Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Төрийн өмч бол хулгай, луйвар болж дуусдаг!

НИЙТЛЭСЭН: 2022-06-17 13:34:14
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Төр нүүрс ухаж, дилер хийж, мод услаж, байшин барьж, махны ченж хийх шаардлагагүй. Энэ бүхнийг хувийн хэвшилд даатгачихвал төрийн компаниудын тоо цөөрч, эдийн засагт илүү нэмэртэй байх болно. Төрийн компани олон байх тусмаа авлигачдад ашигтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд авлигын үүр уурхай болоод удаж байгаа билээ. “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан 2021 оны индексээр Монгол Улс 180 орноос 110 дугаар эрэмбэлэгдсэн. Үндсэндээ,өмнөх 2020 оноос нэг байраар урагшилсан нь Монголд авлига амь бөхтэй байна гэсэн үг. Тэгэхээр авлигыг бууруулахын тулд авлигын үүр уурхайнуудыг цэгцлэх ёстой. Нэн ялангуяа төрийн өмчит компаниудыг цөөлж, дансыг нь шилэн, засаглалыг нь нээлттэй болгохгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй. Статистик мэдээнээс сонирхуулбал төрийн өмчит үйлдвэр, компаниуд 2021 онд 11.8 их наяд төгрөг олж, үүнээс 9.3 их наяд төгрөгийг нь “үржээ”. Төрийн болон орон нутгийн өмчит 160 компанийн нийт ашиг нь ердөө 705 тэрбум төгрөг. Энэ ашгийн 90 хувийг хоёрхон компани, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр бүрдүүлдэг. Ингээд харахаар төрийн өмчит компанийн 90 хувь нь өгөөж муутай ажилладаг гэсэн үг. Жишээ нь, ЗГХЭГ-ын харъяанд байгаа 17 компаниас 18 хувь нь ашигтай, 82 хувь нь ашиггүй ажиллажээ. ЭХЯ-ны харъяанд байдаг 26 компанийн 85 хувь нь ашиггүй ажилласан байх юм. Гэтэл компаниудын удирдлагууд нь том, том жип хөлөглөөд давхиад байдаг. Өнөөдрийн хувьд Ардын намын журмын нөхөд төрийн өмчит компаниудыг засаглаж, “зайдагнаж” яваа. Учир нь төрийн өмч бол түмний өмч биш ялсан намын, тэдний ах дүү, анд найзуудынх нь өмч болдог нь Монголын хувьд бичигдээгүй хууль. Ц.Нямдорж нэгэнтээ “Эрдэнэт” ард түмний өмч боллоо гэсэн. Атал Ардын намынхны өмч болчихсон юм даг. Төрийн өмчит компаниудын дарга даамлуудтай холбоотой том, том гэрээ, тендер, шагнал урамшуулал, авлига, албан тушаалын хэрэг байсхийгээд нийгэмд дуулиан тарьдаг, харамсалтай нь асуудал нь хэвээрээ үлддэг. Хүрээний бузрыг дэлгэвэл далай гэгчээр төрийн өмчит компаниудын авлига, албан тушаалын асуудлыг ярих юм бол далай бүр цаашаа. ТУЗ-д нь улстөрчид орчихсон, энд, тэндээс давхар, давхар цалин хүртээд явж байдгийн нэг жишээ бол Н.Багабанди. Үеийнхэн нь хэдийнэ тэтгэвэртээ гарчихсан байтал Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаас ТУЗ-д ажилалаа. Энэ бүхнийг цэгцлэх үүднээс Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийн төслийг санаачилсан. Мэдээж, эрх ашиг нь хөндөгдсөн улстөрчид, тэдний гар хөлүүд “үүрээ эвдсэн” шоргоолж шиг байгаа ч биз. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн 200 гаруй хүнийг чөлөөлөх шийдвэр гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тэдний дийлэнх нь төрийн байгууллагуудын удирдлага, хэлтсийн дарга нар байсан гэх. Хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтныг төрийн өмчит компаниудын ТУЗ-д орохыг хориглож байгаа юм байна. Мөн ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх зохицуулалтыг тусгаж өгснөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолсон. Энэ бүхнийг нь харин дэмжих эсэх нь МАН-ын бүдүүн бүлгээс хамаарна гэсэн үг. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж олон нийтийн хяналтад оруулна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо зургаан зорилтод тусгачихсан шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайдынхаа “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг УИХ дээр хэн дэмжиж, хэн унагах нь уу харж л сууя. Төрийн өмчийн компаниудын засаглал, дансыг нь шилэн болгох аваас авлигатай тэмцэх ажилд нэмэртэй л юм байдаг. Төр өмч олонтой байхын хэрээр тэнд хулгай, луйвар, тонуул, дээрмийн үүр овоохой болж хувирдгийг тод жишээ бол Хөгжлийн банк, ЖДҮ юм даа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
1 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
1 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.