Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүй долоо худагт наадмын бэлтгэл эхэлжээ

НИЙТЛЭСЭН: 2022-06-23 10:08:13
Спорт > Морин уралдаан | Сэтгэгдэл: 0

Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор энэ жил 17 дох жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Ингээд наадмын бэлтгэл ажлыг сурвалжлахаар Хүй долоо худагийг зорилоо. Баяр наадам болоход хагас сарын хугацаа үлдсэн. Цар тахлаас болж Монголчууд сүүлийн хоёр жил баяр наадмаа гэр, гэртээ тэмдэглэсэн билээ. Тиймээс олон нийт өргөн дэлгэр наадахаар багагүй хүлээлттэй байгаа юм. Сүүлийн жилүүдтэй харьцуулах юм бол энэ жил Улаанбаатарт бороо хур ихтэй байгаа. Тиймээс газрын өнгө хэдийнэ сэргэж, хүүхдийн гийнгоо, хүн амьтны хөлд дарагдахаа хүлээх мэт нам гүм. Бороо хуртай байгаа болохоор газрын өнгийг сэргээхийн тулд Хүй долоо худаг орчмыг услах шаардлагагүй байгаа бололтой. Өмнө нь машинаар ус зөөж, "Монгол цогцолбор" орчмыг газрыг усалдаг байсан явдал ч бий. “Монгол наадам” цогцолборт наадмын бэлтгэл дөнгөж эхлэж байна. Тэнд цэвэрлэгээ, тохижилтын ажил хийгдэж байлаа. Өнгөрсөн жил наадам өнжсөн болохоор тэнд хурдан морины уралдаан явагдаагүй, тиймээс цэвэрлэх янзлах ажил их байгаа бололтой. Тус цогцолборын ажилчид ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, гандаж, цайсан явган хүний жижиг гүүр, барианы зураас, хашлага зэргийн өнгийг сэргээн будаж байхтай таарав. 2013 онд Хүй долоо худагийг "Монгол цогцолбор" болгохоор 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг хийж байлаа. Гэвч төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь хийж чадалгүй өнөөдрийг хүрчээ. АНх 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол барьж байгуулахаар төлөвснөөс одоогийн байдлаар 5800 автомашины зогсоолыг барьж, 12.5 га талбай газарт наадамчдад зориулсан зорчих хэсэг, худалдаа үйлчилгээ явуулах тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгасан хоёр талбай байгуулжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020 онд Хүй долоон худагт хурдан морины уралдаан болсон ч иргэд очиж үзэж боломжгүй зөвхөн телевизээр шууд дамжуулсан. Тэгвэл энэ жил иргэд наадамдаа бэлтгэн, дээл хувцсаа зэхэж сууна. Хурдан морины уралдаан долдугаар сарын 10-наас эхэлдэг. Шүдлэн насны морьд болон дааганы хуралдаанаар эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдаан эхэлнэ. Наадам дөхөхөөр уяачдын гал Хүй долоо худагийн тойроод буучихдаг. Баяр наадамд бэлдсэн хүүхдийн гийнгоо анир гүмхэн талыг сэрээж, хэсэгтээ л хөл, хөөр, шуугиант өдрүүд эхэлдэг. НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН ТООГ НЭМНЭ Энэ жил Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна. Гэхдээ будаг, шундах, тохижуулах ажлаа хийж байгаа аж. Хүй долоон худагт хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан хүсэлтийг нь авч эхлээд байгаа юм байна. Хүй долоон худагт нийтийн эко жорлонг олноор байршуулж хогийн савны тоог нэмэгдүүлэхгүй бол хоёр жил гэртээ наадсан монголчууд ёстой дэнж хотойлгож шинжтэй. Баярласан, наадсан, баяр наадмын үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийн хувьд "морь харах" асуудал хамгийн нэгдүгээр бэрхшээл болдог. Одоо цаг ямар билээ, олны өмнө өмдөө тайлаад бие засвал шуду л интернетийн од болно. Тиймээс "Монгол цогцолбор"-ын зүгээс нийтийн жорлонгийн тоог нэмэхээр болжээ. Нөгөөтэйгүүр хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй хөл толгойгүй баярлах явдал ч гардаг. Тэгэхээр үйлчилгээ, зохион байгуулалтдаа нэлээд анхаарах ёстойг иргэд шүүмжилж байна. Өнгөрсөн жил наадмын нээлтийг Хүй долоо худагт хийхээр нэлээд бэлтгэл ажлыг базаасан ч цар тахлаас болж иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан тул өнжсөн. Харин Хүй долоо худагт "Херо" энтертайментын найруулагч Б.Баатар теле концерт бэлтгэж, түүнийгээ баяр наадмын өглөө цацсан юм. Хүй долоо худагт эрийн гурван наадмаа нэг дор зохион байгуулах асуудал эртнээс яригдаж ирсэн. Гэсэн хэдий ч энэ жилийн наадам урьдын адил хурдан морины уралдаанууд Хүй долоо худагт, бөх, сур харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын төсөвт нийтдээ 2.3 тэрбумыг зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн юм. УИХ-аар Баяр наадмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын тухай хууль хэзээ мөдгүй батлагдахад бэлэн байгаа юм. Гэхдээ хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй. Уяачдын дунд талцал маргаан дагуулсан энэ асуудлыг Засгийн газрын журмаар шийдвэрлэх аж. Уяачдын зүгээс хуульд тусгасан сэрвээний өндөрийг нь лазераар хэмжихийг эсэргүүцэж, үүлдэрхэг байдлаар нь ялгаж уралдуулах саналынх нь эсрэг Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэдэн хүнээс болж наадмаа хэрүүлтэй хийхгүй" гэх утгатай хариу тайлбар өгсөн билээ. Тохижилтын ажил хэрхэн явагдаж буйг "Монгол цогцолбор"-ын ажилтан Ж.Баяндаваагаас тодруулахад “Зургадугаар сар гараад наадмын бэлтгэл ажил эхэлсэн. Эхний шат буюу будгийн ажил эхлээд хоёр хонож байна. Цаашлаад ариун цэврийн өрөөний засварын ажил гэд шат дараалалтай ажлууд хийгдээд явна. Өмнөх жилүүдэд 21 бие засах газар байсан бол энэ жил есөн ширхгийг нэмж байгуулж байгаа. 2015 оноос эхэлж “Монгол наадам” цогцолбор баяр наадмын өдрүүдээр эко автобус хүй долоо худагт иргэдэд үйлчилж байсан энэ жил тэдгээр 15 автобуснууд мөн үйлчилгээнд гарна. Нийтийн хоолны зөвшөөрөл энэ жил мөн олгогдон СХД-ийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс 160 орчим зөвшөөрлийн бичиг олгогдох байх” гэсэн юм. Энэ жил бүх аймаг, сумдын наадам нэгэн зэрэг болох учраас хөдөө орон нутгаас зорьж ирэх хүний тоо буурч магадгүй гэсэн яриа ч байгаа. Гэхдээ 100, 101 жилийн төрийн наадамдаа хурдан хүлгээ сойхыг хүсэж суугаа уяач цөөнгүй биз. Ямар ч байсан наадам болоход хоёр долоо хоног байна. Энэ хугацаанд төлөвлөсөн ажлаа хийгээд наадамчдаа хүлээж авах бэлтгэлээ базааж дуусгана гэдгээ "Монгол цогцолбор"-ын ажилчид хэлж байлаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
1 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
1 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.