Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхийлөгчийн онцолсон Г.Ёндон сайд

НИЙТЛЭСЭН: 2022-06-13 11:17:40
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

-Хууль хэрэгжүүлдэггүй сайд байх ёсгүй- Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ төрд ажиллаж байгаа хүн ямар байх ёстойг тоочиж хэллээ. Тэрбээр төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гээд дараах зүйлсийг тоочив. Үүнд: • Хуулийг чанд мөрдөж ажилладаг байх ёстой • Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх учиртай • Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах үүрэгтэй • Хариуцсан ажилдаа эзэн байх зарчимтай • Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй ханддаг сэтгэлтэй байх • Хариуцсан ажлаа бусдад ацагладаг, хийдүүлдэг, эрхмэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэггүй байх хуультай. Ерөнхийлөгчийн дээр дурдсан зарчим, шаардлагууд төрийн сайд Г.Ёндонд огт ажиглагдахгүй, үйлажиллагаанд нь харагдахгүй байгаа юм. Ажигч гярхай У.Хүрэлсүх үүнийг эртнээс мэдэж, Г.Ёндонд хэлье гэж хэлсэн бололтой. Учир нь МАН–ын дээд албан тушаалтнуудын яриагаар Г.Ёндон насан багадаа Ерөнхийлөгчтэй хамт суралцаж байсан, эртний танил гэдгээрээ сайдын суудалд тухалсан гэж ил тод ярилцдаг ажгуу. Сайд Г.Ёндон өөрийн үндсэн ажил болох хууль боловсруулж өргөн барих, хууль биелүүлэх үүргээ биелүүлэхгүй өдий хүрчээ. Засгийн газрын зорилтын дагуу тэр Үндэсий баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хууль гээд нэн шаардлагатай хуулиудыг Засгийн газарт өргөн барьж, улмаар УИХ–аар хэлэлцүүлэх ёстой ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэгсэн атлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн шүүмжлэл, иргэдийн хяналтыг хааж боомилохын тулд төсвийн мөнгийг зарцуулдаг нэгэн. Тус яамныхан татвар төлөгчдийн 260 сая төгрөгийг сайдынхаа нэрийг аврахад зориулж 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гэгчийг хийж, тус бүрд нь 20 сая төгрөг зарцуулсан нь олон нийтэд ил тод болсон билээ. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргаж шаардлагагүй тансаг хэрэглээг танах, худалдан авалтыг цуцлах шийдвэр гаргасаар байтал Засгийн газрын гишүүн, сайд Г.Ёндон өөрийнудирдлагад байгаа "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК–ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийг төсвийн мөнгөөр 280 сая төгрөгөөр автомашин худалдан авч тансаглах гэж зар тараасныг үл анзаарсан, үл ойшоосон байдалтай сууна. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ–ын удирдлагууд 381 сая төгрөгөөр суудлын машин авах тендер зарлажээ. Их хурлын дарга нь иргэдээ хэмнэлтэд шилжихийг уриалж, нийтээрээ хямрал, хомсдолд өртөөд байхад төрийн өмчит компанийн удирдлагууд төсвийн мөнгөөр тансаглаж суугааг үл хайхрах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхааруулсан “Хуулийг чанд мөрдөж ажилладаг байх, Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх, хариуцсан ажилдаа эзэн байх” шаардлагуудыг илтээр зөрчсөн үйлдэл юм. Уул уурхай хариуцсан салбарын сайдын хувиар улсын тусгай хэрэгцээнд хураагдсан талбайг эзэмшигчдэд нөхөн олговрыг хуулийн дагуу өгөх нь Г.Ёндонгийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг байдаг. Нөхөн олговор авах ёстой 20 гаруй компани хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой байтал таны таалалд нийцэх ёстой бас нэг нэмэлт хүлээлт горьдлого шат дамжлага үүсээд удлаа. Бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад сайд Г.Ёндон эс үйлдэл хийн нөхөн олговор өгөх асуудлыг дарсаар энэ нь торгуульд хүргэх, улмаар төсөвт хүндрэл учруулах байдалд хүргэж эхэлжээ. Улсын хөгжлийн гол салбар болох уул уурхайн компаниуд өмгөөлж хамгаалах ёстой сайдаа салбараа дэмжихгүй ч ядаж хууль биелүүлчих байх, шүүхийн шийдвэр энэ сайдад нөлөөлөх болов уу гэж харцгааж байна. Салбарын сайд маань салбараа гэхгүй байгаа мөртлөө уул уурхайгаас хүртэх баялгаа түрүүлээд хүртчихсэн гэдгийг бид сайд болсон даруйд нь мэдсэн. Сайдын маань охин уул уурхайн компаниас сургалтын төлбөрөө төлүүлчихсэн байж таарсан. Сайд таныг хуулиа биелүүлээд өгвөл уул уурхайн салбарынхан бас үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлмөөр байна. Уул уурхайн салбарт хүлээгдэж байгаа, хүсэж мөрөөдөж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүндэрч байгаа энэ эдийн засагт ямар их нэмэрболохыг та ойлгож л баймаарсан. Хууль боловсруулдаггүй, салбарын эрх зүйн байдлыг сайжруулах талаар ямар ч ажил хийдэггүй, Засгийн газрын бодлого, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ийм этгээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлснээр төрд багтах, шингэх зайгүй биз ээ. Одоо иргэд, салбарын ажилтнууд, МАН–ын удирдлага, гишүүд энэ хүнтэй албан тушаалын хариуцлага тооцох, яаралтай огцруулж, уулуурхай, хүнд үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүнд сайдын албыг тохоон томилох нь зүй ёсны шаардлага болон дэвшиж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
2 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
2 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.