Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 01-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна

НИЙТЛЭСЭН: 2021-12-09 11:20:27
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Өвөрхангай : УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор улсын хэмжээнд зохион байгуулж буй “Номын баяр” Арвайхээр хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус арга хэмжээнд номын 8 компани, 12 зохиолч ирж оролцон 500 гаруй номыг уншигчдын хүртээл болгосон юм. Үйл ажиллагааны талаар хэмээн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаас тодрууллаа. - “Номын баяр”-ын 30 дахь үйл ажиллагаа Өвөрхангай аймагт үргэлжиллээ. Манай аймгийн хувьд онцлог, давуу тал нь юу байв? - “Номын баяр”-аа Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, аймгийн Төв номын сантай танилцах ажлаар эхлүүлсэн. Өмнөх орой нь бид “Сэгс цагаан богд”-ыг хоороор уншиж байсан учраас их зохиолчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхэд сайхан санагдаж байлаа. “Номын баяр”-ын арга хэмжээнд маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, номын санчид, цэцэрлэгийн багш нар идэвхтэй сайн оролцлоо. Хэрэв Орхон аймагт гурван удаа зохион байгуулсан шиг Өвөрхангай аймагт 2-3 удаа зохион байгуулвал илүү өөр дүр төрх харагдахаар байна. Нэг онцлог тал гэвэл хүүхдүүд авсан ном бүртээ зохиолчоор гарын үсэг зуруулж байсан. Номондоо гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна. Магадгүй, соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Г.Мэнд-Ооёо ах маань харж байсан бол энэ талаар яалт ч үгүй нэг зүйлийг бичих байсан байх. Бичсэн зохиолчоор нь номондоо гарын үсэг зуруулж авна гэдэг бол тэр номыг нандигнан хайрлах, цаашид өвлүүлэн үлдээх нэг том шалтгаан юм. Ном бол бусдад дамжин өвлөгдөж байдаг оюуны биет өв шүү дээ. Магадгүй, ирэх жил гарын үсэг зуруулаад зогсохгүй тамгыг нь даруулж авья гэсэн хүсэлт тавихыг ч үгүйсгэхээргүй бодол төрж байлаа. Аймаг, орон нутгаас идэвхтэй оролцож, хамтарч ажилласанд баяртай байна. - Өвөрхангай аймагт хүүхдийн зохиолчид, хүүхдийн номыг түлхүү авчирлаа гэж ярьж байсан. Таны ажигласнаар хүүхдүүд номонд илүү хайртай байдаг уу? - Аль ч аймагт очсон биднийг хүүхдүүд л хүлээж байдаг. Тийм учраас Баянхонгор, Өвөрхангай аймгаар явахдаа хүүхдэд илүү нөлөөлөх зорилгоор хүүхдийн зохиолчидтой хамтран ажилласан. Өвөрхангай аймагт ч гэсэн оролцогчдын маань 90 хувь нь хүүхэд байна. Хүүхэд байхдаа авсан дурсамж хамгийн гоё байдаг шүү дээ. Хүүхэд насны дурсамжаараа хөглөгдөж зохиолч болсон хүн олон байдаг. Тийм болохоор “Номын баяр”-аараа олон олон хүүхдэд сайхан хүсэл тэмүүлэл, мөрөөдөл үлдээж, сэтгэлийн боловсрол олгох нь чухал гэж бодсон. Уншсан номноосоо нэг ч гэсэн өгүүлбэрийг оюун санаандаа хадгалж үлдээд ирээдүйд эх орноо хөгжүүлэх хүсэл тэмүүллээр жигүүрлээсэй, олон шилдэг зохиолч, уран бүтээлч төрөн гарах сэдэл санаа авсан байгаасай гэж хүсч байна. Өнөөдрийн ном авсан, уншсан хүүхдүүд маань тав, арван жилийн эх орноо авч явах эзэд нь болно шүү дээ. - “Номын баяр”-ын нэг зорилго нь хуулийн хэрэгжилтийг хангахад оршиж байгаа гэдгийг нээлтийн үеэр хэлж байсан. Энэ хуулийн талаар ойлголт өгөөч? - Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэж ирсэн байдаг. Манай улсын хувьд 2000 оноос “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Энэ нь ихэвчлэн төрийн бус байгууллагуудын идэвхи санаачилгаар хийгдэж ирсэн байдаг. Харин өнгөрөгч 7 дугаар сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг бий болгосон. Энэ хүрээнд тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийг Үндэсний ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдөр болгон баталсан. Үүнийг олон нийтэд танин мэдүүлэх шаардлага байна. Ямар ч хуулийг салбар бүрт сурталчлан мэдүүлэх үйл ажиллагаа явагддаг шүү дээ. “Номын соёлт ертөнц” ТББ-аас дээрх хуулийн заалтыг бүх нийтэд, онцгойлон номонд хайртай, ном унших дуртай хүн бүрт танин мэдүүлэхийг хүсч, орон нутгаар тойрон ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныг зарласан байна. Биднийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Соёлын яамнаас дэмжиж ажиллаж байгаад баяртай байна. Энэ ажил маань ирэх онд үргэлжилнэ. “Манайд аймагт яагаад ирэхгүй байна” гэсэн асуулт зөндөө ирдэг. Бид ирэх жилд очноо гэдгийг энэ дашрамд хэлье. - Та өөрийн бичсэн “Цар тахлын тэмдэглэл” гэх номыг уншигчдад танилцууллаа. Их сонирхолтой санагдсан шүү? - Өөрийн бичсэн нэг ном, эмхэтгэсэн хоёр номтой ирсэн. Сэтгүүлчээр 13 жил ажиллахдаа номын сэтгүүлчээр дагнан ажиллаж байгаа цөөхөн хүний нэг. Хүний амьдралд санамсаргүй янз янзын л үйл явдал өрнөдөг шүү дээ. Өнгөрсөн жил би цар тахлын үеэр АНУ-д гацчихсан юм. Буцах билет хүчингүй болж, улс маань хилээ хаачихсан. Гадаад руу богино хугацаагаар яваад урт хугацаанд гацна гэдэг бол төсөөлшгүй. Тэр үед маш олон асуудал өрнөж байлаа. Олон хүний амьдрал, эдийн засаг уналтанд орсон. Амь насаа алдсан, сэтгэл санааны гүн хямралд ороод галзуурсан, өвчин туссан хүн ч байсан. Сэтгэл санааны хохирол гэдэг зүйлийг Монголчууд чухалчилж үзэх цаг ирсэн байна. Гадаадад байгаа Монголчууд цар тахлын хүнд үеийг яаж даван туулж, эх орондоо хөл тавьсан бэ гэдгийг хойч үеийхэн маань мэдээсэй, тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүс алдаа дутагдалтай шийдвэр гаргаж байснаа эргэж хараасай, дахиад ийм цаг үе тохиолдоход бэлэн байхын тулд амьдралд бодитой бодлоо боловсруулчихсан байх ёстой гэдгийг ойлгоосой, энэ цаг үеийг бүү мартаасай гэх үүднээс энэ номоо бичсэн. Хэдийгээр энэ цаг үе өнгөрч байгаа ч түүх болж үлдэнэ. Номынхоо нээлтийг 11 дүгээр сарын 11 буюу Монгол Улсад цар тахал алдлаа гэж мэдээлсэн тэр өдөр уншигчдад хүргэж байсан. - Нийслэл, 21 аймагт зохион байгуулсан “Номын баяр”-ын үр дүнг хэрхэн харж байна вэ? - Улаанбаатар хотод “Номын баяр”-т ирдэг оролцогчдын дийлэнх нь хүүхэд, залуучууд байдаг. Тэдний дундаас бичиж, туурвих хүсэлтэй залуу уран бүтээлчид олноор төрөн гарч байна. Хүүхдүүд ном унших дуртай болж, уншигч, зохиолчдын уулзалтуудыг хийж хэвшсэн байна. Үүнийг дагаад мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжиж байна. Цааш нь улам илүү хөгжүүлэхийн тулд төрийн бодлого хэрэгтэй. Ном бол онцгой бараа бүтээгдэхүүн учраас хайр халамж хэрэгтэй байдаг. Өвөрхангай аймгийн хувьд хүмүүс нь ном унших идэвхтэй байна, хүүхдүүд нь номондоо гарын үсэг зуруулж авч байна гэдэг бол их чухал үзүүлэл юм. Энэ соёлыг өртөөлөн уламжлахын тулд төрийн зүгээс, зохиолч уран бүтээлчдийн зүгээс, уншигчдын зүгээс ч идэвхи чармайлтай оролцох хэрэгтэй. Номын соёлыг түгээдэг байгууллагууд, номын худалдаа эрхэлдэг дэлгүүрүүд олноор бий болоосой, өчигдөр Улаанбаатарт хэвлэгдсэн ном өнөөдөр энд ирчихсэн байх хурдтай үйлчилгээ бий болоосой гэж бодож байна. - Мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. - УИХ-ын дарга, Соёлын яам, аймаг, орон нутгийн удирдлага, соёлын байгууллагынхан, үндэсний мэдээллийн Монцамэ агентлагтаа баярлалаа. Монцамэ агенлагийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол орныхоо үйл явдлыг Олон Улсад түгээдэг мэдээллийн томоохон агентлаг учраас хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа. Бид түншлээд олон “Номын баяр”-ын ард гарсан байна. Цаашид “Олон Улсын номын баяр” болгох зорилт тавьж байгаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ
4 цаг    

Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа
4 цаг    

Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
4 цаг    

25-наас нийт нутгаар хүйтэрч цас орно
5 цаг    

Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов
7 цаг    

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно
7 цаг    

НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
7 цаг    

Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
12 цаг    

Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна
12 цаг    

Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ
12 цаг    

Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
12 цаг    

Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов
12 цаг    

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
12 цаг    

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
12 цаг    

Нийслэлд 1506, хөдөө орон нутагт халдварын 1150 тохиолдол бүртгэгдэв
12 цаг    

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв
13 цаг    

ДЭМБ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
13 цаг    

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
16 цаг    

Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
16 цаг    

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
1 өдөр    

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав
1 өдөр    

Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?
1 өдөр    

Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов
1 өдөр    

Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв
1 өдөр    

"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов
1 өдөр    

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно
1 өдөр    

Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна
1 өдөр    

Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
1 өдөр    

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна
1 өдөр    

ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
1 өдөр    

Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална
1 өдөр    

Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно
1 өдөр    

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ
1 өдөр    

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ
1 өдөр    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй
1 өдөр    

Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ
1 өдөр    

Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
1 өдөр    

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна
1 өдөр    

Сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдлээ
1 өдөр    

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
1 өдөр    

УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
1 өдөр    

МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна
1 өдөр    

А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг хангана
1 өдөр    

Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа
1 өдөр    

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэлжээ
1 өдөр    

Уран бүтээлч А.Очирболд НордАртын тэргүүн шагналаа гардав
1 өдөр    

Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
1 өдөр    

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.