Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил Дорноговьд эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2022-05-13 17:01:26
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Дорноговь :Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар улс орон даяар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил өнөөдөр эхэллээ. “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн офицер, цэрэг дайчид, Дорноговь аймгийн төрийн байгууллагын ажилтан алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Мод үржүүлгийн төв байгуулснаар суулгац нийлүүлэхээс гадна иргэд ажлын байраар хангагдана Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн манлайлан оролцож Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэсэн “Мод үржүүлэг-Агро экологийн төв”-ийг байгуулах ажлыг эхэллээ. Мөн тус төвийн дэргэд “Экологийн сургалтын төв”-ийг ч байгуулна. Энэ ажилд Дорноговь аймаг идэвхтэй оролцож ЗДТГ-аас 30 га газрыг олгосон. Дорноговь болон говийн бүсэд байгаа анги салбаруудын алба хаагчид, тэдгээрийн гэр бүл мод тарих арга зүйд суралцах, говийн бүсэд экологийн мэдлэг олгох сургагч багш бэлтгэхээс боломж бүрдэж байна. Агро паркийн арчлалт хамгаалалтыг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа. Хашаажуулж хоёр га-д олон тооны хүлэмж барьж, услалтын системийг хоёроос гурван төрлөөр шийдвэрлэхээр төлөвлөсөн. Хөрсний судалгаа хийж говьд ургах чадвартай хайлаас, улиас, заг зэрэг модыг илүү тарих тооцоог гаргасан. Зэвсэгт хүчний хэмжээнд есөн мод үржүүлгийн газар, хоёр агро экологийн сургалтын төв байгуулна. Бүх анги нэгтгэлүүд дээр агро экологийн мэргэжилтнүүдийг сургасан бөгөөд өнөөдрийн байдлаар 25 сургагч багш бэлтгэсэн. Мөн чөлөөнд гарсан 1800 гаруй ахмадуудыг мод үржүүлгийн газар, экологийн сургалтын төвд ажиллуулахаар төлөвлөж байна. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:Мод үржүүлгийн газар байгуулж байгаа нь Дорноговь аймгийн хувьд тавуу тал юм “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах Яам, Дорноговь аймаг хамтарч "Мод үржүүлгийн төв" байгуулах анхны ажлын шавыг тавилаа. Дорноговь аймаг 20 сая мод тарих амлалт авсан. Мод үржүүлгийн газрыг байгуулахад орон нутгаас 30 га газрыг төлөвлөж олгосон бөгөөд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо газрыг төлөвлөснөөр цахилгаан болон худаг усны асуудлыг давхар шийдвэрлэлээ. Энэхүү мод үржүүлгийн газар байгуулагдсанаар говийн бүсэд тариалах модны тарьц суулгацын хангалтыг нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Жилдээ 1.9 сая тарьц суулгацыг бэлтгэх мод үржүүлгийн газрыг байгуулж байгаа нь Дорноговь аймгийн хувьд тавуу тал. Өнөөдөр орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагууд мод үржүүлгийн газрыг байгуулахад хамтарч оролцож байна. Арчлалт хамгаалалтыг Зүүнбаянгийн 336 дугаар анги хэрэгжүүлэх бол Дорноговь аймаг мод тарьж ургуулах тал дээр орон нутгийн нөхөрлөлүүдийг оролцуулж хамтарч ажиллах болно гэв. Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн байгуулж буй сургалтын төв 2022-2023 онд 16 нэр төрлийн 2,2 сая ширхэг мод, бут сөөгийг тарьж үрслүүлж, 2024 оноос жилдээ 1,9 сая тарьц, суулгац нийлүүлэх ба 2030 он хүртэл нийтдээ 9,7 сая мод тарьц, суулгац нийлүүлэх боломжтой аж. Мод үржүүлэх агро паркад ургуулсан модыг Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам дагуу тарих бөгөөд энэ нь элс, шар шороон шуурганаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж албаныхан үзэж буй. Зохион байгуулалтын ажлыг Батлан хамгаалах яам, хүн хүчний бодлогыг анги нэгтгэлүүд хариуцах бол бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Эрдэнэс таван толгой” компани гаргаж буй талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр онцолсон юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
1 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
1 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.