Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Жазз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулжээ

НИЙТЛЭСЭН: 2022-04-29 19:48:09
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 2011 онд Парис хотноо хуралдсан 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жааз хөгжмийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг баталжээ. Энэ жил 4 дүгээр сарын 30 бямба гаригт буюу амралтын өдөр тохиож байна. “Жазз найрал хөгжим”-ийн бүрэлдэхүүнд хөгжмийн зэмсгийн хувьд 5 саксафон, 4 нарийн бүрээ тэр тооны тромбон бүрээ, орно.Түүнээс гадна бөмбөр, баас гитар буюу контор баас багтдаг байна. Яг ийм бүрэлдэхүүнээр 2014 оноос эхлэн “Баян Монгол” чуулга нь Оросын жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөж, урын сангаа баяжуулж байгаа гэж сайтдаа тэмдэглэжээ. Түүгээр зогсохгүй, ийм төрлийн хөгжмийг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчлан таниулна гэж зорилгоо тодорхойлжээ. Монголын “Жазз найрал хөгжим” (дагшаа найрал хөгжим)-ийн хөгжил нь “Баян Монгол чуулга”-ын уран бүтээлчидтэй салшгүй холбоотой. “Жазз найрал хөгжим”-ийн урлаг хөгжих нөхцөл суурь дорхи он дарааллын дагуу бий болсон бололтой. Энэ чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд УГЗ, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан юм байна. Монголд эстрад урлаг циркийн дагшаа найрал хөгжмөөс эхтэй гэдэг. Манай алтан үеийнхэн тэнд хөгжимдөж байжээ. Тухайлбал нэртэй хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай акардион, Л.Намхайцэрэн, Ж.Аюуш нар хийл, Н.Дагва-Очир, С.Дэмбэрэл нар тромбон, Л.Цогзолмаа гуай саксафон тоглож байсан тухай урлагийн ахмадууд ярьжээ. Мөн алдарт хөгжмийн зохиолч Ж.Чулууны эгч Жүрмэд гэдэг эмэгтэй уг циркийн хөгжимд гитарчин байсан тухай УГЖ Б. Ганбат 2015 оны үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа баримт, сонин болгон ярьжээ. Энэ бол орчин үеийн урлагийн салбар бүрэлдэн тогтож байсан үед өрнөсөн үйл явдал биз ээ. Тэр үед төрийн төв байгууллагуудаас орчин үеийн урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар бас тогтоол шийдвэр гаргаж байсан байна. Тухайлбал, МАХН-ын Төв Хороо, Сайн нарын Зөвлөл (СНЗ)-ийн хамтарсан тогтоолоор “концертын улсын эстрад товчоо” байгуулах шийдвэр 1945 онд гарч байжээ. Эндээс үндэсний урлагаас гадна дэлхийн хэмжээний урлагийн төрөл зүйлийг манай улсад хөгжүүлэх эх үүсвэр тавигдсан гэж үзэх боломжтой. Дэлхий нийтэд “Жазз найрал хөгжим”-ийг хоёр өөр ертөнц, хоёр өөр иргэншил дунд үүссэн гэж тайлбарласан байна. Тухайлбал, АНУ-д Африкийн хар арьснуудыг аваачиж боолчилсон.Тэд дарлагдаж байхдаа дотроосоо “Хөдөлмөрийн уриан дуу” гэдэг дуун бүтээл төрүүлжээ. Боолууд ташуурдуулж, зовж хүнд хэцүүг туулах явцдаа тэр дуугаа дуулж хүч тэнхээгээ сэлбэдэг байжээ. Тэд үүсгэсэн уран бүтээлдээ нэр өгөх тухай ярилцаж дээ. Эхэндээ жаас гэж нэр өгсөн юм байх. Тэр үгийг махчлан үзсэн чинь “сэм явалдах” гэсэн утгатай үг болжээ. Түүнийг өөрчилж джааз гэж зохиомол нэр болгосон гэх тайлбар байна. Ингэж жазз хөгжмийн төрөл үүсчээ. Харин цааш нь поп рок, хард рок, метал рок гээд төрлүүд чиглэл чиглэлээрээ үүсч хөгжсөн гэж мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. Энэ хөгжмийн олон урсгал, дахин давтагдашгүй хэмнэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэлд итгэл найдвар, урам зориг өгч байжээ. АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэн, уран илтгэгч Мартин Лютер Кинг “Жазз хөгжим амьдралыг өгүүлдэг” гэж хэлжээ. Энэ хөгжмийн XX зууны гол төлөөлөгчид гэж Д.Элингтон, Г.Шуллер, Ж.Льюис, М.Дейвис, Ж.Колтрейн нар гэж судлаачид цохсон байдаг ажээ. Улмаар жазз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг түвэггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэж байгаа хэмээн ЮНЕСКО-гоос онцолсон байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.