Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ц.Гүнжинлхам: Аавыг тусгаарлан улсын өндөр зэрэглэлийн гадаад, дотоод мэдээг орчуулуулдаг байсан

НИЙТЛЭСЭН: 2022-01-02 17:10:09
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой өнгөрч буй онд тохиов. Эх орны хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг зуун жил бичилцэж ирсэн МОНЦАМЭ агентлагт манай улсын сор болсон олон арван сэхээтэн, орчуулагч, сэтгүүлч уран бүтээлч ажиллаж ирсний нэг нь нэрт орчуулагч, сэтгүүлч Ренчиннямын Цэрэндаш байв. Түүний охин Ц.Гүнжинлхамаас аавынх нь талаар тодруулсан юм. -Р.Цэрэндаш гуай Б.Ринчин нарын их эрдэмтэдтэй “Үнэн” сонинд ажиллаж, тэндээсээ МОНЦАМЭ агентлагт ирж ажиллаж байсан гэдэг. Хэр удаан ажилласан бэ? -Тиймээ, тухайн үед “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлаг нэг салбарын гэдгээр сэтгүүлч, редактор, орчуулагч нараа шилжүүлэн ажиллуулж байсан юм билээ. Аав маань Мэдээлэл, радио, телевизийн Улсын хорооны харъяанд ажиллаж байсан. Мөн тухайн үеийн төрийн дээд байгууллага намын Төв хороонд байж төрийн мэдээллийг орчуулдаг хүн байсан. Яг ажлын нарийн зааг ялгааг үүнээс цааш би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг бага байхад аав гадаад дотоодод маш их явдаг, гэртээ бараг байдаггүй байсныг санаж байна. Би өвөө эмээ дээрээ өссөн, аав ээж бүгд ажилдаа явчихдаг зуны амралтаар хааяа л нэг ирж уулздаг байсан. Зуны амралтаараа нутагтаа ирж наадмаа үзнэ, хадлан бордоогоо авна, хажуугаар нь ажлаа хийдэг тийм л их ажилсаг нямбай хүн байсан даа. Миний аав ер нь ажил хөдөлмөрөөр хүмүүжсэн, төрийн орчуулагч ажил ихтэй хэрнээ Монгол ахуйдаа их ойрхон тийм л хүн байсан. -Аль нутгийн хүн бэ? Анх ямар сургуульд сурч, ямар мэргэжилтэй болж байсан талаар тодруулна уу? -Миний аав Хэнтий аймгийн Биндэр суманд 1937 онд төрсөн. 1945 онд сумынхаа 7 жилийн сургуульд элсэн орж 1953 онд 7 дугаар ангиа төгсөөд 1957 онд Хэнтий аймгийн Өндөрхааны 1 дүгээр 10-н жилийн сургуулийг ганцаараа алтан медальтай онц төгсөж байсан хүн. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод цаг уурын инженерийн мэргэжлээр төгсөөд Монголдоо ирээд “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлагт орчуулагчаар 18 жил ажилласан. -Р.Цэрэндаш гуай 3-4 хэл мэддэг хүн байсан гэсэн. Олон хэлийг яаж сурсан юм болоо? -Багаасаа хэл сурах сонирхолтой, авьяастай байсан хүн. Аав маань орос, англи, герман гэсэн гурван хэлээр яг уугуул иргэн шиг ярьдаг хүн байсан. Бусад хэлийг зохих түвшинд мэддэг. Өөрөө бие дааж хэл сурдаг байсан. Маш их материал цуглуулж эм зүйгээр янз бүрийн хайчилбар цуглуулж тэрийгээ өөрөө бүх хэлээр орчуулдаг, хэлийг бол өөрөө сурдаг, тийм гойд гоц авъяастай хүүхэд байсан. Цаг уурч хэрнээ орчуулагч хос мэргэжилтэй болсон хүн. Найз нөхөд ангийнхан нь дүү нар нь их сургуулиа төгсөхөд мэргэжил болгон дээр орчуулга хийдэг байсан. Эдийн засаг, эдийн засгийн мэргэжлийн дипломын ажил, эмнэлэг, эм зүй гээд мэргэжил болгон дээр орчуулга хийдэг байсан. -Унаган их авьяастай хүн байж. Ямархуу зан чанартай хүн байв? Их дөлгөөн, олондоо тусч хүн байсан гэдэг...? -Манай аав хүнд их тусархуу, бүх юмийг л би хийж чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй их дэврүүн сэтгэлтэй, байнга инээмсэглэж явдаг тийм хүн байсан даа. Номыг өглөө босоод, мөн орой унтахдаа уншдаг байсан. 2001 онд нас барсан. Аавтай хамт 7 болон 10 дугаар анги төгссөн, ангийн хүүхдүүд нь аавыг их гоё зураг зурдаг, тоо, математикийн бодлогыг маш хурдан боддог хүүхэд байсан гэж дурсан ярьдаг. -Та түрүү Төв хороог дурдсан. МОНЦАМЭ-гээс хойш ажиллаж байсан гэсэн үг үү? -Сүүлд намын Төв хороонд Улс төрийн Товчооны гишүүн С.Жалан-Аажавын орчуулагчаар ажиллаж байсан. Дандаа хамт явдаг байсан. МАХН-ын 15-18 дугаар Их хурлын тогтоолуудыг орос хэл рүү орчуулж, бичээчийхээ алдааг шууд хянаж өгдөг, синхрон орчуулагч тийм мундаг хүн байсан. Тухайн үед аавыг маань ямар ч хүнтэй уулзуулахгүйгээр намын Төв хороонд байлгаад нууцлалын өндөр зэрэгтэй гадаад, дотоодын мэдээг орчуулуулдаг байсан. Бүр 7 хоногоор тусгаарлаад орчуулга хийдэг байсан гэв. С.Дорждагва: Би түүнээс та яагаад МОНЦАМЭ-гээсээ гарчихав. Ажлаасаа гарсан бол тушаал байх ёстой гэж ярьж байсан. Улстөртэй холбоотой, нам талаасаа буруутгасан юм байж магадгүй ч гэсэн ямар ч байсан ажлаас гарсан тушаал шийдвэр байх ёстой, та Улаанбаатар явж олж үзмээр юм гэхэд “Нээрээ тийм юм болов уу. Одоо надад олдох болов уу” гэж хэлж байсан. Р.Цэрэндаш гуайн тухай нутгийн хүн, Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн, тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Дорждагваас мөн тодруулбал, тэрээр, “Цэрэндаш гуайн аав нь манай ээжтэй хамт Орост буриадууд нутаглаж байсан Яруунд багаасаа хамт тоглож өссөн, Яруунаас гаралтай, хожим Монголд орж ирсэн буриад хүмүүс байсан. Ренчинням гуай хуучны ёс заншлыг сайн мэддэг, юм мартдаггүй, айхтар ой сайтай, нутгийн тулх, намбатай буурлуудын нэг, эглийн эгэл хүн байсан. Халх голын тулаанд Монгол Улсын ууган баатар Ш.Гонгортой хамт алба хааж байсан мундаг хүн байсан” гэв. Тэрээр цааш нь дурсан ярихдаа, “Цэрэндаш гуай манай ах Дэмбэрэлийн үеийн хүн. Хошин гэмээр дурсамж ярихад манай ахыг нутгийн нэг хүнтэйгээ хамт нийслэлд ирчихээд жаахан дотор муу явж байхад нь Цэрэндаш гуай таарч гэнэ. Нутгийн хоёрыг хараад мань хүн таамаглан, “За та хоёр энэ Сүхбаатарын талбайн урьд талын цэцэрлэгт байж бай. Би удахгүй ээ” гээд талбай хөндлөн гарч, МҮЭ-ийн Төв зөвлөлийн байшин руу орсон гэж байгаа. Нөгөө хоёр хүлээгээд байж гэнэ. 2-3 цаг болсны дараа Цэрэндаш гуай энгэртээ МҮЭ-ийн Төв зөвлөлийн тэргүүний ажилтан гэсэн тэмдэг зүүчихсэн, 700 төгрөг багсайтал атгачихсан хүрч иржээ. Яасан гэхээр тэр үед МҮЭ-ийн Их хурал болж байсан, Их хурлын илтгэлийг орос, монгол хэлээр шууд бичиж, мөн түргэн хугацаанд орчуулж хэлж өгөөд шагналыг нь аваад гарч ирсэнтэй таарсан нь тэр байжээ. Тэгээд нутгийн хоёр Цэрэндашийнхаа буянаар хотод хэд хоногийг сайхан өнгөрөөсөн гэсэн ахын дурсамж бий. Р.Цэрэндаш гуай сүүлийн жилүүдэд Биндэр нутагтаа ирж амьдарсан. Би түүнээс та яагаад МОНЦАМЭ-гээсээ гарчихав. Ажлаасаа гарсан бол тушаал байх ёстой гэж ярьж байсан. Улстөртэй холбоотой, нам талаасаа буруутгасан юм байж магадгүй ч гэсэн ямар ч байсан ажлаас гарсан тушаал шийдвэр байх ёстой, та Улаанбаатар явж тушаалаа олж үзмээр юм гэхэд “Нээрээ тийм юм болов уу. Одоо надад олдох болов уу” гэж хэлж байсан. Их юм ярьдаг байсан ч залуу байсан бид нар нутгаасаа төрсөн тэр мундаг хүний үгийг өнгөц сонсож, дутуу яриулж, дурсамж яриаг бүрэн хэлүүлж чадаагүйд, тэр сайхан хүнийг хойч үеийн үр хүүхэд нь мэдэхгүй өнгөрч байна уу даа гэдэгт харамсаж явдаг”-аа хэлсэн юм. Тэрээр, “Манай нутгийн их бичгийн хүн Р.Цэрэндаш бол Монголдоо орчуулгын ажлаар гарын таван хуруунд багтах хүн байсныг олон хүн дурсан ярьдаг. Монгол Улсын түүхэн олон үйл явдлын гэрч болж, сансарт Монгол хүн анх ниссэн үйл явдлыг анхнаас нь орчуулж байсан хүн” гэв. Сүүлд манай хүнийг Ням-Осор урьж аваачаад хотод ажиллаж байгаад хожим өнгөрсөн гэв. Нэрт орчуулагч Р.Цэрэндашийнх 3 охин, 4 хүү, 7 хүүхэдтэй. Түүний охин Ц.Гүнжинлхам хамгийн отгон нь юм. Тэрээр бага ангийн багш мэргэжилтэй, бага ангийн хүүхдүүдийн хичээлээс гадуурх оролцоог дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.