Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болов

НИЙТЛЭСЭН: 2022-01-13 10:36:53
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигт, "Үндсэн хуулийн уг эхийг Үндсэн хууль батлагдсаны тэгш ойгоор, 5 жил тутамд залж олон нийтэд сонирхуулна" гэж заасан. Энэ хүрээнд уг эхийн албан ёсны хуулбарыг Үндэсний музейд "Үндсэн хууль 30 жил" үзэсгэлэнд дэлгэн сонирхуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд тэмдэглэв. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд залж, УИХ-ын дарга, гишүүд хүндэтгэл илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн мэнд дэвшүүлээд, Монголчууд төрт ёс, хууль цаазын олон мянган жилийн түүхтэйг тодотгов. Тэрбээр, "Их Монгол Улсын төрийн гол хууль нь 800 гаруй жилийн тэртээх "Их Засаг" хууль байсан. Харин тусгаар улсаа тунхаглан зарласан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль нэг зууны түүхтэй. Тэгвэл эдүгээгээс 30 жилийн өмнөх яг энэ өдөр 11 цаг 35 минутад Ардчилсан шинэ Үндсэн хуулийг АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталж байв. Монголчууд туурга тусгаар, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, хүн төрөлхтөний соёл, иргэншлийн ололтыг хүндэтгэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоохыг эрхэмлэж байгаагаа орон даяар зарласан билээ. Хүн бүр түүхийг бүтээгч байж чадахгүй. Шинэ ирээдүйн бамбарыг асаасан тухайн үеийн хууль тогтоогч 430 депутат, УБХ-ын гишүүд, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, ажилчид бол түүх бүтээгчид юм" хэмээгээд баярын мэнд дэвшүүллээ. Мөн тэрбээр Үндсэн хууль бүтсэн түүхэн замналыг хуучилж, хуульд тусгаж байсан онцлог заалтуудыг тайлбарлав. Ингээд УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө. Ташрамд дурдахад, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
5 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
5 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
5 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
5 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
7 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
7 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
7 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
12 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
12 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
12 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
12 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
13 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
13 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
17 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
17 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.