Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Цагаан олимпын түүхэн замнал - "Санкт-Мориц -1948"

НИЙТЛЭСЭН: 2022-01-14 16:46:49
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 24 хоног үлдээд байгаатай холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас болж 12 жил завсарласан өвлийн олимп эргэн ирлээ. Уг нь 1940 оны олимп Японы Саппород болох тов аль эрт гараад байв. Гэвч тэр үед япончууд Манжуурт дайны ажиллагаа эхлүүлээд байсан тул цуцлагдахаас аргагүйд хүрчээ. Дараа нь Герман, Финландын аль нэгэнд эрхийг шилжүүлэх хувилбарын талаар ярилцаж байв. Гэвч дайны үйл явц санаснаас түргэн өрнөж юун олимп зохион байгуулах талаар бодохтой манатай болсон билээ. Харин дайны дараа олимпыг хүлээж авах боломжтой гэдгээ ердөө хоёрхон хот л илэрхийлсэн юм. Энэ бол Швейцарын Санкт Мориц, Америкийн Лейк Плэсид байв. Швейцар улс дэлхийн дайнд төвийг сахисан байдалтай оролцсон, дайны хөлд нэрвэгдээгүй байсан тул тэдэнд олимп зохион байгуулах эрхийг өгөв. Европын олон төлөөлөгч далай гатлан Америкийг зорихоос татгалзсан нь Швейцар улсыг сонгоход нөлөөлсөн байна. Сонирхолтой баримтууд Ийнхүү Санкт Мориц цагаан олимпыг хоёр дахь удаагаа хүлээн авсан анхны хот болжээ. Хүнд хэцүү дайныг ардаа орхисны дараа зохион байгуулсан олимп “Наадам эргэн ирлээ” уриан дор болсон юм. Энэ цаг үед олон орны тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болоод Санкт Морицийг зорьж чадаагүй. Жишээ нь тухайн үедээ дээгүүр өрсөлддөг байсан Норвеги, Америкийн цаначид дээрх шалтгааны улмаас олимпыг өнжжээ. Гэхдээ 28 орны 669 тамирчин /үүнээс 77 нь эмэгтэй/ 22 багц медалийн төлөө өрсөлдлөө. Дани, Исланд, БНСУ, Ливан, Чилийн тамирчид цагаан олимпод анх удаа тоосоо өргөв. Харин өмнөх оролцогчдоос Лихтенштейн, Австрали болон дэлхийн хоёрдугаар дайны гол буруутан Герман, Япон улс олимпыг өнжсөн юм. Швейцарчууд өмнөх олимпыг зохион байгуулсан туршлага дээрээ үндэслэн хэд хэдэн өөрчлөлтийг хийв. Юуны өмнө олимп зохион явуулах хугацааг урагшлуулж цаг агаарын таагүй үзэгдлээс сэргийлж чадсан юм. Мөн олимпын марк хэвлүүлж гаргасан нь багагүй ашиг авчирчээ. Зохион байгуулагчид фотофинишийн электрон төхөөрөмж туршсан нь тун амжилттай болов. Түүнчлэн англи, америкчууд бобслей, уулын цанын тэмцээнийг телевизээр шууд нэвтрүүлэхээр оролдсон нь амжилтад хүрээгүй юм. Үүнээс хэдэн сарын дараа буюу Лондоны зуны олимпын нээлтийг ВВС телевиз түүхэнд анх удаа зурагтаар шууд дамжуулан үзүүлжээ. Скелетоны төрөл 20 жилийн дараа олимпын хөтөлбөрт эргэн ирж, Италийн Нино Биббия түрүүлэв. Энэ нь Италийн тамирчдын өвлийн олимпоос авсан анхны медаль болжээ. Францын Анри Орейе уулын цанын гурван төрлөөс хоёр алт, нэг хүрэл медаль зүүж, олимпын гол баатруудын нэг боллоо. Хүнд хэцүүгээрээ алдартай Альпийн уулын замд нэг хүн гурван медаль авсан түүх өмнө нь байсангүй. Америкийн уран гулгагч Ричард Баттон хоёрлосон аксель эргэлтийг анх удаа хийсэн тамирчин болов. Дээрх амжилтаараа тэр олимпын аварга цолыг итгэл төгс хүртжээ. Тэрбээр энэ үед 18 настай байсан бөгөөд тус олимпын хамгийн залуу аваргаар тодорч байв. Мөн өвлийн таван төрөлт олимпын хөтөлбөрт анх удаа багтжээ. Тамирчид цана, буудлага, уулын цанын даунхил төрөл, туялзуур сэлэм, морин уралдааны төрөлд өрсөлдөж, медальтнуудаа шалгаруулсан юм. Олимпын хоккейн тэмцээн эхлэхээсээ л хэл амтай байлаа. Америкт хоккейн хоёр холбоо байгуулагдаж, аль аль нь тамирчдаа олимпод оролцуулахыг хүсэв. Дотооддоо хэл амаа ололцож чадаагүй тул Америкийг төлөөлсөн хоёр баг Швейцарт хүрэлцэн очжээ. Гэхдээ хоёуланг нь оруулах боломжгүй тул ОУОХ-нд бүртгэлтэй холбооны тамирчид нь өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд Канадын баг итгэлтэй түрүүлж, алдсан алтан медалиа эргүүлэн авлаа. Тэд найман тоглолтын долоод нь хожиж, нэг тэнцэхдээ 69 гоол хийж, тавыг алджээ. Чехийн шигшээ тэдэнтэй 0:0-ээр тэнцэж, бусад өрсөлдөгчөө буулгаж аван мөнгөн медаль хүртэв. Талбайн эзэн Швейцар 1928 оны амжилтаа давтан хүрэл медалийн эзэн болов. Канадын багийн довтлогч Уолтер Халдер 21 гоол оруулж, найман оновчтой дамжуулалт өгсөн амжилтаар тэмцээний мэргэн буучаар шалгарсан юм. Энэ удаагийн олимпод багийн дүнгээр Норвеги, Швед, Швейцар маш ширүүн өрсөлдлөө. Эцэст нь Норвеги, Шведийн багууд авсан бүх медалийнхаа тоогоор тэнцэж, тэргүүн байрыг хуваан эзэлжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
5 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
5 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
5 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
5 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
8 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
8 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
8 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
13 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
13 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
13 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
13 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
13 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
13 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
13 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
13 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
14 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
14 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
17 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
17 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.