Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй

НИЙТЛЭСЭН: 2022-01-21 15:46:42
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

Агаарын бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээний шийдлийг олох Эрдэмтэн, судлаачдын баг байгуулсан тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. Засгийн газрын тэргүүний шийдвэрээр БОАЖ-ын сайд, дэд сайд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг бүрэлдэхүүнээр нь сольсон. Шинэ удирдлагууд ажлаа аваад гурав хонож байна. Энэ хугацаанд агаарын бохирдолтой холбоотой дүн шинжилгээ гаргах ажлыг зохион байгуулсан талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллийн эхэнд тодотголоо. Ингэхдээ, Тавантолгой түлш ХХК-ийн зүүн болон баруун бүсийн үйлдвэрт очиж ажилтай нь танилцсан байна. Тэрбээр, "Шинжилгээний эхний үр дүн гарч байна. Шахмал түлшний үйлдвэр 2020 онд миддлин (угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус зэрэг түүхий эд)-ээ орой татаж авсан байна. Энэ нь хатаах горим, чийгшилтэй холбоотой асуудал дагуулж байгаа юм. Гэхдээ дан гац шахмал түлшээр агаарын бохирдлын асуудлыг шийднэ гэж ойлгож болохгүй. Үүнд цогц арга хэмжээ авах ёстой" хэмээн тодотголоо. Эл асуудлаар ажиллах Эрдэмтэн, судлаачдын баг байгуулж, утааны стандартыг тогтоох судалгаа хийхээр болжээ. Улмаар, хамгийн их утаа гаргаж байгаа газруудын тоон судалгааг гаргаснаар ажлаа эхлүүлнэ гэдгийг тэмдэглэв. БОАЖЯ-наас утаа их гаргаж байгаа газарт цаашид хий, газ, цахилгаанаар халдаг халаалтыг шийдвэрлэх тооцоо, судалгааг ЭХЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Утааны асуудлаас гадна бусад орчны бохирдлын асуудлыг авч үзэх шаардлагатай байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллийн үеэр онцлов. Тухайлбал, ноднингийн 11 дүгээр сарын 25-ны байдлаар, Монгол Улсын хэмжээнд нэг сая 250 мянган хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Тэдгээрийн 625 мянга нь Улаанбаатар хотод байгаа юм. Мөн Улаанбаатар хотод нам даралтын 182 зуух байна. Тиймээс 2022 оны тавдугаар сарын 15-ноос хойш хийн, газ, цахилгааны хэлбэрт шилжүүлэх үүргийг Дэд сайдаар ахлуулсан ажлын багт чиглэл болгосон талаар сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ тэмдэглэлээ. Түүнчлэн тээврийн хэрэгсэл агаарт нөлөөлж байгаа судалгааг авч тодорхой үр дүнтэй ажил төлөвлөхийг дэд сайдад үүрэг болгожээ. Мөн тоос, тоосонцортой холбоотой орчны судалгаа, шинжилгээг эхлүүлэхийг мөн дээрх ажлын багт өгсөн байна. Сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт өнөөдөр ажилласан бөгөөд энэ оны намар гэхэд тус үйлдвэрийн ажлыг зогсоохоор шийдвэрлэв. Харин тус компанийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаа орчим сарын дотор шинээр барихыг үүрэг болголоо. Шинэ үйлдвэр ашиглалтад ормогц одоо Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан баруун бүсийн үйлдвэрийн хэсэгт ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулан хөрс, орчны бохирдлыг багасгах ажлын багийг дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа шуурхай орохыг чиглэл болгов.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Орхон аймгийн ЗДТГ, МУБИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
1 долоо хоног    

“Гэр бүлийн ойн төгөл”-д иргэд 2500 ширхэг мод тарилаа
1 долоо хоног    

Цэрэг-Спортын “Дөл” тэмцээн эхэллээ
1 долоо хоног    

“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болж байна
1 долоо хоног    

“Гэр бүл хөгжил, оролцоо” сарын аяныг өрнүүлж байна
1 долоо хоног    

Хангал суманд том малын зүй бус хорогдол гараагүй байна
1 долоо хоног    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд анхаарахыг уриалав
1 долоо хоног    

Г.Эрдэнэбат: Өргөгч станцын орчимд мод тарьснаар усны ундарга нэмэгдэнэ
1 долоо хоног    

Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
1 долоо хоног    

Архангайд сувилагчийн тоо дутагдалтай байна
1 долоо хоног    

"Увс чацаргана", "Булган ундрага", "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв
1 долоо хоног    

Уралдаанч хүүхдийн эрх ба уяачийн хариуцлага зөвлөгөөн болов
1 долоо хоног    

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 75 оюутан тэнцлээ
1 долоо хоног    

Малайзын ДНБ оны эхний улиралд таван хувиар өсчээ
1 долоо хоног    

Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
1 долоо хоног    

Мандал суманд 35 МВт хүчин чадал бүхий дулааны станц барина
1 долоо хоног    

Нярайн шарлалтын асуудлыг орон нутагтаа бүрэн шийднэ
1 долоо хоног    

Сардаа хоёр зуу хүрэхгүй жуулчин ирж байна
1 долоо хоног    

Ж.Байден хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очиж магадгүй
1 долоо хоног    

Сум бүр соёл урлагийн салбарыг бүтээлчээр хөгжүүлнэ
1 долоо хоног    

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил Дорноговьд эхэллээ
1 долоо хоног    

Тавантолгой - Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт
1 долоо хоног    

Монгол-Японы “Golden week” үзэсгэлэн-худалдаа эхэллээ
1 долоо хоног    

Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх санал тавьжээ
1 долоо хоног    

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна
1 долоо хоног    

Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
1 долоо хоног    

М.Тэмүүжин: Хөгжилтэй улс орнуудад трэнд болсон мэс заслуудыг амжилттай нутагшуулж байна
1 долоо хоног    

Р.Левандовски Байерн Мюнхентэй гэрээгээ сунгахгүй
1 долоо хоног    

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
1 долоо хоног    

"Багш" картыг хэрэглээнд нэвтрүүллээ
1 долоо хоног    

АНУ-ын Сенат Ж.Пауэллийг ХНС-ын даргаар улиран сонгогдохыг баталжээ
1 долоо хоног    

Бүх нийтээр мод тарих ажил эхэллээ
1 долоо хоног    

5000 гаруй модны суулгац тарьж, 100 мянган ширхэг мөчир үрслүүлжээ
1 долоо хоног    

Энэ онд 8.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлнэ
1 долоо хоног    

Хаврын тариалалт эхэллээ
1 долоо хоног    

Уралдаанд тэргүүлсэн сувилагч нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ
1 долоо хоног    

“ОПЕК” дэлхийн эдийн засаг, нефтийн эрэлтийн таамаглалыг бууруулжээ
1 долоо хоног    

Орон нутгийн төв замд урсгал засвар хийнэ
1 долоо хоног    

Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлжээ
1 долоо хоног    

Эрүүл мэндийн салбарт 300 сувилагч ажиллаж байна
1 долоо хоног    

Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ
1 долоо хоног    

Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97.2 хувьтай шийдвэрлэжээ
1 долоо хоног    

Финланд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт өгнө
1 долоо хоног    

Өчигдөр 53 хүн коронавирусээр халдварлажээ
1 долоо хоног    

Унгарын Соёлын өдрүүд эхэллээ
1 долоо хоног    

Эзгүй, орхигдсон 300 га талбайг нөхөн сэргээнэ
1 долоо хоног    

Энэ оны эхний улиралд 760.1 тн катодын зэс экспортолжээ
1 долоо хоног    

Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг анхаарууллаа
1 долоо хоног    

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян зохион байгууллаа
1 долоо хоног    

Төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 8 баг оролцож байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.