Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сайжруулсан түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргана

НИЙТЛЭСЭН: 2022-01-12 16:14:53
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын баг байгуулав. Тус ажлын баг гаргасан дүгнэлтээ стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болголоо. Мөн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгав. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэхийг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлыг товчоор тоймлон хүргэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 18-19-нд болно. Тус хуралдааныг цахимаар зохион байгуулна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арван хоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа. Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд тус комиссыг даргална.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
5 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
5 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
5 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
5 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
8 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
8 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
8 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
13 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
13 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
13 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
13 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
13 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
13 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
13 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
13 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
13 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
17 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
17 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.