Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол Улсын 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийг анх удаа нэг дорж байрлуулж олны хүртээл болгов

НИЙТЛЭСЭН: 2022-01-13 12:53:04
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд УИХ-аас Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт, амжилтыг бататган бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж 97 дугаар тогтоол баталсан бөгөөд тус тогтоолын хүрээнд Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнг нээж УИХ-ын дэд дарга, Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ, “Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс ардчилсан улс болохоо, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан. Энэхүү үзэсгэлэнгийн үзмэрүүд нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Найман өдөр үргэлжлэх үзэсгэлэнд саатан морилж, үзэж сонирхохыг нийт иргэддээ уриалж байна. Үндсэн хуулийн түүх гэдэг бол тусгаар Монгол Улсын түүх юм шүү” гэж тэмдэглэв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж, Үндэсний музейд залах тухай зарлиг гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулаад уг эхээс нь гэрэл зургийн аргаар хуулбарлан нэг хувь бүтээсэн Үндсэн хуулийг Монголын үндэсний музейн захирал Л.Жаргалд гардууллаа. Үзэсгэлэнд 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийг анх удаа нэг дорж байрлуулж, олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм. Мөн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон үе үеийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой гарсан зарлиг, тогтоол, шийдвэр, хэлсэн үг, ухуулах бичиг, зааварлан сургах бичиг зэргийг архивын эх баримтаар нь дэлгэжээ. Мөн Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы тэмдэглэл зэрэг эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна. Энэ үеэр Ардын Их Хурлын 430 дугаар тойргийн депутат Д.Тогооч Үндсэн хуулийг батлалцсан депутатууд иргэдийнхээ хүсэл зоригийг биелүүлж, зохих ёсоор батлуулахад мэддэг чаддагаа зориулсны үрээр аятай сайхан хууль болсон хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Үндсэн хууль судлаач П.Амаржаргал 1924 оны Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Балингийн Цэрэндоржоор ахлуулсан ажлын баг хэрхэн ажиллаж, боловсруулсан тухай баримтууд, түүнээс хойших Үндсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бичгүүд эх хувиараа байгаа нь Үндсэн хууль судлаачдад, сонирхогчдод маш үнэтэй, үзүүштэй материалууд. Энэ бүгдийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх нь маш зүйтэй хэмээв. Үзэсгэлэнгийн нээлтэд хууль тогтоогчид, Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Ерөнхийлөгчийн Хууль цаазын бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаачид оролцов. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Монголын Үндэсний музейн нэгдүгээр давхрын танхимд байрлах юм. Ард иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой аж.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
4 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
4 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
4 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
4 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
7 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
7 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
7 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
11 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
11 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
11 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
11 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
11 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
11 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
11 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
12 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
12 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
12 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
16 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
16 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.