Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна

НИЙТЛЭСЭН: 2021-12-09 12:20:04
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Коронавирусний шинэ “омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ. “Шинэ хувилбарын өвчтөнүүдийн биеийн байдлыг хүндрүүлэх эрсдэл нь “дельта”-гийнхтай тэнцүү, цаашлаад бага байсан ч олон хүн халдвар авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Харин өвчлөл, нас барсан тохиолдлын өсөлтийн холбоо хамаарлыг тогтооход хугацаа шаардлагатай” гэж ДЭМБ долоо хоног тутмын тайландаа тэмдэглэжээ. Мөн “омикрон” хувилбар вакцины үйлчлэлийг бууруулах эсэхэд дүгнэлт хийхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай байгааг дурдаад, вакцины үр дүнгийн судалгаанууд нь халдвар авах, хүндээр өвчлөхөөс хэрхэн хамгаалахыг нь тогтооход амин чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна. “Омикрон” нь ДЭМБ-ын “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд багтсан “SARS-CoV-2” вирусний тав дахь хувилбар юм. Өмнө нь энэ ангилалд “альфа”, “бета”, “гамма”, “дельта” хувилбарыг оруулжээ. “Омикрон” анх 11 дүгээр сарын 9-нд илэрсэн ДЭМБ-ын мэдээлснээр, “омикрон” хувилбарын лабораториор батлагдсан анхны тохиолдол Өмнөд Африкт 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос илэрсэн бөгөөд энэ талаарх мэдээлэл 11 дүгээр сарын 24-нд анх иржээ. Дэлхийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 5-нд халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд дөрвөн сая гаруй тохиолдол илэрчээ. Харин нас барсан тохиолдлын тоо 10 хувиар өсөж, 52500 хүн нас баржээ. Ингэснээр уг халдварын улмаас нас барсан нийт тохиолдлын тоо 5.2 сая давсан байна. Нийт 53 орныг хамардаг Европын бүсэд 100 мянган хүн тутамд долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр буюу 288 байгаа бол түүний араас Америкийн бүс /91.4/ бичигдэж байна. Түүнчлэн эдгээр бүсэд 100 мянган хүнд ногдох нас барсан тохиолдлын тоо хамгийн өндөр байгаагаас Европт 3.1, Америкт 1.3 байна. “COVID-19” халдварын улмаас долоо хоногт хамгийн олон хүн нас барсан орнуудын жагсаалтад ОХУ дахин хамгийн эхэнд бичигджээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад 8523 хүн нас барсан нь 100 мянган хүн тутамд 5.8 тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг юм. Тус улсын араас Украин /3163/, Польш /2636/ жагссан байна. ДЭМБ-ын мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо 12 дугаар сарын 5-наас өмнөх долоо хоногт хоёр дахин нэмэгдэж, 62 мянга давжээ. Мөн тус улстай хөрш залгаа оршдог Эсватини, Зимбабве, Мозамбик, Намиби, Лесотод “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэн байдал ажиглагдсан байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
4 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
4 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
4 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
4 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
7 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
7 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
7 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
11 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
12 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
12 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
12 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
12 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
12 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
12 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
16 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
16 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.