Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 08-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав

НИЙТЛЭСЭН: 2022-07-02 13:46:48
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих,архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг байгуулж, ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын багт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан. Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасныг баримтлан явууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чөлөөт бүсэд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох эсэх, согтууруулах ундаанд оногдуулах онцгой албан татварын өөрчлөлтийн талаар, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээр дамжин согтууруулах ундаа дотоодын худалдааны эргэлтэд орж байгаа тухай мэдээллийн талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлхийн цөөнгүй орнууд согтууруулах ундааны хатуулгыг хүчээр буулгаж нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч байсан туршлага байдаг тул хатуулгыг хүчээр буулгах нь зохистой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан. Ажлын багаас хуулийн төсөлтэй холбогдуулан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох, ингэхдээ тодорхой шалгуурыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох, тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон цахим сантай байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх, дэлхийн жишиг болон хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах, бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 42 санал болон найруулгын шинжтэй 3 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн өөрчлөлтөөр ямар үр дүн гарах вэ. Архинаас шалтгаалсан гэмт хэргийн талаар тооцоо судалгаа бий юу. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх хэчнээн үйлдвэр хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг, архи, согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалт 21 байсныг 19 болгон бууруулсан шалтгааныг тодруулсан. Түүнчлэн согтууруулах ундаанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг лавлаж байлаа. Ажлын багийн ахлагч Ц.Мөнх-Оргил, хуульд өөрчлөлт оруулан архи согтууруулах ундаа худалдах насны хязгаарыг яс баримталдаг болгохоор зорьсон. 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан. Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй байсан. Согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм. 21 нас гээд ярихаар их сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутан, МСҮТ төгсөөд ажил эрхэлдэг болчихсон хүмүүс байна. Тиймээс насны хязгаарыг 19 болгоод үүнд тавих хяналтаа чангатгая гэж ажлын баг дээр ярилцсан. Согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. 2023 оны 01 дүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг эхний жил нэмнэ. Энэ удаад нэлээд өндөр буюу бараг 50 хувиар нэмээд, дараа жилээс бага хатуулагтай архи, ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмнэ. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа хэмээсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, 2021 онд 25.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 19 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуурсан үедээ хүний амь бүрэлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар авто машин жолоодох, гудамж талбайд танхайрах гэх мэт гэмт хэрэг, зөрчил үйлддэг. 2021 онд согтуугаар үйлдсэн 76 мянган зөрчил бүртгэгдсэн байна. 2004 оноос хойших тоог харахад архины 184 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 26 болсон байна. Спиртийн 12 үйлдвэр зургаа болж, шар айргийн 35 үйлдвэр 12 болж буурчээ. Хэдийгээр үйлдвэрлэгчдийн тоо буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй. Манай орны согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа. Цаашдаа архины зохистой хэрэглээг бий болгох үүднээс татварын бодлогоор үнийн өөрчлөлт хийх, худалдах газрын тоо, байршлыг өөрчлөх гэх мэт хэд хэдэн зүйлийг төсөлд тусгаж байгаа. Түүнчлэн архинд донтсон этгээдийг эмчлэх асуудлыг хаяж болохгүй учир архинд донтсон хүмүүсийг эмчлэх боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг тусгаж байгаа гэлээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"Чингис хаан судлал"-ын олон улсын холбоог байгууллаа
2 минут    

Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах төв байгуулах боломжтой гэв
13 цаг    

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад хүрэлцэн ирлээ
13 цаг    

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нүүдлийн соёлын боловсрол олгов
15 цаг    

Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна
15 цаг    

Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
15 цаг    

Аркадий Дворкович Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов
16 цаг    

Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал эхэллээ
16 цаг    

БНСУ Сар луу сансрын анхны төхөөрөмжөө илгээжээ
16 цаг    

АНУ-ын Консерватив улс төрийн хуралд оролцогчдын 69% нь Д.Трампыг дахин нэр дэвшихийг дэмжиж байна
16 цаг    

Пакистанд хүчтэй бороо орсны улмаас 549 хүн амиа алджээ
16 цаг    

Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна
16 цаг    

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
16 цаг    

Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийн дараагийн багц 1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна
16 цаг    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа
16 цаг    

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
16 цаг    

Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ
16 цаг    

ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад экспортолжээ
16 цаг    

БАЯН-ӨЛГИЙ: Интернэт хэрэглэгчдийн тоо 84,9 мянгад хүрэв
17 цаг    

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
17 цаг    

“Hyundai Motor”-ын байгальд ээлтэй автомашины борлуулалт нэг сая давжээ
17 цаг    

The HU хамтлагт Монголын соёл урлагийг дэлхийд сурталчилж байгаад талархал илэрхийлэв
17 цаг    

Ажлын хэсгийн гишүүд Өгийнуурт ажиллалаа
17 цаг    

Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна гэв
17 цаг    

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо
17 цаг    

АНУ-ын Сенатын танхим уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулах төлөвлөгөөг баталлаа
17 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгатайг нотлов
18 цаг    

Японы Ерөнхий сайд асан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна
18 цаг    

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо
18 цаг    

Хайнаньд 80 мянга орчим жуулчин гацжээ
18 цаг    

Шведэд төрөлтийн түвшин 20 жилийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ
18 цаг    

Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ
18 цаг    

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ
23 цаг    

Нээлттэй ажлын байрны зар
23 цаг    

Нохойд хазуулсан мэт загвартай кэт 542 долларын үнэтэй
23 цаг    

Өнөөдөр аавуудын баярын өдөр
23 цаг    

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй
23 цаг    

Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ
23 цаг    

Ж.Байдены коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарчээ
23 цаг    

Эмэгтэй шатарчид 11 дүгээр байрт явна
23 цаг    

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
23 цаг    

Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ
1 өдөр    

Монголын жүдочид Ази тивдээ дэд байрт шалгарлаа
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ: Хөл бөмбөгийн шигшээ баг нэгдүгээр шатны тэмцээний аварга болов
1 өдөр    

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ
1 өдөр    

Өмнөговь аймгийн шинэ музей боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна
1 өдөр    

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” олон улсын тэмцээнээс 29 медаль хүртжээ
1 өдөр    

Эрэгтэй баг Японыг 4:0-ээр, эмэгтэйчүүд Унгарыг 2,5: 1,5-аар хожлоо
1 өдөр    

Түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал гэв
1 өдөр    

“Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдаан эхэллээ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.