Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 08-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ

НИЙТЛЭСЭН: 2022-07-01 12:28:19
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсад "MNS 52742017" стандартын дагуу ломбардыг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх ажил эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарчээ. Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төдийгүй олсон орлого нь тодорхойгүй, холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх ажлын нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагатай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тухайлбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийг 5 жилийн хугацаатай олгож, шаардлага ханган ажиллаж байвал цаашид сунгуулах боломжтой гэсэн төслийн зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргасан байна. Мөн мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалт, төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг хасах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавихаар ирснийг Цагдаагийн байгууллагын цахим сантай холбогдсон мэдээллийн сангаасаа мэдэх боломжтой байхаар өөрчлөх санал гаргажээ. Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэмж оруулах, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд аль болох хүндрэл, дарамт учруулахгүй байх үүднээс төслийн зарим зүйл, заалтыг төслөөс хасах санал гаргасан байна. Чуулганаар санал тус бүрээр санал хурааж эхэллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах төв байгуулах боломжтой гэв
13 цаг    

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад хүрэлцэн ирлээ
13 цаг    

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нүүдлийн соёлын боловсрол олгов
14 цаг    

Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна
14 цаг    

Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
14 цаг    

Аркадий Дворкович Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов
15 цаг    

Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал эхэллээ
15 цаг    

БНСУ Сар луу сансрын анхны төхөөрөмжөө илгээжээ
15 цаг    

АНУ-ын Консерватив улс төрийн хуралд оролцогчдын 69% нь Д.Трампыг дахин нэр дэвшихийг дэмжиж байна
15 цаг    

Пакистанд хүчтэй бороо орсны улмаас 549 хүн амиа алджээ
15 цаг    

Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна
16 цаг    

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
16 цаг    

Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийн дараагийн багц 1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна
16 цаг    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа
16 цаг    

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
16 цаг    

Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ
16 цаг    

ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад экспортолжээ
16 цаг    

БАЯН-ӨЛГИЙ: Интернэт хэрэглэгчдийн тоо 84,9 мянгад хүрэв
16 цаг    

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
16 цаг    

“Hyundai Motor”-ын байгальд ээлтэй автомашины борлуулалт нэг сая давжээ
16 цаг    

The HU хамтлагт Монголын соёл урлагийг дэлхийд сурталчилж байгаад талархал илэрхийлэв
16 цаг    

Ажлын хэсгийн гишүүд Өгийнуурт ажиллалаа
16 цаг    

Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна гэв
16 цаг    

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо
16 цаг    

АНУ-ын Сенатын танхим уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулах төлөвлөгөөг баталлаа
16 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгатайг нотлов
17 цаг    

Японы Ерөнхий сайд асан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна
17 цаг    

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо
17 цаг    

Хайнаньд 80 мянга орчим жуулчин гацжээ
17 цаг    

Шведэд төрөлтийн түвшин 20 жилийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ
17 цаг    

Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ
17 цаг    

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ
22 цаг    

Нээлттэй ажлын байрны зар
22 цаг    

Нохойд хазуулсан мэт загвартай кэт 542 долларын үнэтэй
22 цаг    

Өнөөдөр аавуудын баярын өдөр
22 цаг    

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй
23 цаг    

Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ
23 цаг    

Ж.Байдены коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарчээ
23 цаг    

Эмэгтэй шатарчид 11 дүгээр байрт явна
23 цаг    

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
23 цаг    

Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ
23 цаг    

Монголын жүдочид Ази тивдээ дэд байрт шалгарлаа
23 цаг    

БАЯН-ӨЛГИЙ: Хөл бөмбөгийн шигшээ баг нэгдүгээр шатны тэмцээний аварга болов
23 цаг    

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ
23 цаг    

Өмнөговь аймгийн шинэ музей боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна
1 өдөр    

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” олон улсын тэмцээнээс 29 медаль хүртжээ
1 өдөр    

Эрэгтэй баг Японыг 4:0-ээр, эмэгтэйчүүд Унгарыг 2,5: 1,5-аар хожлоо
1 өдөр    

Түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал гэв
1 өдөр    

“Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдаан эхэллээ
1 өдөр    

Түрэг судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.