Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 07-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тавантолгой - Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

НИЙТЛЭСЭН: 2022-05-13 16:58:42
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн техник, тоног төхөөрөмж, монгол инженер техникийн ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр босгосон юм. Энэ том төсөл, их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж бүтээнэ гэхэд итгэхгүй, үгүйсгэж байсан цаг ч бий. Гэвч Монголын төмөр замчид хийж, бүтээж чадна гэдгээ бодитоор харуулж, оюун ухаан, итгэл сэтгэлээ зориулж, өөрсдийн гараар үндэсний хэмжээний бахархлаа бүтээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүх ингэж эхэлсэн Монголын төмөр замын түүхийн хуудас 1938 оноос анхлан бичигдсэн байдаг. 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд нарийн төмөр зам тавигджээ. Нийт 43 км-ийн урттай энэ төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм. Үүний дараа 1938-1939 онд манай улсын Дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдсан нь одоогийн Эрээнцав-Баянтүмэнгийн төмөр зам бөгөөд Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Харин БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхэлж, 1949 онд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгасан нь Улаанбаатар төмөр замын түүхэн эхлэл болжээ. Дараа нь Зөвлөлтийн хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг барьсан түүхтэй. Ингэж Монгол оронд ган зам зурайн гялалзаж, галт тэрэг хурдлаж эхэлснээр төмөр замын гол шугамыг дагаж гадны соёл, технологи, хүний нөөц нэвтэрч улсын хөгжилд түүхэн эргэлт болсон гэж үздэг билээ. Төмөр замын дагуу хүн амын 80 орчим хувь суурьшиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг тээврийн коридороос эдийн засгийн коридор болтлоо хөгжсөн нь ч үнэн. Түүх ингэж үргэлжилсэн Төмөр замд анхаарлаа хандуулж гаргасан Монгол төрийн нэг гол бодлого бол 2010 онд гарсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” юм. УИХ 2010 онд энэхүү бодлогын баримт бичгийг баталж, төмөр зам барих тусгай зөвшөөрөл болон концессийн эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосноор Монголын нэрийн хуудас болсон нэгэн шинэ бүтээн байгуулалт эхлэх нь тэр. Энэ бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам юм. Мэдээж хэрэг, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэг өдөр барья гээд шийдчихээгүй нь тодорхой. Тиймдээ “Монголын төмөр зам” компани 2012 оноос шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтаа эхлүүлжээ. Ер нь төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхтэй холбоотой олон тогтоол шийдвэрийг удаа дараа гаргаж байжээ. Үүний хүрээнд “Монголын төмөр зам” компани өмнөх судалгаанд тулгуурлан шинээр өгөгдсөн техникийн даалгаврын дагуу техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг дахин шинэчлэн боловсруулж, ажлын зураг төсөл, холбогдох бусад суурь судалгаа бүгдийг шинэчилж ЗТХЯ-аар батлуулснаар ажлаа эхэлсэн байдаг. Ингэж суурь судалгаагаа нягт нямбай боловсруулж, удаа дараа шинэчлэн сайжруулж байсны үр дүнд жил гаруй хугацаанд шинэ төмөр замтай болсон төдийгүй хамгийн гол нь эхний ээлжинд манай улс дэлхийд тавд орох стратегийн томоохон орд газраа үндсэн төмөр замын шугамтай холбож чадсан нь том үр дүн гэдгийг онцлох хэрэгтэй. Төмөр замыг таван зэрэглэлд ангилдаг бөгөөд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дэлхийн жишгээр тооцож үзвэл манай улс гуравдугаар зэрэглэлийн төмөр зам барьжээ. Одоо байдал ямар байна вэ? “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг зүгшрүүлэх анхны туршилтаар “Оюутолгой” ХХК-ийн 6482 тонн зэсийн баяжмалыг 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр амжилттай тээвэрлэжээ. Зүгшрүүлэх тээвэрлэлт амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сарын 11-ний байдлаар нийт 1537 вагон буюу 82907,56 тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, - Цогтцэций-Эрээн чиглэлд 6482 тонн зэсийн баяжмал, 9506.20 тонн нүүрс - Цогтцэций-Толгойт чиглэлд 2922.70 тонн утаагүй түлшний түүхий эд - Зүүнбаян-Ханги мандал чиглэлд 168.10 тонн ивүүр мод, 62854.16 тонн төмөр замын барилгын ачаа - Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 128.33 тонн төслийн ачааг тус тус тээвэрлэжээ. Үндэсний төмөр замын сүлжээний эхлэл цэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг ордоос зүүн тийш Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөө чиглэлд нийтдээ 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Монголын үндэсний төмөр замын сүлжээний эхлэл зангилаа болж байгаа юм. Үүгээр дараах 8 чиглэлийн төмөр замын трасстай холбогдож, дэлхийн зах зээлд хүрч тээвэрлэлт хийнэ. Үүнд: 1. УБТЗ-ын трасстай Зүүнбаян өртөөгөөр холбогдон, урд чиглэлд Замын Үүд-Эрээн боомтоор 2. УБТЗ-ын трасстай холбогдсоноор хойд чиглэлд Сүхбаатар-Наушки боомтоор 3. Зүүнбаян-Ханги чиглэлийн трасст холбогдон, Ханги-Мандал боомтоор 4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн трасст холбогдон, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 5. Зүүнбүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст Сайншанд-Хөөт чиглэлийн төмөр замаар холбогдсоноор урд зүгт Бичигт-Зүүнхатавч боомтоор 6. Зүүнбүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст холбогдсоноор хойд чиглэлд Эрээнцав-Соловьевск боомтоор 7. Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замаар холбогдсоноор урд чиглэлд Шивээхүрэн-Сэхэ боомтоор 8. Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст холбогдсоноор хойд чиглэлд Арцсуурь-Цагаантолгой боомтоор тээвэрлэлт хийнэ. Яагаад Үндэсний бүтээн байгуулалт гэж нэрлэв? 100 хувь дотоодын өөрийн хүчээр барьж байгуулагдсан бүтээн байгуулалт. Санхүүжилтийг “Эрдэнэс тавантолгой” ХК гаргаж, төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдан ажилласан.Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын цэргийн удирдах газар, харин доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН тус тус ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон юм. Төслийн бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 10,000 гаруй хүн оролцож, 3000 гаруй машин техник дайчлагджээ. Тиймээс төслийн үр ашиг, өгөөжийг дотоодын олон арван мянган аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хүртээсэн үндэсний бүтээн байгуулалт гэж зүй ёсоор нэрлэгдэнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тоо хэмжээгээр илэрхийлбэл: ¨ 25.1 сая метр куб бүхий төмөр замын далан, ухмалын барилгын ажил ¨ 27 байршилд нийтдээ 2427 урт/метр гүүр ¨ 595 ширхэг ус зайлуулах хоолой болон мал амьтны гарц ¨ Нэг өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламж – Инженерийн бүрэн шугам сүлжээнд холбогдсон 120 айлын орон сууц өртөөнд, 24 айлын орон сууц зөрлөг бүрт ¨ 455,5 км 35 квтын цахилгаан дамжуулах агаарын шугам ¨ 871 км урт шилэн кабель ¨ 842,6 мянган тонн бетон дэр үйлдвэрлэл ¨ 895,3 сая метр куб буталмал чулуун олборлолт ¨ 462,5 км төмөр замын дээд бүтэц Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ач холбогдол юу вэ? Жилд 15 сая тонн тээвэр хийх хүчин чадалтай, хүчин чадлаа өртгөтгөж 30 сая тонн-д хүргэх боломжтой. Иймд Монгол улсын жилийн экспортыг хэмжээг 15-30 сая тонноор нэмэгдүүлэх ач холбогдолтой. Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ. Энэ бүс нутагт шинээр уул уурхай нээх, тэдгээртэй холбогдох үйлдвэрлэл хөгжүүлэхэд түлхэц болно. Эхний жилүүдэд УБТЗ-ын гол трасстай холбогдож, цаашид баригдах төмөр замын трассуудтай холбогдсоноор экспортын найман гарцаар дамжин экспортын тээврийг хийж, дэлхийн зах зээлд хүргэнэ. Ингэснээр нэг зах зээлээс хараат байдлаас гарч, 1 худалдан авагч, нэг зах зээлээс хамаарсан үнийн өрсөлдөөнгүй байдлыг алга болгоно. Автозамтай харьцуулахад тээврийн өртгийг 2 дахин бууруулна. Төмөр замын трассын дагуу ойжуулалт хийгдэх тул цөлжилтийг бууруулж, элсний нүүдлийг зогсооно. Төмөр замын трассын дагуух сум, орон нутаг нь томоохон суурьшлын төв болон хөгжинө. Хүн амын суурьшил дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжинө. Төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1200 орчим ажлын байр бий болно. Төмөр замаар зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэх ба орон нутгийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг УБ, дэлхийн зах зээлд хүргэнэ, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж УБ, гадаадаас шаардлагатай бараагаа хямд үнээр тээвэрлэн авчирч хэрэглэнэ. Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ хэд арав дахин нэмэгдэж, орон нутгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна. Ийм ирээдүйтэй их бүтээн байгуулалтыг монголчууд өөрийн гараар бүтээгээд байна. Энэ шинэ төмөр замын үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олно гэдгийг хэдийнэ тооцоолжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
1 өдөр    

Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
1 өдөр    

Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
1 өдөр    

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
1 өдөр    

Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
1 өдөр    

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
1 өдөр    

Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
1 өдөр    

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
1 өдөр    

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
1 өдөр    

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
1 өдөр    

АН-ын XIV их хурал болно
1 өдөр    

"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
1 өдөр    

“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
1 өдөр    

Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
1 өдөр    

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
1 өдөр    

Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
1 өдөр    

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
1 өдөр    

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
1 өдөр    

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороо орно
1 өдөр    

Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
2 өдөр    

“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
2 өдөр    

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
2 өдөр    

5G сүлжээ ба Монголын зах зээл
2 өдөр    

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
2 өдөр    

БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
2 өдөр    

Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
2 өдөр    

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
2 өдөр    

Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
2 өдөр    

Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
2 өдөр    

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
2 өдөр    

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
2 өдөр    

Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
2 өдөр    

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
2 өдөр    

Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
2 өдөр    

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
2 өдөр    

ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
2 өдөр    

Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
2 өдөр    

Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
2 өдөр    

Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
2 өдөр    

БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
2 өдөр    

ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
2 өдөр    

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
2 өдөр    

ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
2 өдөр    

Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
3 өдөр    

Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
3 өдөр    

“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
3 өдөр    

Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
3 өдөр    

"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.