Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах төв байгуулах боломжтой гэв
13 цаг    

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад хүрэлцэн ирлээ
13 цаг    

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нүүдлийн соёлын боловсрол олгов
14 цаг    

Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна
14 цаг    

Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
14 цаг    

Аркадий Дворкович Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов
15 цаг    

Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал эхэллээ
15 цаг    

БНСУ Сар луу сансрын анхны төхөөрөмжөө илгээжээ
15 цаг    

АНУ-ын Консерватив улс төрийн хуралд оролцогчдын 69% нь Д.Трампыг дахин нэр дэвшихийг дэмжиж байна
15 цаг    

Пакистанд хүчтэй бороо орсны улмаас 549 хүн амиа алджээ
15 цаг    

Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна
15 цаг    

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
15 цаг    

Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийн дараагийн багц 1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна
15 цаг    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа
16 цаг    

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
16 цаг    

Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ
16 цаг    

ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад экспортолжээ
16 цаг    

БАЯН-ӨЛГИЙ: Интернэт хэрэглэгчдийн тоо 84,9 мянгад хүрэв
16 цаг    

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
16 цаг    

“Hyundai Motor”-ын байгальд ээлтэй автомашины борлуулалт нэг сая давжээ
16 цаг    

The HU хамтлагт Монголын соёл урлагийг дэлхийд сурталчилж байгаад талархал илэрхийлэв
16 цаг    

Ажлын хэсгийн гишүүд Өгийнуурт ажиллалаа
16 цаг    

Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна гэв
16 цаг    

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо
16 цаг    

АНУ-ын Сенатын танхим уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулах төлөвлөгөөг баталлаа
16 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгатайг нотлов
17 цаг    

Японы Ерөнхий сайд асан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна
17 цаг    

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо
17 цаг    

Хайнаньд 80 мянга орчим жуулчин гацжээ
17 цаг    

Шведэд төрөлтийн түвшин 20 жилийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ
17 цаг    

Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ
17 цаг    

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ
22 цаг    

Нээлттэй ажлын байрны зар
22 цаг    

Нохойд хазуулсан мэт загвартай кэт 542 долларын үнэтэй
22 цаг    

Өнөөдөр аавуудын баярын өдөр
22 цаг    

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй
22 цаг    

Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ
23 цаг    

Ж.Байдены коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарчээ
23 цаг    

Эмэгтэй шатарчид 11 дүгээр байрт явна
23 цаг    

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
23 цаг    

Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ
23 цаг    

Монголын жүдочид Ази тивдээ дэд байрт шалгарлаа
23 цаг    

БАЯН-ӨЛГИЙ: Хөл бөмбөгийн шигшээ баг нэгдүгээр шатны тэмцээний аварга болов
23 цаг    

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ
23 цаг    

Өмнөговь аймгийн шинэ музей боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна
1 өдөр    

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” олон улсын тэмцээнээс 29 медаль хүртжээ
1 өдөр    

Эрэгтэй баг Японыг 4:0-ээр, эмэгтэйчүүд Унгарыг 2,5: 1,5-аар хожлоо
1 өдөр    

Түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал гэв
1 өдөр    

“Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдаан эхэллээ
1 өдөр    

Түрэг судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.