Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм

НИЙТЛЭСЭН: 2022-06-23 09:51:26
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм Барууны алдартай одод өөрөөсөө нас залуу амраг, хань ижилтэй байх нь олон. Алдарт дуучин Бритни Спирс мөн тус замналыг давтаж өөрөөсөө үе мултарсан дүү Сэм Асгари гэх модель залуутай гэр бүл болжээ. Хосууд зургаадугаар сарын 9-нд хуримын ёслолоо хийсэн юм. Тэгвэл “NEWS.MN”–ээс эрхлэн гаргадаг “ХҮМҮҮС” буландаа Бритни Спирсын шинэ залуухан нөхөр Сэм Асгариг онцолж байна. Хесам Асгари 1994 оны гуравдугаар сарын 3-нд Ираны Тегеран хотод Майк, Фатима Асгари нарын гэр бүлд төрж, өсчээ.Тэрбээр дөрвөн хүүхдийн хамгийн бага нь ба эгч нарыг нь Мэдди, Элли, Фэй гэдэг. Бага балчир наснаасаа биеэ хөгжүүлж ирсний нэг илрэл нь дөрвөн настайгаасаа гимнастикаар хичээллэж эхэлсэн байна. Хесамыг есөн настай байхад гэр бүлээрээ Америк руу нүүсэн ба нэрийг нь Сэм болгон өөрчилсөн байна. Сэм 13 нас хүртлээ англи хэлээр чөлөөтэй ярьж чаддаггүй байжээ. Ахлах сургуульд байхдаа Сэм театрын дугуйланд суралцаж, Гамлет, Макбет зэрэг жүжгүүдэд дүр бүтээж байсан аж.Урлагт сонирхолтой байхаас гадна хөлбөмбөг сайн тоглодог тул бие бялдрын хөгжил сайтай байжээ. Ахлах сургуулиа төгсөөд Калифорниа мужийн Вентура Каунти дахь Мурпарк коллежид элсэн орсон ба хөлбөмбөгийн гараагаа үргэлжлүүлсээр байв. Сэм эгч нарын хамт Сэм 2012 онд АНУ-ын иргэн болсон ба хамгийн анх эгч Фэй нь загварын ертөнцтэй танилцуулсан байна. Сэм тухайн үед 21 настай байсан ба эгчийнх нь найз дизайнер Майкл Костелло Калифорни мужийн Палм Спрингс хотод загварын шоугаа хийж байв. Сэмийн өндөр нуруу, булчинлаг бие, хурц төрх нь моделийн шинжийг агуулж байснаар Майкл Костелло түүнийг тайзан дээр алхуулахаар болсон аж. Тус цагаас эхлэн Сэм загвар өмсөж, салбартаа манлайлах болсон аж. Сэм олон сэтгүүлийн гэрээт загвар өмсөгч байсан. Үүнд Вулкан, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, Төмөр хүн, GQ зэрэг сэтгүүлүүд багтана. Бие бялдартаа Сэм анхаардаг байсан тул 2019 онд фитнесийн тэмцээнд оролцож, “Daytime Beauty Awards”-аас шагнал хүртжээ. Сэм 2015 онд Асгари 2018 онд " Star Trek "-ын элэглэл "Итгэмээргүй" кинонд тоглож кино урлагийн дебютээ хийсэн юм. Тус кинонд Снуп Догг тоглодог. Мөн 2021 онд Сэм "Хар даваа гараг"-ын 3-р ангид тоглож, "Pfaffashions”-д ажилладаг супер тачаангуй загвар өмсөгч Жианкарлогийндүрийг бүтээсэн юм. Мөн жилийн дараа тэрбээр “Hacks” телевизийн шоунд "тачаангуй Санта" дүрээр тоглосон. Кино багийнхан Сэмийг үнэхээр сайн жүжигчин гэж магтдаг ба бүсгүйчүүдийн сэтгэлийг халуухан санта дүрээрээ эзэмдсэн гэж онцолжээ. " Star Trek "-ын элэглэл "Итгэмээргүй" кинонд Түүний үерхлийн амьдрал тийм ч дардан байсангүй. Залуухан модельд бүх хүн татагдаж байсан биз. Түүний хамгийн олонд танигдсан анхны найз охин нь дуучин Майра Вероника юм. Сэм тухайн үед Майра Вероникагийн "No Boyfriend, No Problem" дууны клипэнд тоглож, тэдний харилцаа эхэлжээ. Хосууд хоёр жил үерхсэний дараа салцгаасан юм. Сэм 2016 онд Бритни Спирс болон Тинаше нарын хамтарсан "Slumber Party" дууны клипэнд тоглосон байна. Клипний зураг авалтын үеэр Сэм Бритни хоёр дотносож тун удалгүй үерхэх болжээ. Сэм, Бритни нар нэг сарын дотор дотноссон байна. Учир нь клипний зураг авалт аравдугаар сард байсан бол хосууд арваннэгдүгээр сараас эхлэн үерхэж буйгаа нууц байдлаар зарлаад байжээ. Үүний дараа 2017 оны нэгдүгээр сард Бритни хамт авхуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтэлснээр албан ёсоор үерхэж байгаагаа зарласан юм. Бритнигийн хувьд өмнө нь амьдрал зохиож, хоёр хүүхдийн ээж болсон ч салсан. Мөн түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж аавынхаа хараа хяналт доор амьдарч байв. Хосууд 13 насны зөрүүтэй ч удаан хугацаанд хамт байгаа ба Сэм 2021 онд гэрлэлтийн өмнөх гэрээ байгуулсан юм.Энэ нь Бритнигийн хөрөнгөд санаархахгүй гэсэн заалттай аж. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьсан байна. Тухайн үед Бритни аавынхаа эсрэг шүүхдэж байсан тул хуримаа 2022 онд хийхээр төлөвлөсөн байна. Сэм, Бритни нар 2022 оны дөрөвдүгээр сард хүүхэдтэй болж байгаагаа зарласан. Гэвч Бритнигийн бие муудаж, хосууд хүүхдээ алдсан харамсалтай мэдээг удалгүй хүргэсэн. Гэсэн хэдий ч тэд гэр бүл болохоор зорьж зургаадугаар сарын 9-нд тансаг хурим хийсэн юм. Хуримын дараа Сэм эхнэр Спирсийн худалдаж авсан Калабасас дахь 11.8 сая ам.долларын шинэ харш руу нүүжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.