Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Олон улсын нарны эрчим хүчний холбоонд Монгол Улсыг гишүүнээр элсэхийг хүсэв

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 17:29:12
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Ражкумар Ранжан Сингхтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс Энэтхэг Улсыг оюун санааны хөрш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв. БНЭУ-ын Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх УИХ-ын даргатай биечлэн уулзаж байгаад баяртай байна гээд “КОВИД-19” цар тахлын хүнд энэ цаг үед БНЭУ-аас Монгол Улсад хийж буй анхны айлчлал болохыг танилцуулав. Тэрбээр, айлчлалынхаа хугацаанд Гандантэгчинлэн болон Бэтүб хийдэд зочилж, эртний гар бичмэлийг тоон хэлбэрт шилжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Тэрбээр үргэлжлүүлэн Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад УИХ-ын даргын дэмжлэг чухал болохыг онцолж, түүхий тос тээвэрлэх хоолойн барилгын ажлыг тус үйлдвэр ашиглалтад оруулахаас өмнө дуусгах. Мөн Монгол Улс Олон улсын нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх тухай асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдсөн бөгөөд элсэх эсэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллага хэлэлцдэг тул УИХ-ын даргыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэв. УИХ-ын дарга Г.Занданшатар олон жилийн түүхтэй Монгол, Энэтхэгийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд Элчин сайдын үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудлаар хоёр улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд нягт холбоотой ажиллаж байгааг дурдаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд УИХ-аас бодлогын дэмжлэг болж ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх асуудлын хувьд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсний дараа бид нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ. Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч энэ уламжлалаа хадгалж, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
50 секүнд    

Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
54 минут    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
56 минут    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
58 минут    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
1 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
2 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
2 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
2 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
4 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
4 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
4 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
4 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
5 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
5 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
5 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
5 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
5 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
5 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
5 цаг    

Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.