Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно

НИЙТЛЭСЭН: 2022-01-21 16:28:14
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банк хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох зээлийн талаар нийслэлийн ЖДҮҮ-ийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцсаныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ. -Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий санхүүгийн хөтөлбөрийн талаар танилцуулна уу? ЖДҮҮ эрхлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байраа хадгалах, шинээр ажлын байр бий болгохыг дэмжих зорилготой санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зөвхөн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Өнгөрсөн оны 9 дүгээр сард санамж бичгээ байгуулсан. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар эзэлж байна. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны нэг сая иргэний 675 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байна. -100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл ямар байх вэ? 675 мянган ЖДҮҮ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд юм. Тэдэнд зориулсан зээл гэсэн ангилал бий. Жишээ нь, төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох уу, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай нөхцөлийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Энэ нь уян хатан, таатай нөхцөл юм. - Санхүүгийн хөтөлбөрийн хүү ямар байх вэ? Энэ жил Монголд бодлогын хүү 6 хувьтай байгаа. Бодлогын хүү нэмэгдэнэ гэдгийг банк, ББСБ илэрхийлж байгаа учраас тодорхой тоо хэлэх хэцүү. Интервалаар хэлэхэд 12-18 хувь хүртэл хэлбэлзэнэ. Энэ нь сарын нэг хувийн хүү гэсэн үг. Гэхдээ ямар төрлийн зээл авахаас хамаарна. Тиймээс хүү гэхээс илүүтэй зээл авах нөхцөл боломж дээр нь илүү уян хатан байгаа. -Арилжааны банкны шалгуурыг хангасан тохиолдолд энэ зээлийг олгож байгаа гэхээр бусад банкны олгодог зээлээс юугаараа ялгаатай вэ? Нөхцөлөөрөө ялгаатай. Цаг хугацаа хэмнэж, давхар төрийн байгууллагатай хамтарч тухайн зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлэх, бойжуулах зэргээр ялгаатай. Олон өрх толгойлсон ээж эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа бол давуу тал болох юм. Мөн төрийн байгууллага буюу нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвтэй хамтарч ажилласнаар 9 дүүргийн судалгааг авах боломжтой. Санхүүгээр дэмжээд орхих бус хамтдаа бойжуулна. Дүүргүүдэд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төв бий. Байгууллагын албан хаагчид бойжуулалтыг хамт хийнэ. Ингэснээр санхүүгээр дэмжих, зөвлөх, туслах зэрэг олон давуу талтай. -Есөн дүүргийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төвүүд бизнес эрхлэгчидтэй ямар байдлаар хамтарч ажиллах вэ? Нэгдүгээрт сургалтын хөтөлбөр байгаа. Ямар зах зээлд, ямар бүтээгдэхүүн, хэчнээнийг ямар үнэ ханшаар, яаж нийлүүлэх, чанар стандартыг хангах зэргээр төрийн байгууллагатай хамтарч ажиллана. Сургалтад хамрагдаад, бойжуулалтаа хийвэл санхүү хэмнэнэ, цаг хугацаандаа бараагаа нийлүүлэх, хүний нөөцийн хомсдолд орох үед хэрхэн ажиллахад дэмжлэг үзүүлнэ. -10 их наяд төгрөгийн хөтөлбөрт хамрагдаад зээл авсан тохиолдолд давхар зээл авч болох уу? Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл авах шаардлага байвал авах боломжтой. Гэхдээ энэ тал дээр ЖДҮҮ эрхлэгчид нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн зээлээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн байгууллагууд ЖДҮҮ-ний салбарыг өөр замаар дэмжих хэрэгтэй. ЖДҮҮ-г дэмжих хууль 2019 онд батлагдсан. Мөн маркетинг, борлуулалтын зах зээлийг төр дэмжих ёстой. Гол нь борлуулалтын зах зээл, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, экспортод гаргахад тусална. Тухайлбал, өнгөрсөн онд Японы зах зээлд ЖДҮҮ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг цахимаар гаргаж эхэлсэн. Цар тахлын нөлөө байгаа ч нөгөө талдаа давуу тал бий. Үүнд төрийн байгууллага, ялангуяа нийслэлийн хэмжээнд зээл авахгүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ яаж сайжруулж, зах зээлд оршин тогтнох вэ гэдэг тал дээр дэмжиж байна. Гэхдээ цар тахлын нөлөөнд өртсөн, санхүүгийн зайлшгүй шаардлага бий учир санхүүгийн хөтөлбөрөөр дамжуулан дэмжиж байгаа. Үүний нэг хөтөлбөр нь 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл юм. -Хөтөлбөр хэрэгжих хугацаа нь ямар байх вэ. Зээлийг хэзээнээс олгох вэ? Өнөөдөр ч хүсэлтээ өгч болно. Богд банкны салбар дээр материалаа аваад очих хэрэгтэй. Өнгөрсөн алдаатай туршлагыг бодож хойш бүү суугаарай.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.