Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав

НИЙТЛЭСЭН: 2022-01-21 15:48:55
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг НордАрт-Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн Гран при шагналын эзнээр тодорсон уран бүтээлч А.Очирболдод ГХ-ны сайд Б.Батцэцэг шагналыг нь гардууллаа. НордАртын 2019 оны тэргүүн Гран при шагналын эзнээр Монгол Улсын УГЗ, уран барималч А.Очирболд “Дэгэрэ” бүтээлээр шалгарсан нь Монгол уран бүтээлчийн ур чадварыг олон улсад өндрөөр үнэлүүлсэн юм. Шагналыг 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр албан ёсоор гардуулах байсан боловч “КОВИД-19” цар тахлаас үүссэн аяллын хязгаарлалт, хөл хорионы улмаас зохион байгуулах боломжгүй болон хойшлогджээ. Улмаар НордАрт-2021 үзэсгэлэнгийн сүүлийн долоо хоногт НордАртаас түүний шагналыг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш О.Оюунтуяа төлөөлөн хүндэтгэлтэйгээр гардан авчээ. 2015 оноос хойш НордАртад тасралтгүй оролцогч, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагддаг уран бүтээлч А.Очирболдод Күнствэрк Карлсүтте-гийн хост, ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар хүндэтгэл илэрхийлэн энэхүү тэргүүн шагналын 10,000 еврог хандивлан санхүүжүүлж байгаа юм. Уран бүтээлч А.Очирболд НордАрт 2015 онд Монгол Улс Онцлох орноор бие даасан павильон зохион байгуулахад уран баримлуудаараа оролцсоноор Европ дахь гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш тэрбээр НордАртын элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байгаа аж. А.Очирболдын "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон НордАрт 2021 онд Карлсхүттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулжээ. 2014 онд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улс ба НордАрт-ын тогтвортой хамтын ажиллагаа эхэлжээ. 2015 оноос Монгол Улсын павильоны ерөнхий зохион байгуулагчаар Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч, Монголын павильоны куратор О.Оюунтуяа, куратор Ж.Бодьбаатар нар, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, хамтын ажиллагааны түншээр тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар НордАрт үзэсгэлэнд нийт 88 монгол уран бүтээлчийн 255 гаруй бүтээлийг толилуулаад байна. НордАрт 2022-д Тусгай төслийн хүрээнд Монголын павильон 4 дэх удаагаа дахин зохион байгуулах юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орхон аймгийн ЗДТГ, МУБИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
1 долоо хоног    

“Гэр бүлийн ойн төгөл”-д иргэд 2500 ширхэг мод тарилаа
1 долоо хоног    

Цэрэг-Спортын “Дөл” тэмцээн эхэллээ
1 долоо хоног    

“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болж байна
1 долоо хоног    

“Гэр бүл хөгжил, оролцоо” сарын аяныг өрнүүлж байна
1 долоо хоног    

Хангал суманд том малын зүй бус хорогдол гараагүй байна
1 долоо хоног    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд анхаарахыг уриалав
1 долоо хоног    

Г.Эрдэнэбат: Өргөгч станцын орчимд мод тарьснаар усны ундарга нэмэгдэнэ
1 долоо хоног    

Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
1 долоо хоног    

Архангайд сувилагчийн тоо дутагдалтай байна
1 долоо хоног    

"Увс чацаргана", "Булган ундрага", "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв
1 долоо хоног    

Уралдаанч хүүхдийн эрх ба уяачийн хариуцлага зөвлөгөөн болов
1 долоо хоног    

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 75 оюутан тэнцлээ
1 долоо хоног    

Малайзын ДНБ оны эхний улиралд таван хувиар өсчээ
1 долоо хоног    

Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
1 долоо хоног    

Мандал суманд 35 МВт хүчин чадал бүхий дулааны станц барина
1 долоо хоног    

Нярайн шарлалтын асуудлыг орон нутагтаа бүрэн шийднэ
1 долоо хоног    

Сардаа хоёр зуу хүрэхгүй жуулчин ирж байна
1 долоо хоног    

Ж.Байден хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очиж магадгүй
1 долоо хоног    

Сум бүр соёл урлагийн салбарыг бүтээлчээр хөгжүүлнэ
1 долоо хоног    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил Дорноговьд эхэллээ
1 долоо хоног    

Тавантолгой - Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт
1 долоо хоног    

Монгол-Японы “Golden week” үзэсгэлэн-худалдаа эхэллээ
1 долоо хоног    

Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх санал тавьжээ
1 долоо хоног    

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна
1 долоо хоног    

Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
1 долоо хоног    

М.Тэмүүжин: Хөгжилтэй улс орнуудад трэнд болсон мэс заслуудыг амжилттай нутагшуулж байна
1 долоо хоног    

Р.Левандовски Байерн Мюнхентэй гэрээгээ сунгахгүй
1 долоо хоног    

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
1 долоо хоног    

"Багш" картыг хэрэглээнд нэвтрүүллээ
1 долоо хоног    

АНУ-ын Сенат Ж.Пауэллийг ХНС-ын даргаар улиран сонгогдохыг баталжээ
1 долоо хоног    

Бүх нийтээр мод тарих ажил эхэллээ
1 долоо хоног    

5000 гаруй модны суулгац тарьж, 100 мянган ширхэг мөчир үрслүүлжээ
1 долоо хоног    

Энэ онд 8.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ
1 долоо хоног    

Хаврын тариалалт эхэллээ
1 долоо хоног    

Уралдаанд тэргүүлсэн сувилагч нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ
1 долоо хоног    

“ОПЕК” дэлхийн эдийн засаг, нефтийн эрэлтийн таамаглалыг бууруулжээ
1 долоо хоног    

Орон нутгийн төв замд урсгал засвар хийнэ
1 долоо хоног    

Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлжээ
1 долоо хоног    

Эрүүл мэндийн салбарт 300 сувилагч ажиллаж байна
1 долоо хоног    

Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ
1 долоо хоног    

Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97.2 хувьтай шийдвэрлэжээ
1 долоо хоног    

Финланд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт өгнө
1 долоо хоног    

Өчигдөр 53 хүн коронавирусээр халдварлажээ
1 долоо хоног    

Унгарын Соёлын өдрүүд эхэллээ
1 долоо хоног    

Эзгүй, орхигдсон 300 га талбайг нөхөн сэргээнэ
1 долоо хоног    

Энэ оны эхний улиралд 760.1 тн катодын зэс экспортолжээ
1 долоо хоног    

Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг анхаарууллаа
1 долоо хоног    

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян зохион байгууллаа
1 долоо хоног    

Төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 8 баг оролцож байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.