Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана

НИЙТЛЭСЭН: 2022-01-21 15:52:20
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Уур амьсгалын өөрчлөлтөөс хүн төрөлхтнийг аврах учиртай ирээдүйн “нүүрстөрөгчгүй эдийн засаг”-ийг бий болгоход зэс гэдэг металл маш чухал үүрэгтэй бөгөөд удахгүй зах зээл дэх хамгийн ховор түүхий эдүүдийн нэг болох төлөвтэй байна. Энэ тухай Оросын тэрбумтан, USM холдинг компанийн эзэн Алишер Усманов-ын бичсэн сонирхолтой өгүүлэл Дэлхийн Эдийн засгийн форумын цахим хуудсанд нийтлэгджээ. Тэрбээр өөрийнх нь эзэмшлийн компани Оросын Чита муж дахь зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг экологид ээлтэй байдлаар ашиглах төслийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар бичсэн байна. Дэлхийн “ногоон” эрчим хүчний салбар зэс гэх мэт металлуудад тулгуурлан хөгжих болно. Ингэснээр цаашдаа дэлхий дахинд зэсийн ноцтой хомсдол нүүрлэхээр байна. Ийм учраас сайтар боловсруулсан стратегийн үндсэн дээр зэс олборлолт, үйлдвэрлэлийг тогтвортой явуулах нь чухал болжээ. Зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийг бий болгоно гэдэг бол CO2 хийг хамгийн бага хэмжээгээр ялгаруулдаг шинэ технологийг ашиглана гэсэн үг. Гэтэл өндөр технологийн салбар хүртэл ашигт малтмалын олборлолтоос хамааралтай байгаа билээ. USM холдинг компанийн бүтцэд багтдаг “Удоканы зэс” компани ашигт малтмалын салбарт тогтвортой хөгжлийг хангах асуудлыг нухацтай хөндөж байна. Ингэснээр нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийн нөхцөлд хэрэгжүүлэх стратегийг боловсруулж, ирээдүйн цэвэр технологиудад амин чухал хэрэгцээтэй зэсийн үйлдвэрлэлийн хандлагыг тодорхойлох юм. Зэс бол “шинэ алт” Зэсийг сүүлийн үед “шинэ алт”, “шинэ нефть” эсвэл “ирээдүйн металл” гэх зэргээр нэрлэх болжээ. Учир нь, энэ металл нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засаг ба харилцаа холбоо гэх мэт өндөр технологийн салбаруудад юугаар ч орлуулшгүй чухал үүргийг гүйцэтгэж байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчийг гарган авах, түүнчлэн нүүрстөрөгчийг шүүж хадгалах системийг бий болгоход зэсийг орлож чадах өөр зүйл үгүй ээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар бол, 2040 он гэхэд бал чулуу, зэс, никель гэсэн гурван металл дээр гол хэрэглээ төвлөрөхөөр байна. Мөн тухайн онд цэвэр эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлт хэрэгцээ 2020 оныхтой харьцуулахад бараг 2,7 дахин өсөх ажээ. Bank of America банкны таамаг үнэлгээгээр, 2030 он гэхэд зэсийн хэрэглээний жил тутмын дундаж өсөлт 3,6 хувьд хүрэхээр байна. Үүний зэрэгцээ зэсийг орлох өөр зүйл гарч ирэхгүй нь. Зэсийг орлох түүхий эдийн хэмжээ нь зэсийн жилийн нийт хэрэглээний 1 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд ихэнхдээ кабелийн үйлдвэрлэлд хамаарч байгаа юм. Бусад салбарт ойрын ирээдүйд зэсийг өөр металлаар орлуулах магадлал туйлын бага. Эрчимтэй тэлж буй цахилгаан автомашин, аккумуляторын зах зээлүүд зэсээс маш их хамааралтай. Цахилгаан дамжуулах чанараараа бусад металлаас хол илүү зэс бол сэргээгдэх эрчим хүчний технологийн хувьд юугаар ч орлуулшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ. Нийлүүлэлтээс давсан эрэлт Гэтэл эрэлтийн өсөлтөд нийцүүлэн нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Одоо ажиллаж буй зэсийн уурхайнуудын олборлолт бараг оргилдоо хүрээд байгаа бол шинээр илэрсэн ордуудын тоо тун цөөхөн. Ордыг нээснээс хойш олборлолт явуулж эхлэх хүртэлх хугацаа сүүлийн жилүүдэд эрс холдсоор. Зах зээл дэх эрэлт ба нийлүүлэлтийн зөрүүгээс хамааран өнгөрсөн оны 5 ба 11 дүгээр сард нэг тонн зэсийн үнэ бараг 11 мянган долларт хүрлээ. Урт хугацааны хэтийн төлвийг ажвал, зэсийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд тааламжтай хэвээр байхын зэрэгцээ ойрын жилүүдэд эрэлт нь нийлүүлэлтээс давсаар байх нь. Цэвэр эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлттэй зэрэгцээд барилга ба аж үйлдвэрийн салбаруудын хэрэглээ өсөх төлөвтэй байна. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг арилгах нь Хэдийгээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нэмэгдсээр байгаа боловч ирээдүйд зэсийн хомсдолыг арилгахад чиглэсэн хэд хэдэн арга зам бий гэдгийг дурдая. 1. Шинээр ордуудыг нээн илрүүлэх, ашиглахад хөрөнгө оруулах 2. Хүдрээс ялган авах зэсийн хэмжээ ба үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологиудыг гарган авах. 3. Хаягдал зэсийг дахин боловсруулах технологийг хөгжүүлэн дэлгэрүүлэх “Удоканы зэс” компани эхний хоёр чиглэл буюу хөрөнгө оруулалт ба технологийг хөгжүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Удоканы ордын зэсийн нөөц 26,7 сая тонн, хүдэр дэх зэсийн дундаж агууламж 1,05 хувь байгаа нь дэлхийд 3 дугаарт орохоор том орд /ашиглагдаагүй байгаа/ болж байна. Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй Оросын Алс Дорнодын хамгийн алслагдсан нутагт орших уг ордыг 1949 онд нээн илрүүлсэн юм. Түүнийг ашиглах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тухай бүр эдийн засгийн хувьд ашиггүй болох нь батлагдаж байв. 90-ээд онд ЗХУ задарснаар ордыг бүрмөсөн хаяжээ. Түүнийг ашиглахад гарах хүндрэлүүд нь байгаль цаг уурын хүнд нөхцлөөс гадна ордын хүдрийн бүтэцтэй холбоотой байлаа. 2008 онд бид Удоканы ордыг ашиглахын тулд боловсруулалтын хосгүй технологийг боловсруулж, патентжуулсан бөгөөд үүний ачаар хүдрээс зэс ялган авах нь боломжтой, эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй пирометаллургийн аргатай харьцуулахад экологийн хувьд илүү цэвэр гэдэг нь батлагдсан юм. Өнөөдрийн байдлаар, “Удоканы зэс” компани уул уурхай- металлургийн комбинатын эхний ээлжийг оны эцэс гэхэд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ашиглалтын эхний үе шатанд тус комбинат катодын зэс ба сульфидын концентрат үйлдвэрлэх ба жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 135 мянган тонн зэс байх юм. Одоогоор ТЭЗҮ-ийг нь боловсруулж буй комбинатын 2 дугаар ээлж ашиглалтанд орсноор хүдэр олборлолтын хэмжээ жилд 15 сая тонноос бараг 40 сая тоннд хүрч өснө. Ингэснээр Удокан дэлхийн хэмжээний зэс үйлдвэрлэгч болно. Тогтвортой хөгжлийн гол үүрэг зорилт Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй зэс хэмээх металлын эрэлт хэрэгцээг хангах төдийгүй бид өөрсдийн тогтвортой хөгжлийг хангах гэдэг утгаараа энэ нь бидэнд асар их хариуцлагыг ногдуулж байна. Бидний төсөл тэгээс эхэлсэн. Ийм учраас бүр анхнаас нь хүрээлэн буй орчныг хамгаалах, газрын баялгийг экологийн хувьд тогтвортой ашиглах талаар олон улсын дэвшилтэт практикийг нэвтрүүлэх боломжтой байлаа. Экологид ээлтэй технологиуд ашигладаг компаниудтай амжилттай хамтран ажиллаж байсан бидний туршлага нь төслийг хэрэгжүүлэхэд чухал суурь болж өгдөг. Тухайлбал, халуунаар цувисан төмөр ба ган төмрөн бүтээгдэхүүн, өндөр чанарын ган үйлдвэрлэгч “Металлоинвест” компани металлургийн салбарыг нүүрснээс салгахад гол үүргийг гүйцэтгэж байна. Цахилгаан зууханд ган хайлахад ашигладаг нүүрстөрөгч багатай түүхий эд гэхэд, СО2-ын шууд ба шууд бус ялгаралтыг 50 хувиар /хайлуулалтын уламжлалт аргатай харьцуулахад/ багасгаж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн бидний тавьж буй гол зорилго бол нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах, түүний уур амьсгалд үзүүлэх нөлөөг хэтийн хугацаанд 0 болгох явдал юм. Өнгөрсөн онд “Удоканы зэс” компани Уур амьсгалын хөтөлбөрийг баталсан нь ирээдүйд бий болох хүлэмжийн хийн ялгарлыг бүх хэлбэрээр нь ангилан үнэлэх, ялгарлыг бууруулах боломжийг олж нээх ач холбогдолтой. Стратегийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол сэргээгдэх эрчим хүчний болон экологийн бусад цэвэр эх үүсвэрүүдээр Удоканы комбинатын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах явдал юм. Ер нь бол, төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний талаас илүү хувийг усны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Нүүрстөрөгчийн ялгарлыг 0 болгох зорилтод хүрэхийн тулд нүүрстөрөгчийн ул мөр хамгийн багатай бүтээгдэхүүн, түүхий эдүүдийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгох шаардлагатай. Гэтэл зэсийн үйлдвэрлэлд шаардлагатай ган бөмбөлөг, шохой зэрэг материалууд нь нүүрстөрөгчийг ихээр ялгаруулдаг. Хийн хаягдлын үлдэгдлийн асуудлыг нүүрстөрөгчийн нөхөн төлбөрийн хэлбэрээр, Парисын гэрээний хүрээнд тогтоосон олон улсын хамтын ажиллагааны механизмаар зохицуулна. Уг механизмын дүрэм журмыг 2021 онд болсон Уур амьсгалын асуудлаарх Глазгогийн олон улсын бага хурлаа баталсан билээ. Эцэст нь хэлэхэд, уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй бидний тэмцлийн өөр нэг чухал зүйлийг дурдая. Энэ тэмцлийг бид өөрсдийн хүчин чармайлтаар явуулж байгаагаас гадна өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний тусламжтайгаар явуулж байна. Учир нь, дэлхийн эдийн засгийг нүүрстөрөгчөөс салгахад зэс гэдэг металл гол үүргийг гүйцэтгэдэг. Б.Адъяа Эх сурвалжууд: https://www.weforum.org/agenda/2022/01/sustainable-mining-clean-tech-udokan-usm/ https://inosmi.ru/20220120/med-252623424.html
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орхон аймгийн ЗДТГ, МУБИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
1 долоо хоног    

“Гэр бүлийн ойн төгөл”-д иргэд 2500 ширхэг мод тарилаа
1 долоо хоног    

Цэрэг-Спортын “Дөл” тэмцээн эхэллээ
1 долоо хоног    

“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болж байна
1 долоо хоног    

“Гэр бүл хөгжил, оролцоо” сарын аяныг өрнүүлж байна
1 долоо хоног    

Хангал суманд том малын зүй бус хорогдол гараагүй байна
1 долоо хоног    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд анхаарахыг уриалав
1 долоо хоног    

Г.Эрдэнэбат: Өргөгч станцын орчимд мод тарьснаар усны ундарга нэмэгдэнэ
1 долоо хоног    

Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
1 долоо хоног    

Архангайд сувилагчийн тоо дутагдалтай байна
1 долоо хоног    

"Увс чацаргана", "Булган ундрага", "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв
1 долоо хоног    

Уралдаанч хүүхдийн эрх ба уяачийн хариуцлага зөвлөгөөн болов
1 долоо хоног    

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 75 оюутан тэнцлээ
1 долоо хоног    

Малайзын ДНБ оны эхний улиралд таван хувиар өсчээ
1 долоо хоног    

Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
1 долоо хоног    

Мандал суманд 35 МВт хүчин чадал бүхий дулааны станц барина
1 долоо хоног    

Нярайн шарлалтын асуудлыг орон нутагтаа бүрэн шийднэ
1 долоо хоног    

Сардаа хоёр зуу хүрэхгүй жуулчин ирж байна
1 долоо хоног    

Ж.Байден хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очиж магадгүй
1 долоо хоног    

Сум бүр соёл урлагийн салбарыг бүтээлчээр хөгжүүлнэ
1 долоо хоног    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил Дорноговьд эхэллээ
1 долоо хоног    

Тавантолгой - Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт
1 долоо хоног    

Монгол-Японы “Golden week” үзэсгэлэн-худалдаа эхэллээ
1 долоо хоног    

Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх санал тавьжээ
1 долоо хоног    

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна
1 долоо хоног    

Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
1 долоо хоног    

М.Тэмүүжин: Хөгжилтэй улс орнуудад трэнд болсон мэс заслуудыг амжилттай нутагшуулж байна
1 долоо хоног    

Р.Левандовски Байерн Мюнхентэй гэрээгээ сунгахгүй
1 долоо хоног    

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
1 долоо хоног    

"Багш" картыг хэрэглээнд нэвтрүүллээ
1 долоо хоног    

АНУ-ын Сенат Ж.Пауэллийг ХНС-ын даргаар улиран сонгогдохыг баталжээ
1 долоо хоног    

Бүх нийтээр мод тарих ажил эхэллээ
1 долоо хоног    

5000 гаруй модны суулгац тарьж, 100 мянган ширхэг мөчир үрслүүлжээ
1 долоо хоног    

Энэ онд 8.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ
1 долоо хоног    

Хаврын тариалалт эхэллээ
1 долоо хоног    

Уралдаанд тэргүүлсэн сувилагч нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ
1 долоо хоног    

“ОПЕК” дэлхийн эдийн засаг, нефтийн эрэлтийн таамаглалыг бууруулжээ
1 долоо хоног    

Орон нутгийн төв замд урсгал засвар хийнэ
1 долоо хоног    

Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлжээ
1 долоо хоног    

Эрүүл мэндийн салбарт 300 сувилагч ажиллаж байна
1 долоо хоног    

Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ
1 долоо хоног    

Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97.2 хувьтай шийдвэрлэжээ
1 долоо хоног    

Финланд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт өгнө
1 долоо хоног    

Өчигдөр 53 хүн коронавирусээр халдварлажээ
1 долоо хоног    

Унгарын Соёлын өдрүүд эхэллээ
1 долоо хоног    

Эзгүй, орхигдсон 300 га талбайг нөхөн сэргээнэ
1 долоо хоног    

Энэ оны эхний улиралд 760.1 тн катодын зэс экспортолжээ
1 долоо хоног    

Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг анхаарууллаа
1 долоо хоног    

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян зохион байгууллаа
1 долоо хоног    

Төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 8 баг оролцож байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.