Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2022-01-14 16:55:31
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Тус хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав. Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоохоор Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийжээ. Энэ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх шаардлагатай 126 хууль байгааг тодорхойлж, эдгээр хуулиудад нийт 527 зөрчил, 173 хийдэл байгааг тогтоосон байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай эдгээр хуулийг нийцүүлэх, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 3, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 28, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95, нийт 126 хуулийн төсөл боловсруулжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ц.Туваан, Б.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авснаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Тус хуулиар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүрэг, нэгж дэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагын эрх хэмжээ, бүрэн эрхийг тусгайлан тогтоож өгснөөр бүх шатны Засаг дарга, хурлын эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй болж, чиг үүргийн давхардал, хийдэл арилсан байна. Мөн төрийн зарим чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад шилжүүлэхдээ түүнд шаардагдах санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байхаар хуульчилсан нь захиргаа, төсөв, эдийн засгийн төвлөрлийг сааруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль тогтоомжтой салбарын бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хууль хооронд давхардал, хийдэл, зөрчилгүй, практикт хэрэгжихүйц байх нөхцөлийг хангах хэрэгцээ шаардлага үүссэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
4 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
4 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
4 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
4 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
7 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
7 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
7 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
12 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
12 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
12 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
12 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
12 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
12 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
16 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
16 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.