Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна

НИЙТЛЭСЭН: 2022-06-23 13:09:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан хэрэг өчигдөр /2022.06.22/ гарсан. Энэ ослын шалтгаан нөхцөл болон хэрэг мөрдөлтийн талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа. ЦЕГ: ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛСЭН Ч МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭНЭ Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "ХУД-ийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан осол өчигдөр бүртгэгдсэн. Одоогоор хэрэг мөрдөлтийг эхлүүлж, холбогдох хүмүүсээс байцаалт авч байна. Шалгалтын ажил хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Учир нь энэ осол хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой учир мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасны дараа хэрэг бүртгэл нээнэ. Тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд хэргийг ХУД-н цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Барилгын компани болон гүйцэтгэгч компаний нэрийг мэдээлэх боломжгүй. Эхний ээлжид Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа ослын талаар мэдээлнэ” гэх хариулт өглөө. МХЕГ: ХАБ ХАНГААГҮЙГЭЭС ОСОЛ ГАРСАН ЭСЭХИЙГ ТОГТООНО Мэргэжлийн хяналтын газраас осол гарсан барилгын ажлын талбайд шуурхай дуудлагын дагуу очиж, ажилласан байна. Тус ослын шалтгаан нөхцөлийг тодорхой болсон эсэхийг тодруулахад МХЕГ-аас урьдчилсан дүгнэлт гаргасан. Цаашид стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нь тогтоогдвол дүгнэлтийг боловсруулж хуулийн байгууллагад өгнө гэлээ. Кран осолдсон шалтгаан нь цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй байна. Краны хийц, эд анги, угсралт гэмтэлтэй байснаас осол гарахад хүрсэн болохыг албаны хүмүүс хэллээ. Тиймээс аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй. Мөн кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ. ШШҮХ: ЗАДЛАНГИЙН ХАРИУГ 14 ХОНОГИЙН ДОТОР ГАРГАНА Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн задлангийн хариуг 14 хоногт гаргана гэх тайлбарыг өглөө. Тухайн нас барсан хүмүүсийн цогцсыг задлангийн хариунд үндэслэн хэрэг бүртгэлд хавсаргах аж. Одоогийн байдлаар хариу гараагүй ирэх ирэх сарын 5-ны дотор хариу гарах болохыг албаны хүмүүс хэлэв. Задлан шинжилгээний дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж тус ослын хэрэг мөрдөлтийн ажил хойшилж магадгүй байгаа аж. ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ГОМДОЛ ГАРГАСАН Талийгаачийн ар гэрийнхний зүгээс "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанид гомдол гаргасан байна. Учир нь тухайн залуус эрүүл саруул байсан төдийгүй 100 хувь бүрэн бус техник хэрэгсэл ашигласнаас осол гарсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм байна. Кранд даруулан нас барсан 20 настай талийгаачийн нагац эгчийн хэлснээр тус компанид болон цагдаад гомдол гаргасан. Ар гэрийнхэн нь гомдолтой байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийг хаах хүртэл арга хэмжээ авахыг хүсч байгаагаа хэлсэн юм. Мөн тус осолтой холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ хууль эрхзүйн талаас ар гэрийнхэнд нь үнэ төлбөргүй хуулийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
1 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
1 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.