Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2022-06-16 13:44:01
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Манай улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм. Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна гэж хэллээ. Мөн тэрбээр, Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ. Өнөөдөр эхлүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно. Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм. Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана аа. Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж, ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэж дуусах бөгөөд төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг байна. Амгалан дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж суурилагдсан хүчин чадал 100 Гкал/ц-аар нэмэгдсэнээр долоон сургууль, долоон цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж, “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм. Үүнээс гадна Амгалан дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна. Амгалан ДЦС ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэнэ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
1 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
1 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
1 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.