Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Германы шинэ эрх баригч эвсэл ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 14:59:20
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Германы шинэ эрх баригч эвсэл ОХУ-тай бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Эрх баригч эвсэлд Социал демократ нам, “Ногоон” нам болон Чөлөөт ардчилсан нам багтсан байна. “Герман, Орос гүн гүнзгий, олон талын харилцаатай билээ. ОХУ мөн олон улсын чухал тоглогч. Бид агуулгаар баялаг, тогтвортой харилцааг ухамсарлаж, ийм харилцаа өрнүүлэхийг эрмэлзэж байна” гэж шинэ Засгийн газрын бодлогын үндэс суурийг тусгасан 117 хуудас бүхий эвслийн гэрээнд дурдсан байна. “Бид үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж гурван нам цохон тэмдэглэжээ. Шинэ эрх баригч эвсэл дэлхий нийтийг хамарсан асуудлаар Оростой илүү нягт хамтран ажиллахыг дэмжиж байна. "Бид уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг даван туулах, устөрөгчийн хангамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг асуудлаар Оростой илүү нягт хамтран ажиллахыг хүсэж байна" гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ гурван нам "иргэний болон ардчилсан эрх чөлөөг хязгаарлаж байгааг хатуу шүүмжилж, Оросын засгийн газар иргэний нийгмийг Германы түншүүдэд саадгүй нэвтрэх боломжийг олгоно гэж найдаж буйгаа" мэдэгджээ. Тус эвсэл мөн Оросын иргэний нийгэмд үзүүлэх "тусламжаа эрчимжүүлнэ" гэдгээ мэдэгдсэн байна. "Залуус гэх зэрэг онцгой чухал зорилтот бүлгүүдэд ОХУ-аас Герман руу визгүй зорчих боломжийг бий болгохыг бид хүсэж байна" гэж баримт бичигт дурджээ. Үүний зэрэгцээ шинэ эрх баригч эвсэл "олон улсын эрх зүй, Хүний эрх, Европын дэг журмын зарчимд тулгуурлан хоёр талын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллана" хэмээсэн байна. "Бид Европын хөршүүд, ялангуяа төв болон зүүн Европ дахь түншүүдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэдэг. Бид аюул заналын талаарх янз бүрийн ойлголтыг харгалзан үзэж, Оросын талаарх Европын Холбооны нэгдсэн, тууштай бодлогыг голлон баримтална" гэж баримт бичигт дурджээ. Украины талаар ХБНГУ-ын удахгүй бүрдэх Засгийн газар Донбассын мөргөлдөөнийг Минскийн гэрээнд тулгуурлан шийдэхийг уриалжээ. "Украины байдлыг тогтворгүй болгох оролдлого, Украины зүүн нутаг дахь хүчирхийлэл, Крымийг хууль бусаар нэгтгэх үйлдлээ нэн даруй зогсоохыг бид шаардаж байна. Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах арга зам болон холбогдох хориг арга хэмжээг цуцлах эсэх нь Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэхээс шалтгаална. Бид бүс нутаг дахь одоогоор намжмал байгаа мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө байна” гэж шинэ эрх баригч эвслийн гэрээнд дурджээ. "Бид Украинд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлаа сэргээхэд нь үргэлжлүүлэн тусална" гэж гэрээнд онцлон тэмдэглэсэн байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын шүдний эмнэлэгүүд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2 минут    

Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
3 минут    

Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
56 минут    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
59 минут    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
1 цаг    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
2 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
2 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
2 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
2 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
4 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
4 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
4 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
5 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
5 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
5 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
5 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
5 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
5 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
5 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.