Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Завхан аймаг 3700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажиллана

НИЙТЛЭСЭН: 2021-12-09 15:55:47
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Завхан: Тус аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж олон улсын тэмцээн болон параолимпод амжилттай оролцсон иргэдээ урамшууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Тодруулбал, Абу Даби хотод 2019 онд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон иргэн н.Элбэгжаргалыг 8.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан батламжийг гардуулан өглөө. Манай аймаг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, нийгмийн суудлыг нь сайжруулах, тэдний эрхийг хамгаалах олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар тодорхой төсвийг баталж ажилласан. Энэ жил гэхэд таван сая төгрөг төсөвлөж, цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр болон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж, тэдний дунд асуулт, хариулт, урлагийн миний тэмцээнүүдийг зохион явуулж урамшуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж нэг сая төгрөгийн хандивыг өгөөд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрөөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрүүл мэндийн багц үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж зэргийг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн халамж, асрамж хүртэгч гэж ойлгох ойлголт дэлхий даяар өөрчлөгдсөн. Тиймээс Завхан аймаг тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа гэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх төвтэй болно Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё, хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье” нэртэй арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих, хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх олон талын үйл ажиллагааг жил бүр явуулна. Мөн аймгаа хөгжүүлэх 2022 оны жилийн үйл ажиллагаанд эдгээр иргэдэд зориулсан төвийг байгуулж, тохижилт үйлчилгээнд 20 сая төгрөгийг зарцуулна.Төвийн үйл ажиллагаанд дөрвөн сая төгрөг баталснаа танилцуулж цаашид бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Мөн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахад дэмжин ажиллаж байгаа Б.Тэрбиш, С.Энхцацрал, Б.Туяа Г.Должинсүрэн, Б.Намжилсүрэн нарыг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг, 200 мянган төгрөгөөр шагналаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч амьдралаа өөд нь татаж яваа иргэн н.Мөнхбат, н.Очирбат нарын гэр бүлийг “Шилдэг гэр бүл”-ээр, Э.Сандуйжавыг “Шилдэг иргэн”-ээр, О.Энхбатыг “Шилдэг эцэг эх”-ээр шалгаруулж өргөмжлөл, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. Завхан аймаг 73.2 мянган хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ам 3721 буюу нийт хүн амын 5,1 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг жил бүр сайжруулах олон талын үйл ажиллагааг явуулж буй төрийн байгууллагууд, аймгийн удирдлагуудад иргэд маань талархал илэрхийлж ам сайтай байгаа гэж аймгийн Хараагүйчүүдийн холбооноос нэмж мэдээлэв. Ташрамд Завхан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзвэл, харааны бэрхшээлтэй 348, ярианы бэрхшээлтэй 117, сонсголын бэрхшээлтэй 321, хөдөлгөөний бэрхшээлтэй 895 иргэн байна. Мөн сэтгэцийн бэрхшээлтэй 759, хавсарсан бэрхшээлтэй 178, бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 1103 иргэн байна гэж Статистикийн хэлтсээс мэдээлж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.