Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна

НИЙТЛЭСЭН: 2022-07-02 12:36:04
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна. Б.Баярдаваа: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна Төв банкны Мөнгөний бодлогын хороо инфляцийн хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсч буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн билээ. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа, эдийн засагч Б.Лхагважав нар дээрх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.БАЯРДАВАА: -Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юунд байв? Бодлогын хүүг нэмэгдүүлснээр санхүү, эдийн засгийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ? -Мөнгөний бодлогын хүүгийн энэ удаагийн шийдвэр өмнөх шийдвэрүүдийн үргэлжлэл. Хуримтлагдсан бодлогын нөлөө томорч байна гэсэн үг. Өнгөрсөн нэгдүгээр сард бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлсэн. Түүнтэй зэрэгцүүлээд төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар чангаруулсан. Өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Ийн бодлогын хүү 3-6 нэгж хувиар нэмэгдээд, заавал байлгах шаардлагатай нөөцийн хэмжээ 2 хувиар нэмэгдсэний хойноос бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар нэмэгдүүлж байна. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор гарах хамгийн эхний үр дүн бол хадгаламжийн хүү нэмэгдэнэ. Өмнө гарсан бодлогын шийдвэрээс улбаалж өсч байсан хадгаламжийн хүү үргэлжлэн нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь төгрөгийн өгөөжид нөлөөлнө. Хадгаламжийн хүү өссөнийг дагаад зээлийн хүүгийн өндөр өсөлт орж ирнэ. Ийм нөлөө санхүүгийн зах зээл дээр шууд гарч ирнэ. Энэ нь хөрөнгө оруулалт, хэрэглээ, эдийн засгийн өсөлт зэрэгт давхар нөлөө үзүүлнэ. Дунд хугацаандаа инфляцийг улам ужгируулахгүй байх чиглэл рүү энэ бодлогын шийдвэрүүд гарч байна. Ужгирчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас, шалтгаанаас үл хамаараад Төв банк хариу үйлдэл хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Инфляцийг ужгируулахгүй, аль болох хяналтдаа оруулж авбал эргээд дунд хугацааны эрсдэл буурч, макро эдийн засгийн тогтвортой орчин эрт бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ үүнийг хийхийн тулд бид эдийн засгийн өнөөдрийн идэвхжлийн сэргэж буй байдлыг харгалзан үзэхгүй бол болохгүй. Хэт хамаагүй том алхаж болохгүй ийм нөхцөл байдал бий. Энэ баланс дунд бид шийдвэр гаргаж байна. Нөгөө талаас гадаад орчноос орж ирж буй инфляцийн нөлөөлөл бий. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. Залуучууд зүрхний шигдээс болж, харвах нь ихэсчээ Зуны ид халуун өдрүүд Монголд "айлчлан" иржээ. Зургадугаар сарын эхэн үед нийслэлчүүд цув, хүрэмтэй явж байсан бол сүүлийн өдрүүдийн аагим халуунаас болж цусны даралт нь ихсэх болсон байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үүдэнд сүүдэр бараадан зогсох настайвтар өвгөний даралт ихссэнээс болоод ийнхүү үзүүлэхээр эмнэлэг барааджээ. Их үд болоод тэрүү гадаа ёстой л "шатам" халуун байлаа. Аагим халуунаас болж түүний даралт ихсэх болсон гэнэ. Ялангуяа Covid-19-өөр өвдсөнөөс хойш зүрхний хэм алдагдаж, цусны даралт буухгүй болсон, байнгын эмээ уухгүй л бол хэцүүддэг тухайгаа хэллээ. Харамсалтай нь, өглөөнөөс хойш дугаарлаад, үзүүлэх цаг авч чадаагүй гэнэ. Тус эмнэлэгт үзүүлэхийн тулд 7 хоногийн дараа дахин ирэхээр болжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Л.Анхбаяр цусны даралт хэлбэлзэлтэй байдаг хүмүүс үүнийгээ байнга анхаарч, хэмжиж, уудаг эмээ халаасандаа авч явахыг зөвлөлөө. -Зуны аагим халуун зүрх судасны болон цусны даралт өндөртэй хүмүүст сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн өдрүүдэд хэт халж байгаа тул даралт ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ, ямар арга хэмжээ авбал зохих вэ? -Температурын хэт халалт нь судасны агшилт сулралтад нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор даралтын түвшин нэмэгдэхэд хүрдэг. Нэгэнтээ ийм нөхцөл байдал үүссэн учир даралт ихсэх эмгэгтэй хүмүүст хандаж зөвлөхөд даралтынхаа эмийг тогтмол уух, таны хэрэглэж байгаа эм даралтыг зорилтот түвшинд барьж байгаа эсэхийг шалгах, өглөө өдөр орой бүр эм уусны дараа даралтаа хэмжих, эмийн тун буруу, эсвэл хэрэглэж байгаа эм тохирохгүй байна уу гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. “Үндсэн хуулийг зөв өөрчлөхгүй бол сөрөг үр дагавар бий болдог” Хууль зүйн дэд сайд асан В.Удвалтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Тэрбээр 1992 оны Үндсэн хууль батлагдахад тухайн үеийн ажлын хэсэгт багтан ажиллажээ. Түүнээс хойш, Хууль зүйн дэд сайд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж, Үндсэн хуулийн чиглэлээр дагнасан хуульч, судлаач юм. -УИХ-ын гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар тойрогтоо ажиллаад ирлээ. Энэ удаагийн өөрчлөлтийн талаар та хуульч, судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу гэдгээс ярилцлагаа эхлүүлье? –Яригдаж буй өөрчлөлтүүдийн хувьд өөрчилмөөр асуудал бий. Жишээлбэл, сонгуулийн тогтолцоо гэх мэт. Богино хугацаанд өөрчлөх нь тохиромжтой биш юм. Өөрөөр хэлбэл тогтвортой бус байдлыг үүсгэдэг. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх нь оновчтой бус шийдэл гэж харж байна. Үргэлжлэлийг https://news.mn/r/2569450/ дарж уншина уу.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.