Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

НИЙТЛЭСЭН: 2022-06-23 13:11:11
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа. Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм. “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газар нь Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд 1 сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй. Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Хан Хэнтийн дархан цаазат газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ойжуулалтын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа “Домогт Шарын гол” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж байгааг захирал З.Оюунтуяа хэллээ. Энэхүү хөдөлгөөн амжилтай хэрэгжихийн тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг хүчин чадлыг сайжруулж, технологийн шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцлов. “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД, ЭРДЭМТДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ӨНДӨР Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Монгол Улсын их сургуулийн Ойн сургалт, судалгааны төвийн ажилтай танилцлаа. Тус төв нь Батсүмбэр сумын Үдлэг, Өртөөн мухар орчимд 2,000 га талбайн ойн санг гэрээгээр эзэмшдэг. Оюутан суралцагчид ойн аж ахуйн хөтөлбөрөөр эзэмшсэн онолын мэдлэгээ хээрийн дадлагаар баталгаажуулах, судалгааны арга зүйг эзэмших, дагалдан суралцах, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажилд оролцох, хамтран гүйцэтгэх, нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү сууринд хээрийн дадлага хийх судалгааны дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан явуулж байна. Тус төв нь 2.5 га газарт мод үржүүлгийн газар, 4 га газарт таримал ургамлын плантац, 3 лаборатори, сургалтын танхим, багш, оюутны сууцтай. Мөн энэ үеэр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Ойн нүүрстөрөгчийн мониторингийн цамхгийн талаар танилцууллаа. Ази тивд ойн нүүрстөрөгчийн мониторингийн 7 цамхаг байдаг бөгөөд Монгол Улс дахь цамхаг нь сүүлийн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. 25 метр өндөр энэхүү цамхаг нь Монгол орны ойт хээрийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөллийг судалдаг юм. Энэ ондоо багтан орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл суурилуулж, технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд сургалт, судалгааны чиглэлийн байгууллагууд, мэргэжлийн багш, эрдэмтдийн олон жил хуримтлуулсан туршлага, мэргэжлийн манлайлал, үүрэг оролцоо өндөр гэдгийг хэллээ. МУИС-ийн ой судлалын хөтөлбөрийн багш, эрдэмтэд ойн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг АНУ-ын Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, ХБНГУ-ын Геттэнгенийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Япон улсын Хоккайдогийн их сургууль зэрэг 30 гаруй сургуультай хамтарсан судалгааг Монгол орны нутагт хийж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
2 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
2 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.