Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

НИЙТЛЭСЭН: 2021-12-09 15:58:16
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яамны боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Нэг. Тавигдах шаардлага 1.Монгол Улсын иргэн байх, эрүүл байх 2.Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх; Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх; Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх; 3.Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай. Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх; Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх; 4.Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна. Хоёр. Бүртгэл Бүртгэл 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайт http://www.campuschina.org –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү. Бүрдүүлэх материал: 1."БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт"-ыг (Хятад эсхүл Англи хэл дээр бөглөнө); 2.Гадаад паспортын эхний нүүр хуудас Жич: Хүсэлт гаргагчийн гадаад паспорт нь 2023 оны 3 дугаар сарын 1-ээс хойш хүчинтэй байх шаардлагатай. Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь шаардлага хангахгүй бол паспортыг заасан хугацаанд багтаан сунгуулна уу. 3.Боловсролын зэргийн гэрчилгээ (Нотариатаар баталгаажуулсан байх) Хүсэлт гаргагч нь өөрийн сурч буй эсвэл төгссөн сургуулиас олгосон төгсөлтийн гэрчилгээ эсхүл элсэлтийн гэрчилгээг ирүүлэх ёстой; 4.Дүнгийн хуулбар Бүх бичиг баримтыг хятад эсхүл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах; 5.HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас Хятад хэл дээр суралцах бол HSK-ийн хүчинтэй оноотой байх; Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх; 6.Элсэлтийн материал Магистр, докторын тэтгэлэгт хүсэлт гаргагч нь элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгөх; (Элсэлтийн материал нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах нэн тэргүүний баримт бичгийн нэг байх болно.) 7.Суралцах төлөвлөгөө Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас багагүй, магистр болон докторын оюутнууд 800-аас багагүй үгтэй (хятад эсвэл англи хэлээр бичнэ) байх; 8.Хоёр тодорхойлох захидал Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсхүл англи хэл дээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ; 9.Ур чадварын бүтээл Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл /бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (зураг, хар зураг гэх мэт) байршуулна; 10.Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх; 11."Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх Жич: Эх хувийг өөртөө хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэл дээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан заалтыг чанд баримтлах шаардлагатай. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний ​​зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна. 12.Цагдаагийн тодорхойлолт Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байх; Гурав. Бичгийн шалгалт, ярилцлага 2022 оны 1 дүгээр сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тогтсон цагт бичгийн шалгалт, ярилцлагыг зохион байгуулна. Шалгалтын тухай мэдэгдлийг цаг тухайд нь мэдэгдэх тул хүсэлт гаргахдаа холбоо барих хаягаа үнэн зөв бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу. Дөрөв. Нэн тэргүүнд тавигдах элсэлтийн мэргэжлийн тухай Тэтгэлэгт хамрагдах элсэгчдийн сурлагын чанарыг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцуулах болно. Холбогдох мэргэжлийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү. Хавсралтад: 1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар /https://cdn.greensoft.mn/uploads/users/2650/files/Scholarship/%D3%A8%D1%80%D0%B3%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC%D0%B4%20%D0%B1%D2%AF%D1%80%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%B7%D0%B0%D0%B0%D0%B2%D0%B0%D1%80.pdf дарж үзнэ үү/ 2. Нэн тэргүүнд элсүүлэх мэргэжлүүдийн жагсаалт /https://cdn.greensoft.mn/uploads/users/2650/files/Scholarship/%D0%A2%D1%8D%D1%80%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85%20%D1%87%D0%B8%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B6%D0%B0%D0%B3%D1%81%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82.pdf дарж үзнэ үү/ 3. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас /https://cdn.greensoft.mn/uploads/users/2650/files/Scholarship/%D0%93%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD%20%D0%B8%D1%80%D0%B3%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%20%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81.pdf дарж үзнэ үү/
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
5 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
5 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
5 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
5 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
8 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
8 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
8 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
12 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
13 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
13 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
13 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
13 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
13 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
17 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
17 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.