Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.Чинзориг: Хөгжлийн бодлого хариуцсан Засгийн газрын бүтэц тодорхой үр дүн авчирна

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 11:49:21
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 3, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүнээс мөн долоодугаар сарын 2-ны өдөр тус тус дээрх төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд төслүүдийг Байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн байна. Төсөлтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн мэдүүлсэн 51 хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг нийт зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол, хоёр найруулгын санал бэлтгэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат, Ж.Ганбаатар нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хуулийн төслийг баталснаас хойш нэг жилийн дараа өөрчлөлт оруулж буйг тодотгоод, хууль боловсруулж батлах өнгөрсөн 30 жилийн хугацааны туршлагад дүн шинжилгээ хийх шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд 550 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж байсан ч дорвитой өөрчлөлт гараагүйг хэлж байв. Тэрбээр, өмнөх хуулийн төсөлд ямар алдаа дутагдал байсан, Засгийн газрын болон гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн алийг нь суурь болгосон, хуулийн шинэчлэлээр ямар үр дүн гарахыг тодруулав. Төслийн ажлын багийн ахлагч С.Чинзориг гишүүний асуултад хариулахдаа, сүүлийн 30 жил манай улс хөгжлийн нэгдсэн бодлогогүй, хөгжлийн асуудал эрхэлсэн бүтцийн байгууллагагүй явж ирснийг тэмдэглэв. 1995 онд ядуурал 35 хувьтай байсан бол одоо ч 29.7 хувьтай байж буурахгүй байгааг тодотгов. Нэгдүгээрт, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн бүтэцгүй учраас салбарын яамд тус тусын бодлого гарган ажилладаг. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн бодлого гардаггүй, салбар хоорондын уялдаа байдаггүй гэдгийг хэлэв. Мөн сонгуулиар намууд мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилийн циклээр боловсруулдагтай холбоотой гэдгийг тайлбарлав. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд "хөгжлийн бодлого тогтвортой байна" гэсэн заалтыг нэмж тусгасныг тодотголоо. Энэ хүрээнд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахаар болсныг дурдав. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар, Үндсэн хуульд тусгасан "хөгжлийн бодлого тогтвортой байна" гэсэн хэсэг амилах бөгөөд хөгжлийн бодлого хариуцсан Засгийн газрын бүтцийн байгууллагатай болж үр дүн авчирна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хуулийн төслийг нэгтгэхдээ, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл илүү хамрах хүрээ, агуулга том байсан тул суурь болгосон гэдгийг тайлбарлав. Хуулийн төсөлд, дунд хугацааны зорилтыг таван жилээр тодорхойлсон нь намуудын сонгуульд өрсөлдөх дөрвөн жилийн циклээс зөрүүлсэн гэдгийг хэллээ. Ингэснээр хөгжлийн бодлого, залгамж чанар хадгалагдаж тогтвортой болно гэж үзэж байна. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл боловсруулах цаглаврыг Төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулсан байна. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны таван жилийн хөтөлбөртэй уялдсан байх ёстой гэсэн асуудлыг төсөлд тусгасныг онцоллоо. Ингээд Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, нэгтгэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу “7.5.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батална” гэснийг хасах, мөн төслийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 9.4.3 дахь заалт, 6 дугаар зүйлийг тус тус хасах Ажлын хэсгийн саналыг хурадаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
6 минут    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
10 минут    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
22 минут    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
27 минут    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
40 минут    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
49 минут    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
55 минут    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
56 минут    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
57 минут    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
1 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
1 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
1 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
1 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
2 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
2 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
2 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
2 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
2 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
2 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
2 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
2 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
2 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
3 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
3 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
3 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
3 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
3 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
3 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
3 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
3 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
3 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
4 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
4 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
4 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
4 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
4 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
4 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
4 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
4 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
4 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
4 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
4 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
4 цаг    

Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
4 цаг    

“Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна
4 цаг    

Өмнөговь аймгийн Сэврэй суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөв
4 цаг    

Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 104,36 га газар олгоно
4 цаг    

Хоршоодын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж байна
4 цаг    

Аймгийн ҮЭХ-ны 31 дүгээр бага хурал боллоо
4 цаг    

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно
4 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.