Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Тэмүүлэн: Генетик нөөцийг эрх зүйн зохицуулалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулна

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 17:18:44
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 14 хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Ажлын баг хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дараах агуулгаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэв. -Нэр томьёог төслийн зохицуулалттай уялдуулах, дутуу тодорхойлсон нэр томьёог гүйцээн боловсруулах, мэргэжлийн нэр томьёог шинээр тодорхойлох; -Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх, ашиглах, үр шимийг хүртэхтэй холбогдсон харилцааг тодорхой болгох; -Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг тогтоох, баталгаажуулах, эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын харилцааг гэрээгээр зохицуулах, үр ашгийг шударга, эрх тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх; -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахтай холбогдуулан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэсэн өөрчлөлт оруулсантай нийцүүлэн холбогдох өөрчлөлтийг хийх; -Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий зөвлөлийг бие даасан, хараат бусаар ажиллах зохицуулалтыг оруулах; -Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Генетик нөөцийн болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протоколыг соёрхон батлах тухай хуулийн шаардлагад нийцүүлэх. Ажлын багаас Генетик нөөцийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан 38 зарчмын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй 5 санал, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар 10 зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Г.Тэмүүлэн танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, ажлын багийн ахлагч болон гишүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авав. Төслөөр Монгол Улсын генетик нөөц, уламжлалт мэдлэгээ нэгтгэн бүртгэлжлүүлэх, өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг хийхийн зэрэгцээ хадгалж хамгаалах, судалж, өргөжүүлэх, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд холбогдох зохицуулалтууд орсон байгааг Г.Тэмүүлэн гишүүн тайлбарласан юм. Бид дотооддоо бүртэлжлүүлээгүй байдгаас уламжлалт арга, технологи болон нөөцийг гадаад улс орнууд ашиглан, судалж, боловсруулаад өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлсэн тохиолдлууд байгаа бөгөөд хуулийн төслийг баталснаар эдгээрээс болон цаашид энэ төрлийн харилцаанаас эдийн засгийн үр өгөөж хүртэх боломж нээгдэнэ хэмээн үзэж буйгаа тэрбээр хариулт өгсөн. Генетик нөөц, уламжлалт мэдлэгээ бүртгэлжлүүлэх, зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх бие даасан, хараат бус мэргэжлийн байгууллага зохион байгуулах, санал, дүгнэлт гаргахаар төсөлд тусгасан гэлээ. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын багийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ургамал, амьтанд олон төрлийн генетик нөөц байдгийг Б.Баттөмөр гишүүн тэмдэглэсэн. Биологийн хувьд 7000 гаруй төрөл зүйл бүртгэгдсэн гэх мэдээлэл байгааг тэрбээр дурдаад байгалийн энэ төрлийн баялгийг ашиглан өртөг шингэсэн, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо, нөөц байгааг дурдав. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг гарц гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Гэхдээ манай улсын хувьд лаборатори, боловсон хүчний хувьд нөөц бий эсэх, ургамал, амьтны амьдрах орчны судалгаа, мэдээлэл ямар байгааг тэрбээр ажлын багаас тодруулж хариулт авсан. Биотехнологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, лабораториудыг бэхжүүлэх шаардлага байгаа гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлж, төсөлд энэ чиглэлээр холбогдох заалтуудыг оруулсан гэв. Байгалийн ургамлын чиглэлээр олон улсын “Улаан данс”-ны үнэлгээний талаар мөн мэдээлэл өгсөн. 2019 онд салбарын яамнаас гаргасан 876 төрлийн ургамлыг олон улсын “Улаан данс”-ны үнэлгээгээр үнэлэхэд 72.5 хувь нь зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай хэмээн тогтоогдсон, ховордлын шалтгаан нь 71.8 хувь нь “Амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй” гэх судалгаа гарсан байна. Мөн байгалийн ургамлын ашиглалт, чанарын судалгааг хийсэн байдаг бөгөөд 2004 оны энэ төрлийн судалгаагаар эмийн 1000 гаруй, хүнсний ач холбогдол бүхий 200, бал, тос 570, хөрс бэхжүүлэх 70 орчим төрлийн ургамал байгааг тогтоож байжээ. Амьтны аймгийн тухайд 141 зүйлийн хөхтөн, 513 төрлийн шувуу, 21 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 74 зүйлийн загас, 13000 гаруй төрлийн сээр нуруутан бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 76 нь ховор, 31 нь нэн ховорт тооцогддог аж. Байгалийн гаралтай генетик нөөц манай улсад байгаа, эдгээрийг судлах, ашиглахад төсөл дэх зохицуулалтууд нэн чухал гэдэг хариултыг ажлын хэсгээс өгч байсан юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 53 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
51 минут    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
53 минут    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
55 минут    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
1 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
2 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
2 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
2 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
3 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
3 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
3 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
4 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
5 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
5 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
5 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
5 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
5 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
5 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
5 цаг    

Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
5 цаг    

“Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.