Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.Хүрэлсүх: Сувилагчийн ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай

НИЙТЛЭСЭН: 2022-05-12 14:19:21
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

“Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн, Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, “Сувилахуйн салбарын нийт хамт олон та бүхэнд Олон улсын сувилагчдын баярын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дэлхий дахин орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтингелийн мэндэлсэн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн утга учир нь сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, сувилагч мэргэжлийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхэд оршдог юм. Их жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1921 онд Монгол, Түвдийн холимог хороо нэртэй эмнэлэг байгуулагдсанаас хойш манай сувилахуйн салбарынхан ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө 101 дэх жилдээ нэр төртэй зүтгэж байна. Эх орондоо сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, халуун сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн сувилагч Та бүхний гавьяат үйлсийг түүх гэрчилнэ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, эрүүл мэнд, ар гэрээ умартан зүтгэж, ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд Та бүхнээр Монгол төр, ард түмэн бахархаж байна. Цагаан өмсгөлтэй, гэгээн үйлстэй Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Бид аливаа тэмдэглэлт өдрөөр амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, алс хэтээ төлөвлөн хэлэлцэх учиртай. Манай улсын эрүүл мэндийн салбарт 13 мянга гаруй сувилагч ажилладаг. Бид эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэдий ч эмч, сувилагчийн харьцаа 1:1.1 байгаа нь сувилагч хангалтгүй байгааг харуулж байна. Сувилагчийн тоог нэмэхийн тулд сувилагчаар суралцах оюутны зардлыг төр хариуцаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тоо чамлахааргүй хэдий ч сувилагч дутагдсаар байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэх шаардлагатай гэсэн үг юм. Би Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын бодлого, эрх зүйн орчныг Та бүхний идэвхтэй оролцоо, өргөн дэмжлэгтэйгээр шинэчлэн шийдвэрлэснийг эргэн санахад таатай байна. Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг багц хуульд өөрчлөлт оруулж, тусламж, үйлчилгээ, санхүүжилтийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн. Чанартай, оновчтой, аюулгүй тусламж, үйлчилгээг ард иргэд харьяалал, өмчийн хэлбэр харгалзахгүй хүртэж, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж эхэлснээр чанараар өрсөлдөх, үйлчлүүлэгчээ татах боломж бүрдэх эхлэл болсон юм. 2016 оноос сувилагчдын цалинг хоёр дахин нэмсэн. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж эхэлснээр, тогтмол цалин авах биш, хийснээрээ цалинждаг бодит үр дүн гарсан. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн салбар, ялангуяа эмнэлгийн удирдлагууд санаачилгатай, хурдтай ажиллах шаардлагатай байна. Сувилагчийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадвар, тусламжийн нэр төрөл, сувилагчид учирч болох эрсдлийг харгалзан гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллаа авдаг, мөн ажлаас халшрах бус урам зориг авдаг, бахархдаг хөшүүрэг болохуйц шинэчлэлийг бүх түвшинд нэн даруй хэрэгжүүлэхийг салбарын удирдлагын баг анхаарах нь зүйтэй. Эрүүл мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний багийн үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэхэд Та бүхний хүчин чармайлт, оролцоо нэн чухал юм. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм хүндэт сувилагч Та бүхний сэтгэл зүтгэл, хандлага, оролцоо юу юунаас чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч Та бүхний ард түмнээ гэсэн хүнд хэцүү бөгөөд нэр төртэй албыг ямагт мэдэрч, дэмжиж байдаг таны гэр бүл, үр хүүхдүүд, хань ижилд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Алтан гартаа анагаах увдистай, асрал хайраа ард түмэндээ зориулсан, ачлал энэрлийн бурхан сувилагч Тандаа баярлалаа. Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай” гэлээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.