Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол Улс жилд 95.4 мянган тонн мах экспортлох боломжтой

НИЙТЛЭСЭН: 2022-06-16 15:52:04
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан боловсруулж, өнгөрсөн сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм. Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ. Судалгаагаар манай улс 2030 он хүртэл малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж, жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа. Харин хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж. Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай, усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгал, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох хууль эрх зүйн орчинг сайжруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгасан байна. Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, тухайлбал хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон тоо толгой толгойг зохих түвшинд барих, гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийнхнаас асуулт асуув. Тухайлбал, хүүхдийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах, хуурай сүүний импортын татварыг нэмэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ. Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, “Эхний ээлжид 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлыг тогтоолын төсөлд тусгасан. Ирэх таван жилд 145 тэрбум төгрөгөөр малаа эрүүл болгох ажлыг хэрэгжүүлнэ. Биолбэлдмэлийн үйлдвэрийг өргөжүүлнэ. Хүүхдүүдэд өгч байгаа махны эрүүл ахуйг ч анхаарна” хэмээв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа махны экспортыг түр зогсоох шийдвэрийг эргэн харах хэрэгтэй хэмээв. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд 4000 тонн адууны мах нөөцөлсөн байна. Зуны улиралд монголчууд адууны мах хэрэглэхгүй тул дээрх махыг экспортод гаргах нь зөв хэмээв. Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, “Зөвхөн дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал экспортлохоо болих шийдвэр гаргасан. Махны экспорттой холбоотойгоор Монгол Улсын нэр хүнд яригдаж байгаа. Саяхан үүссэн асуудлыг шалгахад олон зөрчил илэрсэн. Тиймээс хяналтыг цаашид чангатгаж, махны хяналтын төвүүд мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллана” гэлээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа мэргэжлийн хяналт болон холбогдох албаныхан хуванцар савны аюулгүй байдлыг хангахад хяналт тавих шаардлагатай байгааг хэллээ. Дулааны аргаар боловсруулсан мах экспортод гаргахгүй гэсэн шийдвэр малчид болоод махны үйлдвэрийн ажилтнуудад хүнд тусаж байна хэмээн шүүмжлэв. Ийнхүү уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хороо өнөөдөр хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх бөгөөд маргааш буюу энэ сарын 17-ны чуулганы хуралдаанаар батлахаар төлөвлөжээ. Чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
1 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
1 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
1 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.