Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Малайзын ДНБ оны эхний улиралд таван хувиар өсчээ

НИЙТЛЭСЭН: 2022-05-13 18:27:35
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Малайзын эдийн засаг энэ оны эхний улиралд сэргэж, ДНБ таван хувиар өссөн талаар тус улсын Төв банк мэдээлжээ. Тус улсын Засгийн газар эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн болгохын тулд тахлын эсрэг авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зөөлрүүлсний дүнд дотоодын эрэлт нэмэгдсэн нь эдийн засгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн байна. Малайзын Төв банкны ерөнхийлөгч Нор Шамсия оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах үеэрээ “эдийн засаг сайжирснаар хөдөлмөрийн зах зээл сэргэж, ажилгүйдлийн түвшин 4.1 хувь хүртэл буурсан” гэв. Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд тус улсын ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн оны 4 дүгээр улиралд тус улсад инфляци 3.2 хувь байсан бол энэ оны эхний улиралд 2.2 хувь болж буурсан байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.