Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

НИЙТЛЭСЭН: 2022-01-12 18:36:31
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монголын Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлсээр 30 өдгөө жил болж байгаа билээ. Эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хууль тогтоогч, судлаач, хууль зүйн болон бусад салбарын эрдэмтэн судлаач зэрэг нийт 100 гаруй хүн биеэр болон цахимаар оролцсон юм. Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ дэвшүүлж, оролцогчдод амжилт хүссэн. Тэрбээр, Монголчууд хоёр мянганы тэртээ хууль, цаазын сэтгэлгээний түүхтэй ард түмэн гэдгийг тодотгоод, бичмэл үндсэн хуультай болсноор 100 шахам жил, ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдсөнөөр 30 дахь жилтэйгээ золгож буйг тэмдэглэсэн. Мөн 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлийг хийж, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсан хэмээн тодотгов. Тэрбээр, "УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн найм дахь удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа тунхагласан. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгахаас гадна нэгэнт батлагдан мөрдөж байгаа хуульд ч мөн хүний эрхийн талаар хяналт шинжилгээ хийн засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хуулийн байгууллагад хүний эрхийг зөрчих явдалтай хатуу тэмцэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийг баталсан. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд шинжлэх ухааны үндэстэй шинжилгээ, судалгаа хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, эрчимжүүлэх нь зүйтэй. Аливаа тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ зөвлөлдөн, улс төрийн зөвшлийг хангасны үндсэн дээр шийдвэрлэж байх жишгийг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тогтоосон билээ. Энэ жишгийг цаашид ч хадгалах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээгээд эрдэм шинжилгээний хуралд амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уламжилсан. Монгол оронд өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгал бол бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны шинэ тогтолцоонд шилжүүлж чадсан түүхэнд тодоор бичигдэх бахдам үйл явдал мөн хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд, “Үндсэн хуулийн төслийг 1991 оны 4 дүгээр сараас Улсын Бага Хурал 4 удаа, ард нийтээр 3 сар шахам хэлэлцүүлж, 900 мянга гаруй хүний буюу нийт сонгогчдын 75 хувийн саналыг авч, 1991 оны 11 дүгээр сараас Ардын Их Хуралл 76 хоног тасралтгүйгээр хэлэлцэж баталсан нь Монголын ард түмэн, үндсэн хуульт ёсны бахархан дурсаж байх учиртай үнэт өв болжээ. Шинэ Үндсэн хуулиа баталсан нь бид тайван замаар ардчилсан шинэчлэлээ бүрэн баталгаажуулсан төдийгүй Монголын ард түмний үндэсний их зөвшилцлийн бодит илрэл байлаа. Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавьсан. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс, Үндсэн хуулийн хяналт зэрэг ардчилсан нийгмийн суурийг нэгэнт бэхжүүлж чадлаа. Цаашид Монгол Улс шинэ Үндсэн хуулийнхаа нөөц чадавхыг бүрэн ашиглан эдийн засаг, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, аюулгүй байдал, ардчилсан нийгмийн дархлаа болсон парламентын засаглалаа улам бүр бэхжүүлэх ёстой. Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 30 жилийн ойн энэ өдөр, шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл хэрэгт хүчин зүтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, тэдний алдар гавьяа, үйл хэргийг үр хойч бид үргэлж санан дурсаж, үүрд мөнхжүүлэх ёстой. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж буй УИХ-ын Тамгын газар, хуралд оролцож буй нийт эрдэмтэн судлаач Та бүхний эрдэм судлалын гэгээн үйлсэд амжилт хүсье” хэмээжээ. Эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэл нь Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан нарын “Монгол Улсын Үндсэн хууль бол “Хууль-Үндсэн хууль” мөн” сэдэвт илтгэл байлаа. Илтгэлийг Гавьяат хуульч Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Үндсэн хуульт ёс бол төрийн аливаа эрх мэдлийг хязгаарлагч, хүний үндсэн эрхийн баталгаа мөн бөгөөд хувь хүний “эрх” бүрийг жагсаан тунхаглахдаа бус, харин төрийг, түүний эрх мэдэл бүрийг нэг бүрчлэн хуульчилж өгөх нь түүний гол цөм болдог хэмээн тэрбээр илтгэлдээ дурдсан. МУИС, Хууль зүйн сургуулийн захирал, профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “Эдийн засгийн хөгжил ба Үндсэн хуулийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр, "Төрийн капитализм” гэх ойлголт, төрийн капитализм руу Үндсэн хууль чиглэж буй эсэхэд анхаарлаа хандуулж илтгэлээ бэлтгэснээ онцолсон. Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаан “Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилт” ерөнхий агуулгын хүрээнд явагдсан бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар “Үндсэн хуулийн зохицуулалт ба хүний хөгжил” сэдвээр, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн хэрэгжилт ба цаг хугацааны хамаарал” сэдвээр илтгэл тавьсан юм. Үдээс хойших хуралдаан “Үндсэн хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” ерөнхий агуулгын хүрээнд явагдсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Бямбажаргал нар “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлого хийсэн нь” сэдвээр илтгэл тавилаа. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Философийн ухааны доктор (PhD) Н.Лүндэндорж “Шударга ёсны хүсэмжлэл ба шүүх” сэдвээр, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Dr.rer.pol) О.Цэрэнчимэд “Улс төрийн нам ба Монгол Улсын 4 дэх Үндсэн хууль” сэдвээр, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс ёс суртахуун болох нь” сэдвээр илтгэл тавьсан. Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид асуулт асууж, мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эцэст нь УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан эрдэм шинжилгээний хурлыг хааж үг хэлсэн. Тэрбээр, эрдэм шинжилгээний хуралд ач холбогдол өгч, судалгаа шинжилгээнд үндэслэсэн сонирхолтой, асуудал хөндсөн сайн илтгэл тавьсан бүх илтгэгч нар болон Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилтын талаар чухал санааг дурдаж үг хэлсэн академич, профессоруудад талархал илэрхийлсэн. Мөн хуралд идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ардчилсан Үндсэн хууль тогтоогч АИХ-ын депутатууд, үе үеийн УИХ-ын дарга нар, УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадны болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, их, дээд сургуулийн багш, судлаачдад талархал илэрхийллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
5 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
5 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
5 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
5 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
8 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
8 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
8 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
12 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
12 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
12 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
13 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
13 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
13 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
17 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
17 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.