Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц, үнэ цэн чухал байдаг

НИЙТЛЭСЭН: 2022-01-14 18:12:59
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

“Баянхонгор аймгийн Түүх, угтаатны зүйн музейд хадгалагдаж буй ховор нандин хөөргүүдийг танилцуулж байна. Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг нэг гол гоёл юм. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг эртний заншилтай. Тэр бүр хөөрөг хэрэглэхээ больсон суурин газрын орчин цагийн монголчууд сар шинийн баяраар хөөргийг хүндэтгэн хэрэглэж, бие биетэйгээ амар мэнд мэддэг. Сийлбэртэй манан хөөрөг Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе Материал: Мана чулуу, чулуу, гууль, зэс Хэмжээ: 8х4.2х1.8 см, 110 гр Монголчуудын эдэлж хэрэглэж заншсан чулуун хөөрөг нь Чин гүрний үеэс эхлэлтэй. 1644-1911 оны үед хамрын тамхины хэрэглээ Төв Азийн нутгийн гүнд ихэсч энэ ёслол улам нарийсан чулуун хөөрөг хийх болжээ. Харин 1700 оноос чулуун хөөргийн хэрэглээ монголчуудын дунд өргөн тархаж нэгэн төрлийн гангараа болсноос хойш эдүгээ хүртэл хэрэглэж байна. Америкийн Сан Франциско хотын Азийн урлагийн музейд маш эртний чамин хийцтэй хөөргүүд тавигдсан байдгаас монголчуудын хэрэглэж байсан алганд багтахааргүй том чулуун хөөрөг байдаг байна. Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрчүүдийн нэг гол гоёл чимэглэл юм. Мөн эмэгтэйчүүд ч бас хэрэглэж иржээ. ХVII зууны үед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд иртлээ чамгүй урт зам туулжээ. Амны тамхины нэгэн адил хамрын тамхи татах зуршил Манж, Төвөдөөс Монголд нэвтрэхдээ өөрийн өвөрмөц хэлбэрийг олжээ. Монгол хөөрөг ч гэсэн хятад хөөргөөс өвөрмөц. Харин төвөдүүдийн хэрэглэдэг хөөрөгтэй төстэй. Хятад хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн нэг мастерийн хийц зэрэг нь голлох үүрэг гүйцэтгэдэг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа толгойн хийц, үнэ цэн чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг хэрэглэж байсан төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан барьж байснаараа их үнэд хүрдэг байна. Хөөрөг нь ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан хаагчдын хэрэглээ байжээ. Шүрэн хөөрөг Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе Материал: Шүр, хув, яс, гууль, сийлбэр Хэмжээ: 11х7.2 см, 385 гр Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, шарх сорви, ярыг эдгээн, хоолойн өвчнийг анагааж, хордлого тайлдаг тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг. Хойтох нь саатдаггүй аж. Тийм ч учраас хөөрөг дотроос шүрэн хөөрөг хамгийн үнэтэй нь бөгөөд шүр нь баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй юм байна. Хаш хөөрөг Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе Материал: Хаш гууль, мөнгө Хэмжээ: 4.5х6.7 см, 71 гр Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэж үздэг. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог байна. Уужны хаш хөөрөг Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе Материал: Мөнгө, шүр, хаш Хэмжээ: 4.3х8.5 см, 55 гр Монголчууд хөөргийг их, дунд, бага гарын, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэхээс гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг. Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь нарийн дэг жаягтай. Мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Ингэхдээ толгойг үл мэдэм онгойлгож өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө ч мөн тэр янзаар буцаан барина. Ширээний манан хөөрөг Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе Материал: Мана, шүр, оюу, гууль, төмөр Хэмжээ: 13х10 см, 600 гр Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болорыг мана гэнэ. Найрлага дахь хольцоосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалдаг байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
4 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
4 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
4 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
4 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
7 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
7 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
7 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
12 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
12 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
12 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
12 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
12 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
13 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
16 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
16 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.