Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2022 оноос түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 09:38:09
Чөлөөт цаг > Аялал жуулчлал | Сэтгэгдэл: 0

Хэнтий аймгийн Дадал сумын аялал жуулчлалын зөвлөгөөн энэ удаа “Түүхэн аялал жуулчлалын хөгжилд Дадал сумын гүйцэтгэх үүрэг” нэрийн дор болж өнгөрлөө. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дадал сумын ЗДТГ, Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгжээс зохион байгуулсан тус зөвлөгөөнөөр Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг-Төрөөс баримтлах бодлого арга хэмжээ, Түүхэн аялал жуулчлалын хөгжилд Дадал сумын гүйцэтгэх үүрэг, Зочлох үйлчилгээний стандарт, Аялал жуулчлал, бизнес хөгжил, ажлын байр, Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг 5 багц сэдвийн хүрээнд сургалт, илтгэлүүд боллоо. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Дадал сумын Засаг дарга Д.Мөнх-Од, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн З.Оюуншүр, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, “Мөнхийн харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат болон төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, зөвлөх үйлчилгээний компаниуд, сургагч багш нар, Дадал сумын иргэд оролцов. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Дадал сумын хөгжилд оролцогчдоос гаргасан санал, зөвлөмжийг танилцуулах, Хэлэлцүүлгийн зөвлөмж, Дадал сумын аялал жуулчлалын төлөвлөлт, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвлөгөөний төгсгөлд танилцуулсан байна. Зөвлөгөөний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, УИХ-ын гишүүдийн хийж хэрэгжүүлж буй ажил, 2022 оны төсөв, Хэнтий аймгийн аялал жуулчлалын бодлогын талаар танилцуулж, аялал жуулчлалын үйлчилгээний орлого нэмэгдүүлэхэд анхаарах нь тус зөвлөгөөний зорилго байх учиртайг онцлов. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зохицуулагч П.Түвшинжаргал: “Дадал сумыг үндэсний хэмжээнд, Дэлхийн хэмжээнд таниулах ажлыг google map-д холбох “Эн Эй Пи групп”-ийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна. Чингис хааны Дэлхийд байгуулсан суу гавьяаг таниулахад сумын иргэдийн оролцоо чухал юм. Зочлох үйлчилгээ, үйлчилгээний стандарт гэх мэт ОУ-ын стандарт нэвтрүүлэх сургалт, семинарыг зохион байгуулж байна. Төслийн нэгж бүтээн байгуулалтын ажлын судалгааны ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж, бэлтгэл ажлаа хангалаа. 2022 оноос түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын шүдний эмнэлэгүүд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
3 минут    

Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
4 минут    

Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
57 минут    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
1 цаг    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
1 цаг    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
2 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
2 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
2 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
2 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
4 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
4 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
4 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
5 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
5 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
5 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
5 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
5 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
5 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
5 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.